Эр хүн бэлгийн чадавхаараа бахархдаг

Гэр бүлийн хүн гэдэг нэгэн ёсны хамтрагч юм.
Харин хамтрагчаа сонгохдоо маш их бодож харж судлах хэрэгтэй. Учир нь гэр бүлийн хамтрагч гэдэг нэг насных байх бөгөөд гэр бүл аз жаргалтай дулаахан байх ёстой. Шинэхэн гэрлэсэн хосуудын дунд эхний нэг жилд янз бүрийн зөрчил маргаан үүсэх нь элбэг байдаг. Энэ нь ихэнхдээ эрчүүдээс болдогыг эрдэмтэд судалж тогтоожээ. Ингээд эрчүүдийн сул тал болон гаргадаг дутагдлыг тоочъё.
Эрчүүд эмэгтэйчүүдээс хурдан дурладаг
Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хурдан дурладаг гэнэ. Тэгэхдээ бүр урт хөл, гоолиг бие, хөөрхөн царайнд нь эхэлж татагдаад улмаар гэр бүл болдог. Харин эмэгтэйчүүд ирээдүйгээ илүү анхаарч нөхрөө сонгодог. Орчин үед эмэгтэйчүүд хөрөнгийн баталгаатай хүнтэй суухыг илүүд үзэх болсон.
Эрчүүд нас богинотой
Эрэгтэй хүн эмэгтэй хүнээс найман насаар богино хугацаагаар амьдардаг гэнэ. Тэгсэн мөртлөө өөрийн эрүүл мэндэд ер анхаарал тавьдаггүй, харин ч эсрэгээр архи тамхи хэрэглэх нь элбэг. Yхэх гээд хэвтэж байсан ч өвчин зовлонгоосоо ангижрахыг урьтал болгодоггүй. Харин тэд өөрсдийнх нь эрүүл мэндэд эхнэр нь л анхаарал тавих ёстой гэж үздэг.
Эрэгтэй хүний арьс зузаан байдаг
Эрэгтэй хүний арьс эмэгтэй хүнийхээс зузаан байдаг учир эмэгтэй хүнээс хожуу арьс нь хожуу үрчийдэг. Эрэгтэй эмэгтэй хоёр нас чацуу хүний эрэгтэй нь өөрийнхөө наснаас илүү залуу харагддаг. 10 жил тутамд биеийн ачааллаа даах чадвараа эмэгтэй хүн дөнгөж хоёр хувь алддаг бол эрэгтэй хүн 10 хувь алддаг. Өөрөөр хэлвэл гадаад дүр төрхөөрөө залуу мэт харагдавч дотоод бие эрхтэнээрээ эмэгтэй хүнээс илүү хөгширсөн байдаг.
Эрчүүд яг л хүүхэд шиг
Эрчүүдийн ярьсан, хийсэн бүхэн нь яг л өсвөр насны бяцхан хөвгүүн шиг байдаг бөгөөд тэд юманд маш мэдрэмжгүй ханддаг хүмүүс. Тэр ч бүү хэл эхнэр нь юу сонирхож байгааг ч мэддэггүй.
Эрэгтэй хүн бүр үр удмаа үлдээхийг хүсдэг
Хүүхдийн асуудлаас болж гэр бүл салах нь их байдаг. Эрчүүд хүүхэдтэй болж найз нөхөддөө бахархаж ярихыг хүсдэг боловч хүүхдийн даавуу угаах ,саатуулах болохоор хамгийн түрүүнд зугтдаг улс.
Эр хүн амжилтанд хүрэхийг мөрөөддөг
Эрчүүдийн хувьд өндөр албан тушаал их хэмжээний мөнгө зэрэг нь хамгийн гол зорилго нь байдаг. Ажлаас халагдах буюу мөнгөгүй болвол тэдний хувьд хамгийн хүнд цохилт гэсэн үг. Тиймээс иймэрхүү байдлаас болж амиа хорлох байдал ч гаргах нь бий.
Эрчүүд шинийг эрэлхийлдэг
Эр хүн хэзээ ямагт шинийг эрэлхийлдэг. Тйимээс хэдийгээр хайртай эцэг, нөхөр болсон ч залуухан бүсгүйн урт хөлийг анзаарахгүй өнгөрч чаддаггүй. Энэ нь 40-50 насныханд илүү элбэг тохиолддог ажээ.
Эр хүн бэлгийн чадавхаараа бахархдаг
Ихэнх эрчүүд бэлгийн ажлын дараа маш хурдан унтдаг. Бэлгийн ажилдаа бие организм нь хоромхон хугацаанд их хүч зарцуулдагаас тэр ажээ. Энэ хүчээ нойроороо сэлбэдэг юм байна. Харин хүчээ авсныхаа дараа дахин ажилдаа ороход бэлэн байдаг.