Үнэр дур тачаалыг өдөөгч

Зохиогч Патрик Зюзкинд Үнэр зохиолдоо эрхтэн нь их хөгжсөн буюу гиперосми өвчтэй хүний тухай бичжээ. Энэ үзэгдэл тийм ховор биш, тэгээд голдуу садист хандлагатай байдаг гэнэ. Греновилийг төрсний дараахан түүний эх дөрвөн том хүүхдээ алсан хэргээр гильотинд цаазаар авахуулжээ. Греновиль ядуу, бохир орчинд өсөж торнисон ба дараа нь цуст алуурчин болов. Тэр аймшигт хэрцгий гэмт хэргүүдийг үйлдэж Франц орныг айдаст умбуулж байв. Түүнийг баривчилсны дараа гаж донтойг нь мэджээ. Греновилийн үнэрлэх чадвар багаасаа маш өндөр хөгжсөн бөгөөд гоё ганган хүүхнүүдийн үнэр аваад бараг ухаан алдах шахдаг гэнэ.
Греновиль сайхан хүүхнүүдийг алж, арьсыг нь тасдаж аваад үнэрлэхдээ ер бусын таашаал авдаг байв…
Гиперосми буюу үнэртэх чадвар хэт хөгжих нь голдуу хийрхүү, мэдрэлийн, сэтгэцийн, тархины өвчтэй хүмүүст тааралддаг. Дараа нь гиперосми үнэрлэхүйн өөр гэмтэл болох гипосми-үнэрлэх чадвар буурах, аносми-огт үнэр мэдрэхээ байх зэрэг үр дагавартай.
Нэг өвчтөн эмэгтэйчүүдийг үнэрээр нь цайвар шаргал эсвэл хар үстэй гэж ялгаж чаддаг байв. Цайвар шар үстэй хүүхнүүд яг нялх хүүхэд шиг үнэртдэг гэнэ. Тэр шаргал үстэй хоёр нууц амрагтай ба харин эхнэр нь хар үстэй. Тэр хоёр салах дээрээ тулаад байтал эмч түүнд шаргал үстэй хүүхнийх шиг үнэртэй ус дэлгүүрээс худалдаж авахыг зөвлөжээ. Тэр залуу Воdү Formula Mist үнэртэй усыг сонгов. Эхнэр нь түүнийг түрхдэг болсноос хойш тэдний харьцаа хэвийн болжээ.
Өөр нэг тохиолдол, банкны ажилтан С их буурь суурьтай, тогтсон амьдралтай, журамт бүсгүй билээ. Гэнэт их гинжнээс мултарсан мэт бэлгийн их дур хүсэлтэй болж, улмаар ажлын газрынхаа бүх эрчүүдтэй унтжээ. Дараа нь хөршүүдтэйгээ янаг амрагийн явдалд орооцолдож эхлэв. Түүний нөхөр хүүхдээ аваад салаад явсны дараа тэр эмчид ханджээ. Шинжилгээгээр тэр гиперосмитэй болох нь тогтоогдов. Үр хөндүүлсний дараа С эр хүний дезодрант, одеколоноос болж дур тачаал нь их оргилдог өвчтэй болжээ. Тэр тусгай эмчилгээ хийлгэсний дараа эдгэрэв. Нөхөр нь түүний өвчний тухай сонсоод буцаж ирсэн байна.
Гэхдээ үнэрлэх чадвар хурцдах болгон өвчин биш, дегустатор буюу амтлагч нарын хувьд энэ нь чадвар ажил болдог. Төрөлхийн буюу олдмол гэж байдаг, тэдний мэдрэлийн төв системийн ажиллагаа болон үнэрлэх рецепторт өөрчлөлт орсон байдаг. Харин энэ бол согог биш.
10-20 сая жилийн өмнө хүний өвөг дээдэс омог аймгаар амьдарч, мал аж ахуй эрхэлж байв. Тэд маш гайхалтай үнэрлэх чадвартай байжээ. Байгаль тэдний энэ чадварыг мохоохоос өөр аргагүй болов. Хэрэв тэгээгүй бол эрчүүд өөрт таалагдсан үнэртэй эмэгтэйчүүдийн төлөө бие биеэ алаад дуусах байв. Хүн судлаач Маргарет Мидийн бодлоор дээр үед гэр бүлүүд үнэрээс болж, хоорондоо дайтдаг байсан гэнэ, өөрөөр хэлбэл хөршийн нь үнэр таалагдаагүйгээс гэх мэт. Гиперосми ихэнхдээ бие даасан өвчин биш, харин бусад өвчний хүндрэл байдаг гэнэ. Үндсэн өвчнийг эмчлэхэд тэр аяндаа эдгэрнэ. Жирэмсэн, цэвэршилт, шоконд орсны улмаас энэ өвчин тусвал эм өгч, тайвшруулах эмчилгээ хийдэг.
