Г.Занабазрын урласан бурханыг Германы зах зээл дээр харсандаа харамсдаг

Тэд бол зохиолч яруу найрагчид тэнгэрийн араншинтай тэр хүмүүийг ойлгоход бэрх ч ойлгоогүй байх нь түүнээс бэрх. Ээрийн х нь тухай бус хийсэн бүтээснийг нь тодруулж ярих учиртай нэгэн уран бүтээлчийн дотоод ертэнцийн нууцад нэвтрэх завшаан олдсон минь энэ түүнийг утга зохиолын хүрээнийхэн яруу найргийн хатан хаан хэмээн ихэд хүндэлдэг. Тэр эрхэм хүн бол Монголын зохиолдчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч яруу найрагч Шагдарын Дулмаа билээ.
Тэрбээр утга зохиолын дээд сургуулийн хүндэт профессор. Одоо тус сургууль багшилж байна.
-Уран бүтээлийн олз омог арвин шүлэг найргаа бичиж л байгаа биз дээ?
-Бичилгүй яахав. Хичнээн нас ахисан ч зүгээр сууж чадахгүй юм. Ойрдоо дурсамж дурдатгалын ном бичиж байна. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш,Лувсанвандан, П.Хорлоо гээд олон сайхан ухаант мэргэдээс үг сонсож явсандаа бахархаж тэднийхээ тухай дурсаж сууна. Энэ л хүмүүс Монголын утга зохиолын үндсэн суурийг тавьсан юм шүү дээ.
-Багын гэгээн дурсамжаа эргэн сэхвэл?
-Би багын сэргэлэн цовоо хүүхэд байсан айлын ганц эргэмэл хүүхэд болоод ч тэр үү нэлээд эрх танхи эссэн ёстой л цэцэгсийн дунд хэлбэрч эцэг эхийнхээ эвэр дээр хэрвээж эссэн хүүхэд дээ. Бага дунд сургуульд байхдаа идэвхтэй сурлага сайтай байсан болохоор аав ээж маань мал дээр гаргаж авахыг боддоггүй байлаа. Харин ч сурах нэхцэл боломжоор бүрэн хангаж эгнэ. Тэр их халамж хайр нь хожим намайг эдий зэрэгтээ явахад ихээр нэлээлсэн гэж боддог. Утга зохиолд анх хэл тавьсан минь ч
үүнтэй холбоотой.
-Танайхыг утга зохиолын эргээ гэдэг юм билээ?
-Яахав, утга зохиолд хайртай дуртай хүн бүхэн манайхыг зорьдог. Тэнд шүлгээ уншина, уйлна, дуулна. Янз янзын араншин гаргана шүү дээ. Шавь нар маань тэмцээнд орохын эмнэ уралдах шүлгээ уншиж сонсгоно. Аливаа тэмцээн наадмаас манай шавь нарын хэн нэг нь заавал эхний байруудын эгнээнд бат зогсдог нь сонин. Түүнийгээ ялалтад тооцож бяцхан баяр хийнэ. Манайд яруу найрагч Ш.Уянга, Болд-Эрдэнэ, Амархүү, Цолмон, Ичинноров хэгжмийн зохиолч Чинзориг нарын авъяаслаг залуус ирдэг дээ.
Зарим нь ертэнцийн жамаар одоо алга. Би Ш.Лхамооржмаа, Ш.Анхтуяа, Эрдэнэцогт, Ганзул, Болормаа, Очиртэмэр, Батсайхан, Баяраа, Гантулга, Отгонцагаан гээд олон сайхан шавь нараараа бахархдаг.
-Энээгийн утга зохиолыг хэрхэн дүгнэдэг вэ?
-Утга зохиол хэмээх агуу их ертэнцийг ганц хүний дүгнэлтээр хэмжинэ гэж байхгүй л дээ. Яруу найрагч хүний нүдээр харахад нэг үеийг бодвол энээгийн яруу найргчдын бичлэгийн ур хийц болоод уншигчдын оюуны хүрээ ч ээр болж. Чанартай сайн бүтээлүүд олноор тэрж байгаад олзуурхаж байна Аюурзана, Хишиг-Ундрал, Чинбаяр зэрэг залуучууд гадаадын сонгодог зохиол бүтээлүүдээс нэлээд сайн орчуулгууд хийж байгаа. Тэд цаашлаад Монголынхоо бүтээлээс дэлхийн тавцанд хүргэж чадна гэж
боддог.
-Та залуудаа нэлээд олон улс орноор явсан гэдэг. Сонин хачин зүйл их л тохиолдоно биз дээ?
-Би ер нь тэр засаг, уран бүтээлийн хишиг буянаар Европын ихэнх социалист орнуудаар явж үзсэн. Уран бүтээлийн томилолт яруу найргийн баярт оролцох зэрэг гадагшаа явах шаардлага зэндээ гарна. 1978 онд Унгарт очихдоо нэгэн эртний буудалд байрласан. Нэг удаа гуанзанд ороход үйлчлэгч бүсгүй хүрэн зандан ширээнд суулгахдаа Алдарт Гёте энд Фауст жүжигээ бичсэн юм билээ. Таныг яруу найрагч хүн болохоор энд суулгалаа гэдэг юм байна. Хананд элгээстэй жаазыг аживал Фаустын зураг бүхий алтан үсэгтэй бичиг байв. Тэгэхэд л би учиргүй их баярлаж яруу найрагч
хэмээн ээрийнгээ тоож билээ. 1992 онд Германы зах дээр явж байтал манай алдарт Г.Занабазарын урласан бурхан, очир дамар зарагдаж байхад нь их гайхаж бүр харамсан сэтгэл тэрсэн. Тэр бол яах аргагүй монгол үндэстний соёлын дахин давтагдашгүй үнэт зүйл. Тэр үед чухам яагаад харь гүрний зах дээр зарагдаж байсныг таахад ч бэрх байсан.
-Манай үндэсний урлаг дэлхийд ямар байр суурьтай байдаг гэж боддог вэ?
-Монгол хэзээд ундэснийхээ урлаг соёлоор дэлхийд давтагдашгүй орон, морин хуур гэхэд л хоёрхон чавхдас дээр хорвоог багтаан дуулж чаддаг. Үндэсний хувцас ч ялгаагүй Монгол дээлийн загвар энээ хүртэл үнэ цэнээ алдаагүй. Харин ч шинэ шинэ загварын эх үүсвэр байсаар байна. Тиймээс монголын соёл урлаг дэлхийн түвшнээс хоцрогдож явна гэж хэлж чадахгүй.
-Та нэгэнтээ Амьдрал хайр дээр тогтдог гэж хэлсэн. Орчин үед амьдрал мэнгэн дээр тогтож байна уу даа гэсэн хар тэрээд байх юмуу?
-Хүн байтугай амьтан хүртэл агуу их хайраас бүтдэг, хайр гэдэг бол шавхагдашгүй баян юм. Тиймээс хайр их олон янз. Энээдэр хэдийн мэнгээр бүхнийг хэжиж байгаа ч
хайраар хэмжигдэх зүйл бас байна аа. Хайр мэнгэ хоёрыг ялгаа заагтай ойлгох хэрэгтэй. Аз жаргал бүхэн хайраас эхтэй гэж бардам хэлье.
/2004.12.08 Мянганы зууч/