Гомбосүрэн өвөөг Хасар Жагаа залгамжилна

Харин томчуудын толгойд арай өөр бодол байх вий. Шинэ оноо угтах баярын орой ямар өвгөнтэй дурсгалын зураг татуулах бол гэхдээ хэн нэгнийг сэмээрхэн ажиж, сураглаж байгаа гэдэп итгэлтэй байна.
45 жилийн турш цас мөсний орноос цан хүүрэг татуулан, цасан охидоо дагуулсаар зочилдог Гомбосүрэн өвөөг дахин ирэхгүй гэдгийг томчууд л мэднэ. Баяртай, хүүхдүүд минь баяртай. Өвөө нь ингээд явлаа. Өөр олон хүүхэд өвөөг нь хүлээж байгаа. Дараа ирэхэд далай шиг баян, дайраад ирэхэд булаг шиг ундарч байгаарай гээд хүүхдүүдээр үдүүлээд буцсан Гомбосүрэн гуай цас мөсний орондоо үүрд үлдсэнээ бидэнд л шивнэн хэлсэн билээ. Тэгэхээр бяцхан үре минь түүнийг хүлээн ямар бэлэг авахаа төсөөлөн суух нь аргагүй юм.
45 жил гэдэг бага хугацаа биш. Шинэ жил, сүлд мод, гоёлын даашинз, баярын бэлэг… Энэ бүхэнтэй хамт хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн дүр харагдана. Шидэт чарга хөлөглөсөн, цагаан сахалтай буурал өвөөг хүн болгон үгүйлнэ. Баярын тэр үдэш өвлийн өвөөгүй байж яавч болохгүй, Түүнийг хэн залгамжилж, мэргэжлийн өвгөн болж чадах вэ? Өвөөгийн эрэлд хамтдаа мордъё.
Хүүхэд шуугисан их өргөө олон улсын Найрамдал зуслангийн баярт 1991 оноос эхлэн таван тивийг төлөөлсөн таван Санта Клаус зочилсон. Энэ удаа ч тэд уламжлалаа хадгална. Дуулж, бүжиглэдэг авьяастай таван жаал Санта Клаус болно. Авьяас чадвар, мэдлэг оюун, сурлагаараа тэргүүлеэн хүүхдүүдийн Харшийн ёолк Хүүхдийн ордонд болдог. 45 жилийн түүхтэй энэ баяр арванхоёрдугаар сарын 30, 31-нд болно. Төрийн томчууд ч оролцдог. Хүүхдүүдийн минь хувьд хамгийн сайхан, дурегалтай наадам нь энэ. Эл наадамд ямар өвгөн зочилж, бэлэг тараах бол. Ардын жүжигчин Ц.Гантөмөр, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Жарантав, Н.Мягмарнаран нарын хэн ч өвгөн болж чадах байв. Жарантав, Мягмарнаран нар олон байгууллага, газрын шинэ жилд өвгөн болсон туршлагатай. Харшийн ёолконд тэд оролцохгүй юм байна. Залуухан өвөө зочлон ирэх бололтой. Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Жаргалсайхан Гомбосүрэн өвөөг залгамжлахаар болжээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор кинонд Чингис хааны дүүгийн дүрийг чадварлаг бүтээсэн энэ залууд үзэгч олон Хасар Жагаа хэмээх нэр хайрласан. Тайз дэлгэцнээ олон дүрд хувилсан ч Жаргалсайхан Хасар Жагаа нэртэй хэвээр. Хүүхдийн ордныхон түүнд өвлийн өвөөг минь залгамжлаач гэсэн санал тавьжээ. Тэрбээр Гомбосүрэн гуайн гэрт айлчилж, түүний зургийн өмнө хадаг тавьж хүндэтгэл үзүүлэн, мэргэжлийг нь өвлөж буйгаа хэлсэн гэнэ. Харин Гомбосүрэн гуай шиг олны хайрыг булаасан өвгөн болж чадахгүй байх вий гэсэн айдастай яваагаа тэр нуугаагүй.
Шинэ хувцас урлах хэрэггүй, буурлын хувцсыг өмсье гэж Хасар Жагаа боджээ. Хөдөлмөрийн баатар өвөө түүнээс өндэр тул дээл болон нөмрөгт нь ялимгүй засвар хийх юм байна. Залуу өвөө шинэ жилийнхээ бэлтгэлд орж, ордонд тухалж бэлгээ ууталж эхлэв. Залуу өвөөтэй шинэ жилийн вальс, сүлд мод, цасан охид, тансаг бэлэг…
(өнөөдөр 2004.12.16 292)