Та эр хүнд бэлгийн хувьд өөрийг чинь сонирхох боломж олго,

Эрчүүд өөрийн бэлгийн чадавхийг асар өндрөөр үнэлдэг, хэрэв та түүнд татгалзсан хариу өгвөл тэр өөр эмэгтэйг хайх болно. Секс шохоорхлоос эхэлдэг. Хайр сэтгэл, сонирхол шохоорхол байгаа цагт бэлгийн харьцаа эхэлдэг.
Та эр хүнд бэлгийн хувьд өөрийг чинь сонирхох боломж олго, ийм сонирхол 10 хурьцлын дараа ч байсаар байна. Харин та ирээдүйд энгийн сонирхол, шохоорхлоос илүү их юмыг хүсэж байвал тэр эрэгтэй танд сексээс гадна сэтгэл алдарч байгаа эсэхийг тодруул.
Уг нь бэлгийн харьцаа эхлэхээс өмнө та харьцаагаа төлөвлөж сур. Энэ нь тэр бэлгийн хүслээ хангасны дараа таныг хаяхгүй байх баталгаа болно.
Гэхдээ баяр цэнгэл ирдэг, бас явдаг гэдгийг бүү март. Хурьцлыг хэт хойш тавьбал та хоёрын харилцаа тасарч болзошгүй. Ер нь эр хүнтэй арваад удаа уулзсны дараа л бэлгийн харьцаанд орохыг зөвшөөр. Хэрэв та түүнтэй суухаар төлөвлөж байгаа бол эдгээр уулзалтын дор хаяж, 30 цагийг харилцан ярилцахад зориул.
Эмэгтэй хүн бэлгийн харьцаанд орохгүй, хойш тавих нь заримдаа түүнд өөрт нь ашигтай тусна. Хэрэв ирээдүйн нөхөр болох хүн хуучинсаг үзэлтэй бол иймэрхүү маягаар үргэлжлүүл, мэдээж хэрэв та өөрөө сексгүй удаан байж чаддаг бол.
Тэр удаан хүлээх тусам анхны хавьтлаа улам илүү үнэлэх болно.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button