Х.Баттулгын ёс зүйг хэлэлцэх болов уу

Харин дараалан зогсох олон хүүхдийг сөхөртлөө эмчлэх оточ өөрийн охиныг дугаар дайруулан үзэхийг огт зөвшөөрсөнгүй. Бас ядарч зүдэрч явахад нь тусалсан найзынхаа хүүхдийг ч тэр. Энэ бол хүний алтан амийг аврах ариун тангараг өргөсөн эмч хүний ёс зүйн нэг хэсэг. Үүнийг 11ВЗ телевизээр цуврал болгон үзүүлж байгаа Хө Жунь хэмээх олон ангит кинонд харуулдаг.
Тэгвэл бүхэл бүтэн улс орон, ард түмний асуудлыг шийдэх амин чухал шийдвэр гаргаж суудаг төрийн өндөр албан тушаалтнууд үүнээс өндөр ёс зүй, зан суртахуунтай байх ёстой. Гэтэл саяхан Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Д.Цогтбаатарыг зодож танхайрчээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол зөвлөхийн нэг шүд нь мултарч, хамар нь хугарсан бололтой. Эрх мэдэл, албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөөх ордны хэрүүл, хуйвалдаан одоо бур эрээгээ алдаж гудамжны зодоон нүдээн рүү шилжлээ. Монгол төрийн нэр нүүр ингэтлээ шалдаа унах гэж байх уу даа. Төрийн албан хаагчдын баримтлах ёс зүйн кодың нарийн жагсаалт гаргаж, хатуу мөрдүулэх ёстой гэж бид хэдэн жил ярив аа. Ёс зуйн дэд хороо хэмээх газрыг УИХ-д байгуулж сүржигнэдэг ч тэр нь юу хийдгийг хэн ч мэдэхгүй. Туе хороогоор орж ёс зүйтэй эсэхээ тогтоолгож байсан нэг ч эрхэм гишүүн үгүй. Харин туе хорооны даргад хэнийг сонгох вэ гэхээр сайн хүн олдохоо байчихдаг жишигтэй. Хэн нэгний тухай ярихаар нэг л но-той болоод явчихдаг. Эрхэм гишүүд ийн гэгээн царайлж нэг нь рүүгээ айрахдаа ганц ч бодит баримт татаж зүрхэлдэггүй юм.
УИХ-ын гишүүн Д.Төмөртогоо Төрийн ордны ком-пьютерийн ажилтныг зодлоо л болсон. Эрхэм гишүүн Д.Бохьшарга ордны хаалганы хажуу руу согтуугаар шээлээ л гэсэн. Фортуна Н.Батбаяр Ерөнхий сайд Р.Амаржар-галыг өрөөнд нь шанаадчихаж гэнэ ээ л гэж дуулдсан. Иймэрхүү шуугиан нэн ялангуяа 1996-2000 оны парламентад мэн ч их гарч байсан. Хүүхэд дайрсан, хүн шүргэсэн гэсэн шуугианд өртөж яаж ийгээд цайруулж чадаж байсан гишүүд ч цөөнгүй.
Энэ парламентын эхний шуугианыг ийнхүү Х.Баттулга гишүүн тарилаа. Эхлэл нь энэ боллоо. Энэ парламентад спирт, авлига, хээл хахуульд өртсөн, мэргэжил мэдлэгээр ч дульхан, төрийн ажил алба, ёс суртахууны хэм хэмжээг огт мэдэхгүй олон хүн сонгогдсон. Цаашдаа их юм дуулдана даа хэмээн нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эрхэм санаагаа хуваалцав. Нээрээ чуулганы танхимд хэлэлцэж байсан асуудлаараа маргаад талийгаач асан М.Зэнээ, Э.Бат-Үүл хоёр би чи, нохой гахайдаа хүрч байсныг санаж байна. Баабар дандаа бусад гишүүдээ мэдлэг мэдээлэлгүйгээр нь шоолж шоглож, бур заримдаа доромжилсон хатуу үг ч чулуудаж суудаг. Ц.Нямдорж, Л.Гүндалай хоёр яаж үзэлцдэг билээ. Гэхдээ л тэд энгэр заамнаасаа барилцаж, гудамжинд гарч зодолддоггүй. Ямар ч байсан тэд ёс зүйнхээ хэм хэмжээг дутуу дундуурхан ч гэсэн бариад л байгаа хэрэг. Учир нь тэд төрийн ажил гэдгийг мэддэг, айн муу ч гэсэн олон жил энэ улсын төлөө зүтгэж яваа улс аа.
Цагдаагийн газраас Х.Баттулгад эрүү үүегэх гэнэ. Үүний тулд түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавих гэнэ гэсэн мэдээлэл сонин хэвлэлээр гарсан, Цагдаа нар асуудал болгож тавиж чадах уу. Тэгсхийгээд дар-чихдаг л биз дээ. Чадлаа ч нөгөөдүүл нь но-той юм чинь ирээдүйгээ бодоод дэмжихгүй л дээ гэсэн үге олон хүний амнаас гарч байх юм. Эрхэм гишүүний өдүул-сэн хэргийн талаар байр суурийг нь сонсох гэж холбогдох хорооны дарга нартай нь уулзах гээд чадсангүй. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр АНУ-д томилолтоор ажиллаж байгаа юм байна. Ёс зүйн дэд хорооны дарга Лу.Гантөмөр өрөөндөө байдаггүй. Асуух гэтэл туслах нь бас олддоггүй. Ер нь өчигдер олон гишүүний өрөөний хаалгыг татлаа. Томилолтоор яваа, байхгүй гэсэн үге л баахан сонсов. Уг нь байнгын хороодын хуралдаан болдог өдөр. Лав хуралдаан болоогүй. Ийнхүү ажлаа хийдүүлнэ, тасална гэдэг ёс зүйн хэм хэмжээгээ бас л зөрчиж байгаа хэрэг.
Авлигын хэрэгт холбогдоод огцорлоо, ажил албан-даа алдаа гаргасан тул албан тушаалаасаа мултрав, хүү нь ноцтой хэрэг өдүүлсн тул сайн дураараа ажлаа өгөв гэсэн гадаад орнуудын өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллийг бид байнга сонсдог. Энэ бол төрийн өндөр албан тушаалтнуудын баримтлах ёс зүйн код гэгчийг ягштал мөрддөгийн жишээ. Энэ хэрээр төр улс нь эрүүлжиж байдаг жамтай. Харин манайд байдал тэс өөр байсаар л. Төр, засагт хариуцлагын тогтолцоо нэгэнт алдагдвал хээл хахуул, дарангуйлал дэглэм цэцэглэн хөгжиж юун ардчилал, тэгш эрх, эрх чөлөө хэмээн ярихтай манатай болдог гэсэн шүү. Нээрээ Х.Баттулга гишүүний ёс зүйг УИХ-аар хэлэлцэх болов уу.
(өнөөдөр 2004.12.16 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button