Балар эртний үед үнэрлэх чадвар ертөнцийг таних гол хэрэгсэл байлаа, иймээс хамар нүүрний голд байрласан ажээ. Хамрынхаа ачаар өвөг дээдэс маань хоол хүнсээ хайж, өөрийн болон дайсны нутаг дэвсгэрээ зааглаж, агаарт байгаа аюулыг мэдрэн, бэлгийн хавьталд бэлэн байгаагаа илэрхийлдэг байжээ. Ер нь хамраар дамжин тархинд очих импульс өвдөлтөөс илүү хурдан мэдрэгддэг. Нялх хүүхдүүд эхээ хараагүй, сонсоогүй байж, үнэрээр нь мэдэж таньдаг. Эмэгтэйчүүд төрөхөд байхдаа бусдын хүүхдийг авчирч өгвөл үнэрээр нь ялгаж таньдаг.
Зарим эрдэмтэд хүн бүр өөрийн өвөрмөц үнэртэй байдаг гэж үздэг. Тэднийхээр бол хүн нь ген, арьсны төрөл, үсний өнгө, зан ааш авир, хоолны дэглэмээр тодорхойлогдсон синтетик болон төрөлхийн үнэртэй гэнэ.
Үнэрийг хэдэн бүлэг болгон ангилж болно.
Амраг ханиа олоход үнэр их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүн өөрийнхөө генийн гинжээс огт өөр эр хүний үнэрт илүү татагддаг гэж Бернскийн их сургуулийн эрдэмтэн Клаус Ведекинд баталж байна. Үүнийг эдийн нийтлэг зохицооны комплекс /ЭНЗК/ гэж нэрлэдэг. ЭНЗК-ийн туршилтанд 49 эмэгтэй, 44 эрэгтэй оролцжээ. Эрчүүд тус бүр хоёр ширхэг цамц хүлээн авч, хоёр шөнө өмсөж унтжээ. Хоёр өдрийн дараа цамцыг цоорхой нүхтэй хайрцагт хийж эмэгтэйчүүдэд үнэрлүүлэв. Эмэгтэй бүр өөрийн ЭНЗК-тэй төстэй гурван цамц, төсгүй гурван цамц үнэрлэв. Мөн хянаж шалгахын тулд ЭНЗК-г тодруулаагүй нэг цамц нэмжээ. Бүх эмэгтэйчүүд өөрийн нь гентэй огт адилгүй генийн комплекстэй эрчүүдийн цамцыг сонгон авчээ.
Хүний үнэр бол түүний хөлсний үнэр гэж бид үздэг.
Гэтэл үнэндээ хөлс ямар ч үнэргүй гэнэ, хоёр долоо хоног усанд ороогүй байсан ч энэ бол хүний хөлсний үнэр биш харин биен дээрх хөлсийг хувиргаж өөрчилдөг бичил биетүүдийн үнэр юм. Харин суга, хөхний товч, толгойн дээрх, нүдний орчмын ба хойт сүв, умдаг орчмын булчирхай бидний жинхэнэ үнэрийг ялгаруулдаг байна. Эндээс ялгарсан тослог бодис заарын үнэртэй. Эмэгтэйн сарын тэмдгийн үед, мөн бэлгийн дур хүсэл хөдөлж, өдөөгдөх үед үнэр ихсэж, эрчүүдийг татдаг.
Цайвар шаргал үстэй эмэгтэйчүүдэд Воdү Formula Mist, Ananүa, J.P.Gauitier, Anais Anais, White Linen, улаан шаргал үстэй бүсгүйчүүдэд Eau de Citron, Innocence, Channel 5, Acquaide Gio, хар үстэй хүүхнүүдэд Pachoul, Rage, Parfum d’Te Amazone, Diorella, Paloma Picasso, Rosse Musk Eden үнэртэй ус зохидог.
· Наполеон одеколон түрхэх их дуртай бөгөөд сард 24 литр одеколон өөр дээрээ асгадаг байв. Бүсгүй хүний төрөлхийн үнэр түүний дур хүслийг их хүргэдэг байсан гэдэг. Тэр нэг захиандаа өөрийг нь аян дайнаас эргэж иртэл хоёр долоо хоног усанд орохгүй байхыг Жозефинагаас хүсчээ.
· Бэлгийн дааврыг үнэртний үйлдвэрлэлд ашигласаар ирсэн билээ. Саяхан гадаадын мэргэжилнүүд шалны лак, таазын будагт эдгээр үнэртнийг нэмж хийхийг санал болгожээ. Ийм байранд хайр дурлалын гал үүрд асах байх даа.
· Эр хүний үнэр дур өдөөдөг тухай сонсоод үнэртний үйлдвэрийн эзэн эр хүний хөлсөнд агуулагддаг андростенолыг хоёр дахин нэмэгдүүлэн одеколон үйлдвэрлэжээ. Гэтэл бүсгүйчүүд тэр одеколоныг хүлээж авсангүй, харин ч түүний оронд хоёр долоо хоног усанд ороогүй нь дээр гэж мэдэгджээ.
· Америк бүсгүйчүүд эр игуаныг орон гэртээ байлгах нь аюултай гэдгийг биеэрээ амсчээ. Сарын тэмдгийн цусны үнэр тэдний дурыг өдөөснөөс болж хэд хэдэн эмэгтэй гэрийн тэжээмэл, хайртай амьтандаа хүчиндүүлжээ. Иймээс сарын тэмдэг ирсэн үед игуаныг тусдаа байлгах хэрэгтэй гэнэ.