Архи тамхины борлуулалт эрс өсөв

Хүнсний ногооны наймаачид бичсэн ханшаа 50 төгрөгөөр бууруулан хэлж, Авбал шинэ, том торонд хийгээд өгнө шүү хэмээн ам өрсөн өгүүлж байгаагаас ажиглахад эмэгтэйчүүд эхний ээлжинд шинэ жилийн даашинэ сэлтдээ анхаарал тавиад баярын ширээний идээ будаагаа хоёрдугаарт тавьж буй болохоор хүнсний ногооны ханш одоогоор ийнхүү хямдарсан бололтой. Алтан тариа компани энэ долоо хоногт 25 кг-ын дээд гурилынхаа үнийг 1000 төгрөгөөр бууруулсан гэнэ. 2300 төгрөгийн ханштай үхрийн махыг эс тооцвол махны үнэ ч боломжийн байна.
Харин охид, бүсгүйчүүд гоёл хайж дэлгүүр хэсэхийн хажуугаар өвөе, эмээ, аав, ээжүүд АПУ, САПУ-гийн нэрийн барааны дэлгүүр зорьж, цагаан сарын бэлтгэлээ хэлэв, Он гараад архи, тамхины үнэ хоёр дахин өсөх Онцгой албан татварын хууль хэрэгжиж эхлэх учраас тэд цагаан сараар хэрэглэх архи, тамхиа базаахаар нэрийн барааны дэлгүүрт урт дараалал үүсгэх нь энэ.
Хэрэглэгчид Ерөөл, Болор, Чингис, Алтан түрүү зэрэг үнэтэй архинаас гадна хувийн үйлдвэрийн 1500-3000 төгрөгийн үнэтэй өнгэ үээмж сайтай сархадыг ч авдар авдраар нь авч буй харагдана. Бас болоогүй, төрөл бүрийн тамхи, шар айрагны борлуулалт огцом өслөө.
Та Бөмбөгөр хүнсний захын бүтээгдэхүүний ханшийг харж байна.
Үхрийн мах-2300 Тэме-200
Хонины мах-1500 Лууван-350
Адууны мах-1100 Манжин-350
1-р гурил-9500 Байцаа-350
(Алтан тариа 25 кг) Сонгино-350
Дээд гурил-11000 Элсэн чихэр-550-600
Дээд гурил-12000 Цагаан будаа-600
(Орос 25 кг) Наранцэцгийн тос 1250-1300
1-ргурил-9000
(өнөөдөр 2004.12.16 292)