Хийл хөгжим тоглох нь жинхэнэ лидерийн дүр төрхийг хөгжүүлдэг

Тэрээр тоглох болон бусад үйлдэлдээ ямагт ямар нэгэн шинэ юм хийхийг оролдож үзэл санаагаа хэрэгжүүлэхийн төлөө тэмцдэг байна. Ямар ч хөгжмийн зэмсэг хүүхдийн сэтгэл зүйд гайхалтай нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон бөгөөд, ялангуяа хийл хөгжим жинхэнэ лидер болох дуртай амьдралын баяр баясгалантай эрч хүчтэй хүүхдүүдийг төлөвшүүлэхэд нэн хэрэгтэй болохыг орчин үеийн сурган хүмүүжүүлэгчид зөвлөх болжээ. Хийл хөгжимөөр жинхэнэ утгаар нь хичээллэдэг хүүхдүүд яваандаа ямагт бусдад хэрэгтэй бас ч үгүйлэгддэг энэхүү нийгэмд лидерүүд болно. Энэхүү зөвлөгөө нь хамгийн хийсвэр юм шиг мөртлөө, шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд та хүүхдээ өөрийнх нь сонирхлын дагуу огт албадлагагүйгээр хичээллүүлээд үзэхэд зан чанар болон аливаа юмыг хүлээн авах чадварт маш их өөрчлөлт буюу шинэ дэвшилийг бий болгодог байна.