Тэтгэврийнхний дарамт

Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хорооны дарга Б.Дэмбэрэл Биднийг харж хандахгүй байна. Арван жил хуурлаа. Тэсч хүлээж чадахгүй нь. Өнгөрсөн дөрвөн жилд ч бид байнга ярьсан. Тэтгэвэр бага, багаар нэмж биднийг хуураад л өнгөрдөг гэжхэллээ. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд С.Чинзориг, Улсын нийгмийн даатгалын газрын дарга Ц.Сүхбаатар нарыг тэр буруутгав. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл жил бур итгэлцүүрийг нэмж байх ёстой. Хэрэв жил бүр бага багаар ахиулж ирсэн бол байдал ингэж хурцдахгүй байсан гэнэ. Мөнөөх зөвлөлд ньдээрх хоёр гэмтэн багтдаг юм байна. Өвөө НХХЯ-нд өдрийг өнгөрүүлээд иржээ. Тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулагдаж, мань тэмцэгчийг түүндээ багтаан, дэд сайд С.Чинзориг хүлээж авч уулзсан ч өвгөн тайвширсангүй. Засгийн газар Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн тэтгэвэр тэтгэмжийг 7.5 хувь нэмэх юм гэнэ. Харин бид нэгдүгээр сарын 1-нээс л нэм гэсэн шаардлага тавьж байгаа гэж тэр зөрүүдлэв.
Харин Монголын Ахмадын холбооны дэд дарга Л.Чулуун-бат Ахмадууд Ерөнхий сайдтай явган алхаж, өглөөний цай хамт уусны эхний ур дүн гарч эхэлсэн гэлээ. Ахмадын Герантлоги, сэргээн засах төвөө бие даалгах шийдвэр гаргуулсан нь том алхам гэж тэд дүг-нэжээ. Ахмадуудад жижиг зээл олгохыг дэмжиж, 1945 оны чөлөөлөх дайны 60 жилийн ойг тэмдэглэх шийд гаргана гэж Ерөнхий сайд тэдэнд амалсан гэнэ. Одоогийн Засгийн газар ахмадуудын асуудлыг ойлгож хүлээн авч байгаа. Гэхдээ улс орны эдийн засгийн байдлаас шалтгаалаад мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг бүрэн шийдэж чадахгуй байна гэж тэр тайлбарлав. Мөнгө төгрөгтэй холбоотой асуудал гэдэгтээ тэтгэврийн зөрүүг хамааруулжээ. Их эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1995 оноос өмнө ба хойно тогтоосон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг арилгах арга хэмжээг дэс дараатай авна гэсэн өгүүлбэр байгаа ч ахмадууд ямар нэгэн Дэс дарааллын тухай сонсохыг хүсэхгүй байгаа бололтой.
ИРЭЭДҮЙН ЭМЭЭ, ӨВӨӨ НАР Ч БАС СААРАЛ ОРДНЫГ ТОЙРЧ ГОРООЛОХ УУ?
Хүн ам зүйчид, настнууд болоод хүүхдүүдийг дарамт гэж тодорхойлох нь бий. Тэдний тоо ихсэх тусам хөдөлмөрийн насны хүн амаар тэжээлгэгчид нэмэгддэг учраас тэр л дээ. Харин сүүлийн үед Япон мэтийн өндөр хөгжсөн оронд настнуудыг ад үзэхээ больжээ. Өвөө, эмээ нар банкинд мөнгөтэй бол үнэд орно. Тэдний хадгаламжин дахь мөнгө эдийн засагт дарамт буе харин ч ашиг авчрах боломжтой. Гэтэл бид өтлөхдөө ашигтай амьтад болж хувирах боломж байна уу?
Монголын төр засаг тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хэцүүхэн аалзны тор-нд ороо-цолджээ. Анхнаасаа л Тэтгэврийн сан-гаа бие даалгачихсан бол өөртөө булуу ху-раахгүй л байсан. Гэсэн ч Тухайн үед ингэх эдийн засгийн боломж байгаагүй гэж НХХЯ-ны Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Т.Батсүх тайлбарлав. Ингээд л аалзны тор нэхэгдэж эхэлжээ. 1995 онд Нийгмийн даатгалын багц хууль гарч, эв санааны нэгдлийн зарчмаар явж ирсэн тэтгэврийн тогтолцоог Хуримтлуул, хуримтлуулснаа ав хэмээх зарчим руу шилжүүлэх юм болов. Хэдийгээр Тэтгэврийн сан байгуулсан ч 1995 оноос өмнө улс дааж асан настнуу-дынхаа тэтгэврийг энэ санд үүрүүлж орхижээ. Уул нь Засгийн газар өөрийн үүрэх ёстой ачааг даасан бол тэтгэврийн сан шимтгэлээ аваад, алдагдалгүй явах боломж байж. Засгийн газар улсаас даадаг байсан тэггэврийнхээ 110 гаруй тэрбум орчим төгрөгийг Тэтгэврийн сан-д төлчихвөл уг сан 60 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж чадах байсан гэсэн тооцоог мэргэ-жилтнүүд хийжээ. Гэтэл ийм хэмжээний ачааг улс дангаар хариуцаж чадахгүй учраас шимтгэлгүй хүмүүсийн тэтгэврийг сангаас гаргуулж, нэрийн дансанд хийсвэр мөнгө хуримтлагдах болов. Засгийн газар уг санд төлөх ёстой мөнгөө үе шаттайгаар гаргах тухай ярьж байгаа юм билээ, одоо.
