Холивуд киноны хулгайтай дайн зарлав

Тус холбооноос зохион байгуулсан үйл ажиллагаанд өндэр хөгжилтэй орнуудын хуульч, прокурорууд оролцох аж. Интернэтийн технологийн хөгжил хурдасч, хэрэглэхэд хялбар болж байгаа нь вэб хуудаснаас кино хулгаилагчдын ашиг орлогыг улам бур нэмэгдүүлж байна. Интернэтийн сүлжээний гайхамшиг болсон нээлттэй сүлжээ-ний BitTorent, eDonkey, DirectConnect программуудыг ашиглан кино хулгайлж байгаа зохион байгуулалттай булэглэлүүдийн эерэг энэ арга хэмжээ чиглэх юм байна. Гэхдээ эдгээр программуудыг хийсэн компаниудын эерэг ямар нэг уйлдэл хийхгүй аж.
Холливудыг айлгаж байгаа программ бол хэрэглэхэд хялбар, киног
хурдан хуулдаг BitTorent болохыг интернэтийн хөдөлгөөнийг шинждэг CacheLocog компани тогтоожээ. Таван тивийн улсуудад үйл ажиллагаа эрхэлдэг 100 гаруй интернэт хангамжийн компанийн эерэг шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ Холливуд мэдэгдлээ. Ажиллагааг энэ долоо хоногт багтаан АНУ, Их Британи, Франц, Финланд, Голландад эхлүүлэхээр боллоо. Кино хулгайлах явдлыг таслан зогеоох боломжтой байдаг тул интернэт хангамжийн компаниуд сэтгэл гарган ажиллах ёстой. Интернэт эрхэлдэг бүх компанид хууль ёсны шаардлага илгээсэн гэж Motion Picture Association -ы хулгайтай тэмцэх газрын дарга Жон Малкольм мэдэгдлээ. Мөнгө хялбар олохыг хүссэн этгээдүүд киноноос гадна, телевизийн шоу нэвтрүүлэг, дуу, клип хулгайлан худалддаг байна.
(өнөөдөр 2004.12.16 292)