Samsung, Sony 2 өрсөлдөгчийнхөө зүрхэнд шар ус хуруулна

Туе гэрээгээр хоёр корпораци ямар нэг төлбөр, тооцоогуйгээр бие биенийхээ патентыг хэрэглэж байхаар тохиролцлоо. Одоогоор Самсунг 11 мянга, Сони 13 мянган патент эзэмшиж байгаа аж. Японы шинжээч Казуяа Ямамото Дундын патенттай болсноор хоёр корпораци бараа бүтээгдахүүний үнээ хямдруулах боломжтой болно.
Үүний үр дүнд зах зээл дэх бараа эргэлтээ түргэтгэж чадах нь дамжиггүй. Ялангуяа Сони корпорацид энэ гэрээ тун өгөөжтэй туена гэжээ.
Самсунг корпорацийн хэвлэлийн төлөөлөгч хатагтай
Чо Сун Патентаа үнэ төлбөргүй хэрэглэх болоноор бид зах зээл дэх байр оууриа улам бэхжүүлнэ. Харилцан ашигтай энэ гэрээ интернэт технологи, хагас дамжуулагчийн патентуудыг зохицуулах мөнгө, цаг үреэн ажлыг шийдлээ гэж Ройтер агентлагт өгсөн яриандаа өгүүлжээ.
Шинжээчдийн дүгнэж байгаагаар Самсунг корпорацийн шингэн дэлгэцийн патент, Сони-гийн Play Station тоглоомны патенттай нэгдсэнээр өрсөлдөгчийнхөө зүрхэнд шар уе хуруулах аж. Энэ оны эхээр хоёр корпораци хамтран Солонгост байгуулсан шингэн кристалл дэлгэцийн үйлдвэрийн хөгжил энэ гэрээг үзэглэснээр шуудрах замдаа оров. Самсунг корпорацийн дотоодын гол өрсөлдөгч LG Electronics, Японы хамтрагч Matsushita Electric Industrial
хоёр патент тойрсон хэрүүл хийсээр өрсөлдөөнд ялагдаж мэдэхээр байна. Зах зээлийн шинжээч АНУ-ын Forrest Research компани 2010 он гэхэд Хятад, ОХУ, Энэтхэгийн өсен нэмэгдэж байгаа зах зээлийн нөлөөгөөр компьютерийн хэрэглээ өнөөгийнхөөс нэг дахин нэмэгдэж 1.3 тэрбум болно гэсэн тооцоо гаргажээ. Хямд ажиллах хүчтэй эдгээр гурван орны компаниудтай өрсөлдөхийн тулд
бүтээгдэхүүний зардпаа буулгах зорилготой иймэрхүү гэрээ томоохон корпорациудын дунд цаашид олонтаа хиигдэнэ гэж шинжээчид үзэж байна.
(өнөөдөр 2004.12.16 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button