Зах зээлээс мэргэн Засгийн газар гэж байдаг болов уу?

нэг. Н.ЭНХБАЯРЫН ЗОРИЛТЫГ М.ЭНХСАЙХАНТАЙ ХАРЬЦУУЛАХУЙ
Дээрх Засгийн газруудын мөрийн хөтөлбөрүүдээс харахад П.Жасрайн 1992-1996 оны Засгийн газрын хөтөлбөр нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, тухайн эдийн засгийн хямрал, шилжилтийн бэрхшээлт хүндрэлүүдийг даван туулахад чиглэсэн байв. Хөтөлбөрийн үг хэллэг ч энд голлосон байлаа. Жи-шээ нь, энэ хөтөлбөр нь бүхэлдээ өөрчлөлт-шинэчлэлт гэсэн үгийг түлхүү хэрэглэсэн бол Н.Энхбаярын 2000-2004 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бодлого гэсэн үгийг ихээхэн дурдсан байх. Харин 2004 оны буюу одоогийн Ц.Элбэгдоржийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого-оос гадна иргэний оролцоо гэсэн нэр томьёог анх удаа хэрэглэснээрээ онцлог байна.
Эдгээр мөрийн хөтөлбөрүүдийн үндсэн зорилтуудаас харъя. 1992-1996 оны хөтөлбөрт дөнгөж мэндлээд байсан Үндсэн хуулийн үзэл санааг хэрэгжүүлэхэд галлон анхаарч. Нөгөө талаас өмнө өгүүлснээр шилжилтийн үеийн хүндрэл бэрхшээлийг даван туулах хариуцлагатай үе тохиож байв. Харин М.Энхсайханы 1996-2000 оны хөтөлбөрт эдийн засгийн болон төрийн захиргааны байгууллагын өөрчлөлт шинэчлэлтииг голлосон бол 2000-2004 оны хөтөлбөрт эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн бодлого давамгайлжээ. Одоогийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, мэдлэгт суурилсан эдийн засгийн бодлого, хувь хүн, өрх гэрийг тэтгэсэн бодлого түлхүү тусгагджээ. Энэ хөтөлбөрийг боловсруулахад Засгийн газрыг толгойлж буй Эх орон-ардчилал эвслийнхний оролцоо ихээхэн байсан нь тодорхой.
хоёр. ДЭВШИЛ БА ХӨГЖИЛ ӨӨР ӨӨРИЙН ӨНЦГӨӨС…
Хөтөлбөрүүдийн бүтцийг ажиглах нь ээ 1992-1996 болон 2000-2004 оны МАХН-ын Засгийн газрын хөтөлбөрт төрийн удирдлагатай холбоотой сэдэв тав, зургадугаар байрандтавигдсан байгаа бол 1996-2000 оны Ардчилсан холбоо эвслийн хөтөлбөрт дээрх сэдэв тэргүүнд байх жишээтэй. Энэ ялгаа нь эрх бүхий улс төрийн нам, хүчний үзэл баримтлалтай шууд холбогдоно. МАХН-ын хөтөл бөрүүдэд нийгмийн шинжтэй асуудлуудыг барьж авснаар хувь хүний асуудпыг шийдвэрлэх гэсэн арга байгаа бол харин Ардчилсан намын голлосон эвслийн хүчнүүдэд хувь хүний хөгжлийн асуудалд түлхүү анхаарснаар нийгмийн асуудлуудыг шийдэх гэсэн хандлага ажиглагдаж байв. Ингэхдээ хоёр хүчин төрийн удирдлагыг хэвээр байлгах, эсхүл өөрчлөх тал дээр зарчмын зөрүүтэй байр суурь баримталдаг нь харагдана. Зүүний үзэл бүхий МАХН нийгмийн асуудлыг төрийн удирдлагын өөрчлөлтөөс өмнө тавьдаг бол барууны үзэл баримтлалтай Ардчилсан намын голлосон эвсэл төрийн удирдлагыг иргэд, хувийн хэвшилд ашигтай байхаар өөрчлөх асуудлыг эхэндээ тавьсан байх. Эдгээрийн цаана нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн оролцоо их, хувийн санаачилгыг дэмжихэд төрийн оролцоо бага байх ёстой гэсэн логик агуулагдаж байна.
