Хурьцах бүрдээ дур тавьж чаддаггүй бол маш аюултай

Хамгийн их хортой нь гэвэл эрэгтэй хүн удаанаар биеийн бах тавыг хангах зорилгоор хөдөлгөөнөө хорих засварлах зэргээр бэлгийн хэвийн ажиллагааг алдагдуулдаг. Yүнээс болоод сэрэл аажимдаа буурч хурьцал бүрэн төгсгөлгүa дуусдаг бөгөөд энэ олон тооны мэдрэлийн эд эсийг хямрааж бэлэг эрхтэн ч мөн адил хямралын байдалд ордог байна. Байнгийн тасалдуулсан хурьцал нь эмэгтэй хүний бэлэг эрхтэн болон сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулж ойр тойрны булчирхайн янз бүрийн өвчин үүсгэх үндэс бүхий бэлгийн ба аарцагны эрхтэнүүдэд удаан хугацааны зогсонги байдлыг бий болгодог байна. зарим эмэгтэйчүүд жирэмсэн болохоосоо айгаад эрэгтэйгээ гадуур нь тавиулах, гар хангалга хийлгэж тавулах зэргээг хэвийн бус хурьцлыг хийлгэдэг. Энэ нь яваандаа зуршил болж эрэгтэйгээ бэлгийн гаж хүсэлтэй болгох ч хор нөлөөтэй. Эмэгтэй та хурьцах бүрдээ дур ханаж чаддаг уу. Хэрвээ чаддаггүй бол энэ нь ч мөн хурьцлын хэвийн бус байдалд ордог. Yргэлж дур ханаж чаддаггүйгээс болж мэдрэлийн тогтолцоо алдагдаж үйл ажиллагаа нь хямардаг байна. Мэдрэлийн тогтолцоо алдагдсанаар толгой байнга өвдөх, ааш зан муудаж цочир ууртай болох тэнхээ тамир сульдах зэрэг олон олон хортой үр дагаварууд гардаг юм. Хурьцал гэдэг бол зүгээр л нэг өдөр тутмын хийдэг энгийн ажил биш учраас та хурьцлыг үнэн сэтгэлээсээ таашаал авахын тулд хийвэл таны эрүүл мэнд, сэтгэл санаанд чинь ч сайнаар нөлөөлөх юм шүү.