Буулт хийж сураагүйгээс гэр бүл салах нь их байдаг

Зарим гэр бүл салахад ёстой санаанд багтамгүй зүйлүүд нөлөөлдөг байна.
Тэр удаан иддэг. Тэр мөн удаан ярьдаг, удаан хөдөлдөг, удаж байж таашаал авдаг байх. Харин та бол хурдан иддэг, таашаал хурдан авдаг, түргэн ууртай нэгэн байх. Хүмүүс тань шиг хурдан хийхгүй болохоор таны уур хүрдэг. Та нөхөр /эхнэрээ/ өөр шиг чинь темпераменттай биш болохоор биеэ барьж чадалгүй уурлаж хэрүүл үүсгэдэг. Нөхөр /эхнэрээ/ яг өөр шигээ хүмүүжүүлэх гэсэн таны оролдлого талаар болж гэр бүл салах дээрээ хүрнэ.
Тэр секс билэг тэмдэг, харин та хэвийн. Эсвэл эсрэгээр байж болно. Аль ч тохиолдолд байсан сэтгэл судлаачид асуудалтай гэж айлгадаг. Нэг нь нөгөөгийнхөө зиндаанд хүрэх гэсээр ядардаг байна.
Ер нь гэр бүл болж байгаа хосууд гол төлөв зохицож, буулт хийж амьдрах ёстойг хүлээн зөвшөөрөх дургүй, чадахгүйгээс үүдэн асуудалтай тулгардаг. Таны байр суурь хичнээн зөв байсан ч нөгөө талаа сонсох, хүлээцтэй хандаж сурах нь нэн чухал.