Үнийн өсөлт Ц.Элбэгдоржийн хүзүүнд

Гэтэл үнэндээ өмнөх мичин жилүүд шиг энэ удаад зуд, турхан болох нь бүү хэл өвлийн сар гарчихаад дундаа орох гэж байхад халууун намраараа байгаа төдийгүй зарим аймгий нутгаар хэдэн цагаар үргэлжилсэн бороо орчихоод байна.
Харин мичин жилийн сүүлээр Монголын улс төр ард түмнийхээ амьжиргаанд л томоохон зуд нүүрлүүлэх нь тодорхой болоод байна. Энэ зуд турхан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг сүйрэлд оруулах нь ойлгомжтой боллоо. 2004 оны УИХ-ын сонгуульд Эх
орон-Ардчилал эвсэл 18 нас хүртэлх хүүхэд бүрт Итгэлийн 10 мянган төгрөг олгоно гэсэн амлалт өгсөн нь өнөөдөр ямар ч гэм зэмгүй Ц.Элбэгдоржийн хүзүүнд олс угласан явдал болоод байна. Энэ асуудлыг үнэн хэрэг дээрээ сонгогч түмэн биш
эвслийн гол нам болох Ардчилсан нам дотроос тодруулбал албан тушаалгүй хоцорсон нөхдүүд дэвэргэн гаргаж ирж байгаа юм. Хэрэвзээ М.Энхсайхан Ерөнхий сайд, Л.Гүндалай Эрүүл мэндийн, Э.Бат-Үүл ХЗДХ-ийн сайд байсан бол мөн л олгох боломжгүй гээд алгаа дээш нь харуулаад, хөмсгөө зангидан суух байсан. Харин ч явж явж Ц.Элбэгдорж МАХН-ынханд буулт хийж өгч байж гурав ба түүнээс дээш хүүхэдтэй амьжиргааны баталгаажих төвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдэд
3000 төгрөг сар бүр олгуулах тохиролцоонд хүрч чадсан. М.Энхсайхан тэргүүтнүүд Бид сайд болсон бол өгөх байсан гэх ойлголтыг төрүүлж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн, 2008 оын УИХ-ын сонгуульд ялалт байгуулах санаатай байгаа бол үүн шиг худал зүйл үгүй. Эвслийн нэр хүнд унавал хамтдаа л унана. Банхар, боксёр, хав, бульдог аль нь ч байсан нийтэд нь нохой гэдэгтэй яг адилхан юм шүү дээ. Засгийн газрыг сүйрэлд
оруулах удаан хүчин зүйл нь шууд гаднаас хамааралтай нефть бүтээгдэхүүний үнийн галзуурсан өсөлт юм. Дэлхийн болоод манай цорын ганц шатахуун импортлогч орон болох ОХУ-ын зах зээл дээр нефтийн үнэ геометр прогресс-оор өгч байгаа нь
Монголын эдийн засаг болоод ард түмэнд томоохон цохилт боллоо. Шатахууны үнийн өсөлтөөс цахилгаан, дулааны цаашлаад хүнс, бараа гээд бүхий л таваарын үнэ ханш
20-30 хувиар өссөн хэдий ч нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг 200 төгрөгөнд хүчээр шахам тогтоон барьж байв. Гэвч өнөөдөр нэг литр дизель түлшний үнэ 810төгрөгт хүрснээр автобус баазууд хаалгаа барихад хүрээд байна. Тиймээс Хотын
тээвэр зохицуулатын газраас автобусны зардлыг 400 төгрөг, троллейбусныхыг 300 төгрөг болгох тухай санлыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Засаг заргын дэргэдэх шадарууд хуралдаад дахин судалж үзье гэсэн утгагүй хариу
мэдэгдэх бичгийг Хотын тээвэр зохицуулалтын газар руу илгээжээ. Үнэн хэрэгтээ хотын удирдлагууд энэ саналыг нэг их эсэргүүцээгүй бөгөөд жаахан цааргалсан дүр эсгэж ганц хоёр удаа буцааж байгаад үнийг нь нэмүүлчих бодлого баримталж байгаа аж. Тэгснээрээ нийслэлчүүдийг хэдэн км газар явган таваргах нүглийг шатахууныхаа үнийг нэмсэн оросууд биш, бүр Хотын тээвэр зохицуулалтын газрынхан ч бус Ц.Элбэгдоржийн Засгийн газар болоод эвслийнхэн үүрэх нь тодорхой болоод байна.
Харин 2002-2004 оныд Ерөнхий сайдын сэнтийд залрах Ху намын нөхдүүд ямар ч тохиодолд үнэ ханш нэмэгдүүлэлгүй хүчээр тогтоон барьсаар сонгуультай нэр хүндтэй учрах болно. Ер нь нефтийн үнэ энэ хэвээрээ үргэлжлэхгүй болов уу. Харин Ц.Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө огцруулна гэж занаж байсан М.Энхсайхан нар биш үнэ ханшийн өсөлтөнд нэрвэгдсэн ард түмний уур хилэн туйлдаа хүрч бослого хөдөлгөөн дэгдсэнээр суудал нь ганхах байх. Тэгээд ч хэдэн хүн хар өлсгөлөн зарлаж хэвтчихэд Ц.Элбэгдорж тэргүүтэй нөхдүүдэд Бид буруугүй шүү дээ гэж хэлээд суудалдаа шигдээд байж зүрхлэхгүй л болов уу. Энэ бол сүйрэл.

2004.12.16 Маш нууц

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button