Бараг унтарч буй дур тачаалыг сэргээх хэрэгтэй

Араатан амьтад нийлүүлгэд орж, хурьцдаг, харин зөвхөн хүн л хурьцлыг гайхамшигт жүжиг болгон хувиргадаг. Хамтдаа тоглосон жүжиг жирийн хэм хэмжээнээс хальдаг. Нэгэн гэр бүлийн хос нууц амрагууд болж жүжиглэн гэрээс гадуур болзож тоглодог байв. Хааяа нөхөр нь эхнэрийнхээ ажил руу утасдаж Орой таван цагт… нэртэй зочид буудалд гэдэг байна. Өөр нэг гэр бүл гэртээ яг ингэж тоглодог. Алдарт сэтгэл зүйч Дагмар О’Коннор өөрийн номондоо хувийн амьдралаасаа жишээ татжээ. Нэг удаа яг ид халуун дээрээ явж байтал эхнэр маань Хурдлаарай, манай нөхөр ирэх дөхөж байна гэж шивнэв. Ёстой дажгүй бөгөөд дур хөдөлгөсөн хошигнол шүү. Одоо манай эхнэр үе үе нөхрөө муулж гомдоллодог, харин би өөрийгөө хамгаалдаггүй. Би бол түүний нууц амраг, үүний зэрэгцээ би түүний нөхрийн дутагдлыг сайн ойлгодог.
Зарим хүн зөвхөн уран сэтгэмж, секс мөрөөдлийн ачаар л бүрэн дүүрэн таашаал авдаг. Бэлгийн хөрөлттэй гэгддэг байсан нэг бүсгүй нөхөртэйгээ, янхан, үйлчлүүлэгч гэж тоглодог болсноос хойш дандаа дур тавьдаг болжээ. Бүсгүй Хурьцал хийсний дараа би нөхөртөө мөнгөө тавиарай гэж хэлдэг. Энэ тоглоомны ачаар би болон нөхөр маань илүү чөлөөтэй болж биеэ барихаа больсон. Хавьтал болгонд дур ханадаг болсон гэж ярьж байна. Тэр бүсгүй янхан болж тоглосноор сайн хүмүүжилтэй дүрээ таягдан хаяж, сексээс таашаал авдаг болжээ. Нөхөр нь ч мөн сэтгэл дүүрэн. Энэ бүхэн бэлгийн гажуудал биш.
Хэрэв гэр бүлийн хоёр хоёулаа порно зураг, кино, вибратор зэргийг хэрэглэхийг хүсэж байвал оролдоод үзэх хэрэгтэй. Харин ч дасал болсон, бараг унтарч буй дур тачаалыг сэргээхэд нэмэртэй. Зарим эмэгтэй порно кино өөрийг нь доош хийж байна гэж үздэг, ийм гэр бүлд харин порно тохирохгүй. АНУ-д X категорийн видео кинонууд маш их гүйлгээтэй байдаг. Энэ тухай нэг эр ингэж ярьж байна. Намайг анх удаа гэртээ ийм видео кино авчрахад эхнэр их дургүйцэж байсан. Харин бид киногоо үзэж дуусалгүй шууд шалан дээр загас наадуулснаас хойш эхнэрийн маань бодол өөрчлөгдсөн.
Өөр нэг хос иймэрхүү кино үздэг байснаа сүүлдээ өөрсдөө зохиож, найруулан амьдралд хэрэгжүүлдэг байжээ. Хэрэв камер байгаагүй бол бид хэзээ ч тиймэрхүү юм хийж зүрхлэхгүй байсан. Бид өөрсдөө порно одууд болсноос хойш манай бэлгийн амьдрал эрс сайжирсан гэж тэд ярьж байна.