Мянганы сорилын корпорацийн гүйцэтгэх захирал захидал илгээжээ

Уг захидалд АНУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс Мянганы Сорилтын Корпорац /МСК/-ийн Захиралуудын зөвлөл 2004 оны 11-р сарын 8-ны өдөр Монгол Улсыг Мянганы Сорилтын Сан /МСС/ -гийн 2005 оны санхүүгийн жилд шалгаруулсан болохыг Танд мэдэгдэхэд таатай байна.
Монгол Улсын МСС-нд дахин шалгаруулсан явдал нь танай улс сайн засаглалыг бэхжүүлэх, хүн амынхаа эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжиж өсөлтийг хангах эдийн засгийн бодлого явуулах зорилгодоо үнэнч байгааг МСК-аас хүлээн зөвшөөрч байгаагийн тод илрэл юм.
Монгол Улс төслийн саналаа МСК-нд нэгэнт өргөн барьсан тул МСС-гийн 2005 оны санхүүгийн жилд дахин санал боловсруулах шаардлагагүй юм. Цаашдын аливаа үр дүн нь өргөн барьсан төслийн саналд тулгуурлах бөгөөд МСС-гийн энэ оны болон 2005 оны батлагдсан санхүүгийн хөрөнгөнөөс санхүүжүүлэгдэх болно.
Ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улс МСС-д дахин шалгарсан явдалд баяр хүргэж захиагаа төгсгөхийн зөвшөөрнө үү. Бид цаашид яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж хоёр талын хүлээн зөвшөөрсөн МСС-гйин үр дүнд хүрэхийн төлөө байна. Монгол Улс энэхүү боломжийнхоо бүх давуу талыг Америкийн Нэгдсэн Улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгод ашиглахыг бид дэмжиж байна гэжээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЭВ
2004-12-15 * * *