Эндээс гаргалгаа хийвэл 1992-1996 онд сул цөөнхитэй УИХ, түүнээс бүрэлдсэн Засгийн газар шилжилтийн хүндрэл бэрхшээл, хямралаас гарахын тулд ихээхэн зүйл хийсэн хэдий ч хуучинсаг сэтгэлгээ давамгайлсан байдал хэвээрээ хадгалагдсаар байжээ. Харин 1996-2000 онд хүчтэй цөөнхитэй УИХ, түүнээс бүрэлдсэн Засгийн газар тогтворжилт, эдийн засгийн сэргэлтийг хийхийн тулд огцом томоохон өөрчлөлт, шинэчлэлтииг хиисэн байна. Гэсэн хэдий ч төр барих туршлага хомсоос олон зүйл дээр алдаа гаргаж тэр нь төрийн хямрал юм шиг ойлголтыг төрүүлсэн (МАХН ийм ойлголтыг олон түмэнд төрүүлж үүн дээрээ дөрөөлөн дараагийн Засгийн эрхийг авсан билээ) байна. 2000-2004 онд бараг цөөнхигүй УИХ, түүнээс бүрдсэн Засгийн газар тогтвортой байдлыг хадгалах, нийгмийн шинжтэй бүтээн байгуулах ажлуудыг хэрэгжүүлсэн хэдий ч засаг-лалын хямралыг арилгах, дэг журмыг тогтоох нэрээр хэт өрөөсгөл, хатуухан хэлэхэд дарангуйлсан маягийн бодлого хэрэгжуулсэн нь олон түмний дургүйцлийг хүлээсэн байна. (Үүнд УИХ-ын гишүүн болон сэтгүүлчдийг барьж хорьсон, тракторчдын тэмцлийг үгүйсгэсэн зэрэг үйл явдал орно) Тэгвэл өнөө 2004 онд хүчний харьцаа бараг ойролцоо болсон УИХ, түүнээс бүрэлдсэн Засгийн газар аль аль хүчний сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан санаануудыг нэгтгэн харьцангуй шинэчлэлийн шинжтэй хөтөлбөр гаргасан байх. Энэ хөтөлбөрийн хүрээнд төрийн үйл хэрэгт оролцох иргэдийн оролцоог бүхий л шатанд нэмэгдүүлж, бэхжүүлэх, орчин үеийн хөгжилтэи холбоо бүхий шаардлагын бодлогуудыг нэвтрүүлэх хамтын шийдвэр хэрэгжих болж байгаа нь сайшаалтай. Ингэхдээ энэхүү үйл явцад хуулийн хэрэгжилт, хяналтыг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай тул эдгээр байгууллагыг бэхжүүлэх гэсэн заалтыг оруулж өгчээ.
Ер нь аль ч Засгийн газрын хөтөлбөрүүдийн зарим заалтуудыг ажиглахад дэвшил гарч буй нь харагдана. Жишээ нь, 1992-1996 оны хөтөлбөрт төрийн байгууллагыг зүгшрүүлэх тухай зааж байсан бол 2004 оны одоогийн хөтөлбөрт төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг заасан нь бид дэвшиж байгааг харуулна. Мэн 1992-1996 оны хөтөлбөрт Монгол бичгийг нийтээр сурах хөдөлгөөн өрнүүлэхээр заасан бол одоо англи хэлийг хоёр дахь хэл болгох зорилт тавьсан нь дэлхийн хөгжилтэи хэл нийлүүлэх гэсэн санаа юм.
гурав. БИЕЛЭЛТ БА СОНГОЛТ БУЮУ САНУУЛАХГҮЙ БОЛ САИН ЗАСАГ Ч ЯЛЗАРДАГ ТУХАЙ
Хөтөлбөрүүд хэрхэн биелсэнийг Засгийн газрууд УИХ-д уран илтгэж хэлэлцүүлэн ихэвчлэн сайнаар дүгнүүлдэг. Гэвч энэ талаархи олон түмний санаа бодол өөр. Аль ч Засгийн газар мөрийн хөтөлбөрийн биелэлтээ өч төчнөөн хувиар биелэгдсэн, ийм тиим хувийн биелэлттэй явж байна гэх боловч тэр Засгийн газрыг нь олон түмэн дараагийн сонгуульд сонгохгүй байх нь бий. Үүнээс илүү дүн гэж юу байх вэ. Жишээ нь өнөөгийн төрийн тогтолцооны гажуудал, эдийн засгийн хүнд байдал, ажилгүйдэл, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэг нь өмнөх Засгийн газруудын үйл ажиллагаатай холбогдох нь мэдээж.
Зах зээлээс мэргэн Засгийн газар байдаггүй гэдэг шиг сонгуулийн дүн шиг шу-дарга үнэлгээ Засгийн газарт байхгүй бололтой. Үүний ба-талгаа нь МАХН ба Ардчил-сан хүчний намуудын эвслийн аль алиныг нь ээлжлүүлэн төрийн эрхийг бариулсан ард түмний сонголт болой. Харин 2004 оны сонгуулиар ард түмэн бараг л ойролцоо харьцаа бүхий сонголтыг хийж хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг төрүүлэв. Одоо бидэнд энэхүү цоо шинэ маягийн хөтөлбөрийн хэрэг-жилтийг анхааран харах л үлдлээ. Гэхдээ Засгийн хөтөлбөрт сонгуулиар үнэлэлт дүг-нэлт өгөх нь бас ч хангалттай гэсэн үг бас биш аж. Дарга нарын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад өргэн олон оролцож санаа бодлоо нэмэрлэж хэрэгжилтэд нь байнга хяналт тавьж өөрсдийн шу-дарга шаардлагаар нөлөөлж байх учиртай. Сануулж засах хүнгүй бол сайн засаг ч ялзарна гэсэн өвгөдийн шастир сургаалд өгүүлсэн шиг ард түмний байнгын оролцоо, хяналтгүй Засгийн газрын хөтөлбөр улс төрийн бүлэг хүмүүс, нэг нам, хүчний тоглоомын хэрэгсэл болж, жирийн иргэдийн амьдралд наалдацгүй болон хувирдаг.
Улс төрчдөд тоо баримт, бичиг цаас, илтгэл хэрэгтэй байдаг бол ард түмэнд идэх хоол, орох орон, өмсөх хувцас, амьдралын хэрэгцээ зэрэгт нөлөөлж буй бодит зүйлс хэрэгтэй. Өдгөө ард түмэн асуудалд арай өөрөөр ханддаг болж. Тэдэнд улс төрийн туршлага, мэдрэмж сууж байна гэхэд болно. Энэ утгаар өмнөх Засгийн газруудын мөрийн хөтөлбөрүүдийг үнэлж цэгнэж, шинэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих байх хэмээн найдаж суухын хажуугаар бас шаардах нь зүй.
(өдрийн сонин 2004.12.16 308)