Жулиа Робертс малчин Ц.Хэнмэдэхэд ихэрүүдийнхээ зургийг илгээжээ

Уг кинонд мянгат малчин Ц.Хэнмэдэх гуайн өвчтэй хүүг байн байн гаргаж байснаас бусад нь ерөнхийдөө дажгүй болсон билээ. Харин саяхан амаржиж ихэр хүүхэд төрүүлсэн хөөрхөн бүсгүй Монгол орныг ялангуяа Ц.Хэнмэдэх гуайнхыг матаагүй аж. Тэрээр төрснийхөө дараахан ихэрүүдийнхээ хамт авахуулсан зургаа Монгол өвөөдөө гэж
хаяглаад Ц.Хэнмэдэх гуайн охины И-мэйлийн хаягаар илгээсэн гэнэ. Холливудын ямбатай оддын нэг Жулиа алс хол Монголд суугаа малчин өвгөнд ийм хүндлэл үзүүлэн хандсан нь санаанд багтамгүй явдал юм.
/2004.12.16 Маш нууц/