Өмнөх Засгийн газар өөртөө бас нэгэн булуу хураажээ. Тэтгэврийн санг Төрийн санд нэптэсэн алхамыг буруутгасан шуүмжлэл цөөн буе сонсогддог. Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого төсвийн орлого болж хувирсан нь нийгмийн даатгэлын үндсэн зарчим болох бие даасан байдлыг алдагдуулсан юм. Уул нь энэ шимтгэл ажил олгогч болон даатгуулагчийн мөнгө болохоос биш Засгийн газрын хөрөнгө огтхон ч биш билээ. Ийнхүү Тэтгэврийн сан-г өрх тусгаарлаж, тэтгэвэртэй холбоотой ачаанаас Хоёр яс хагацах боломжоо төр алдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг баталгаажуулж, уг санг эрсдэлээс хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн мөр үзэгдэв. Гэхдээ хэзээ энэ бантан зөв горимдоо орохыг хэн хэлж мэдэх вэ.
Хэрэв тэтгэврийн хэмжээг нэмээд байвал ирээдүйд тэтгэврийн сан ачааллаа даахгүйд хүрнэ гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна. Ахмадууд маань тэтгэвэр нэмэхийг шаардаад байдаг. Хойч үеийнхээ эмээ, өвөө нарыг тэд бодохыг хүсээгүй нь лав. Эрх ашиг нь хохирч магадгүй байгаа ирээдүйн эмээ, өвөө нар мэн л саарал ордныг тойрч гороолох хэрэгтэй юм болов уу.
Нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Т.Батсүх ирээдүйн эмээ өвөө нарт таагүй өөр нэг мэдээ дуулгав. Цалин өсөхгүй нөхцөлд эдийн засгийн өсөлт 6-8 хувьтай байна гэж тооцож үзэхэд ирээдүйн тэтгэвэр авагчид өнөөгийн ах-мадуудаас хоёр дахин багыг авах дүр зураг харагджээ.
Үнэндээ бага тэтгэвэр авагчид засаг төрд гомдоллоод байх юм үгүй бололтой. Учир нь Засгийн газраас үе үе тэтгэвэр нэмэгдүүлэх бодлого барьж, 1995 оноос хойш 12 удаа тогтоол гаргасан байх юм. Хэдийгээр Засгийн газар хүн амаа ядуурлаас хамгаалах зорилгоор тэтгэврийн доод хэмжээг нэмж иреэнийг буруутгах аргагүй ч энэ нь дараагийн гажуудлыг төрүүлжээ. Бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг түлхүү нэмэх бодлогын дүнд хөдөлмөрийн үнэлэмж, ажилласан жил нь ялгаатай тэтгэвэр авагчид адил мөнгө хүртэж эхлэв. Хөлөөрөө явж, хөлсөө иддэг зарчмын үүднээс бол энэ шударга буе байгаа биз. Энэ ялгааг эргээд бий болгохын тулд багагуй мөнгө шаардагдах юм. Утасны ээдрээг түр орхиод хөнжлийнхөө хэрээр хөлөө жийцгээе. 2005 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 7.5 хувиар нэмэхэд зориулж, УИХ-аас 6.3 тэрбум төгрөг, 4.6 тэрбум төгрөгийг тэтгэвриин зөрүү арилгахад төсөвлөсөн гэж мэргэжилтэн хэллээ. Үнэндээ 4.6 тэрбум төгрөг тэтгэвриин зөрүү арилгахад аманд ч үгүй хамарт ч үгүй мөнгө. Ялангуяа 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдиин тэтгэврийг дор хаяж 50 хувиар нэмэхэд жипд дунджаар 25 тэрбум төгрөгийн нэмэгдэл эх үүсвэр шаардагдана гэж бодоход шүү дээ. Харин НХХЯ байгаа төсөвтөө захирагдаж, эхийг нь эцээж, тугалыг ньтураахгүйгээр шийджээ. Үүний тулд тэд зөрүү арилгах, тэтгэвэр нэмэх алхамыг зэрэг хийх хэд хэдэн хувилбар боловсруулж байгаа юм билээ. Яваандаа Зөөлрүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж тус яамны мэргэжилтнүүд үзжээ. Үүний тулд тэтгэвриин доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс салгах /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдэж байгаа нь төсөвт ихээхэн дарамт учруулдаг/, үе үе тэтгэвэр цөм, цөм нэмэхийг зогсоох, тэтгэвэрт гарах насыг хойшлуулах зэрэг алхам шаардлагатай гэнэ. Насжих хандлага нэмэгдэж байгаа уч-раас дэлхийн олон оронд тэтгэвриин насыг хойшлуулж буй. Монголын нөхцөлд эмэгтэйчүүд, эрчүүдийн тэтгэвэрт гарах насыг адилхан тогтоосноор хэмнэгдэх мөнгө төсөвт учруулах тэтгэвриин дарамтыг бууруулах юм байх.
Юутай ч ахмад настнууд төр, засгийн анхаарлыг өөртөө хандуулж чадлаа. Тэтгэвэр нэмэх асуудлыг судлах ажлын хэсэгт Монголын ахмадын холбоо, Тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хороо, НХХЯ-ны төлөөлөл багтжээ. Монгол хүүхэд залуусын орон байхаа больж, насжилт нэмэгдэх тусам настнууд илүү их анхаарал халамж шаардах нь зайлшгүй.
(өдрийн сонин 2004.12.16 308)