Ямарч дадлыг багад нь эзэмшүүлэх хэрэгтэй

Оюун ухаанд төрөлх хэлний загвар нэгэнт бүрэлдсэн хойно харийн хэлний загварыг хүлээж авах ойлгох хэдийнээ хэцүү болсон байдгийг анхаарахад илүүдэхгүй. Хүүхдийг тархи гурван нас хүрэхээсээ өмнө зөвхөн төрөлх хэлээрээ төдийгүй өөр ямар ч хэлээр сэтгэх тогтолцоогэзэмших чадвартай байдаг бөгөөд энэхүү үйл явц нь бусад чадваруудтай нэгэн зэрэг явагдаж байдаг байна. Ийм хүүхдүүд энэ насандаа ямар ч хэлээр онцгой чармайлт гаргалгүй эх хэл шигээ ярьж чаддаг аж. Та энэ үеийг нь л алддчихвал нялх байхдаа тийн амархан сурч чадах байсан зүйлийг том болсон хойно нь сургах гэж нэлээд зүдрэх болно шүү. Тэгэхээр эцэг эх та хүүхдээ бага байна гэж гололгүй өөрийн сургахыг хүсч буй хэлтэй хүүхдүүдийн дунд ердөө долоо хоног байлгахад л ойр зуурын хэдэн үгийг хэзээ ч мартагдахааргүй сурсан байх учраас хүүхдийн оюун ухаан дээд цэгтээ хүртэл бүрэлдэх энэ л насанд нь багахан идэвх гаргахад жинхэнэ унаган хэлтнийг бий болгох нь.