Монголчуудын мэтгэлцээнийг оросууд овжин ашиглажээ

Энэ том байгууллага Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны хаяаг түшдэг. Өөрөөр хэлбэл, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Монголын талыг сайд Г.Батхүү төлөөлнө. Тэгвэл яамны харьяа ХЭГ нэртэй агентлаг бий. Тэргүүн нь Да.Ганболд. Эцэст нь УБТЗ хэмээх аж ахуйн асуудлаа хариуцдаг газрын толгойг, яамаар зүйрлэвэл дэд сайдын дайны суудлын эзнийгтодруулахаар хоёр өдөр маргалджээ. Орос, Монголын
талаас өер өөрсдийн хүмүүсээ оруу-лахаар зүтгүүлснээс багагүй хугацаа алдсан ч энэ удаад УБТЗ-ыг орос хүн удирдахаар болов. Хэд хэдэн монгол нэр дэвшигчийг унагаж гарч ирсэн энэ эрхэм хэн бэ?
Василий Васильевич Магдей гэх энэ эр өмнө нь ОХУ-ын төмөр замын байгууллагуудад удирдах ажил хийж байсан, төмөр замын инженер мэргэ-жилтэй нэгэн гэнэ. Урьд нь арваад жил УБТЗ-ыг Р.Раш дарга удирдаж, эдү-гээгийн Да.Ганболдын албыг ч давхар хашсан юм. Замын дарга Р.Раш 5-6 орлогчтой ажилласан билээ. Харин одоо нэгдүгээр орлогч даргаар Л.Пүрэвбаатар хэмээх залуу томилогдлоо
(өнөөдөр 2004.12.16 292)