Путины аминд халдахад тийм ч хэцүү биш болжээ

Үүнд хэн саад хийж чадах юм бэ гэсэн асуултад тэрбээр Та нар аяндаа үзэх болно. Бүх юманд цаг хугацаа бий гэж хариулдаг байлаа. Яагаад Березовский ингэж хэлээд байсан нь оньсого болж үлдсэн ч Путиний ялалтад саад болж чадах юм нь гагцхүү үхэл л байсан. Путиний бодол санааг өөрчлөх боломжгүй. Тиим болохоор алж байж л түүнээс сална гэдгийг дайснууд нь хэдийнэ ухаарсан байгаа. Тэгвэл үнэхээр Ерөнхийлөгчийг үгүй хийе гэвэл тэр нь тиим ч бүтэшгүй зүйл биш аж.
Түүний амийг хорлох гэж дор хаяж дөрвөн удаа оролдсон байх юм. 2000 оны II сард Анатолий Собчакийг оршуулах үеэр сэтгэцийн өвчтэй нэг хувь хүн биш тодорхой байгууллага ийм халдлага зохион байгуулах гэж байсныг нь тусгай албад таслан зогсоосон. Мэн оны наймдугаар сард Ялтад болсон ТУХН-ийн орнуудын тэргүүн нарын уулзалтын үеэр тусгай албад дөрвөн чечень, хэдэн араб хүн баривчилсан. Тэд Оросын Ерөнхийлөгчийг устгахаар зэхэж байсан гэж Украины Аюулгүйн алба мэдэгдсэн. Жилийн дараа 2001 оны X сард Азербайжаны тусгай алба мэн ингэж мэдэгдэв. Путинийг Бакуд айлчлах үеэр нь халдахаар төлөвлөж байжээ.
Алан хядах үйлдэлд сэжиглэн 2003 оны X сард Английн Скотланд-Ярд хоёр орос хүнийг баривчлав. Санди Таймс сонинд бичсэнээр бол энэ хоёр хүн Березовскийтой уулзаж Путинийг устгахад хүчин зүтгэхээ санал болгосон аж. Березовский үүнийг нь зөвшөөрөөгүйгээр барахгүй тэднийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Гэвч тэд тав хоноод суллагдсан гэсэн. Энэ хоёр хүн ийм хурдан суллагдсан, Березовский Путинийг аврагчийн дүрд тоглосон нь хачирхалтай. Хоёр хүний нэг нь Оросын аюулаас хамгаалах албаны ажилтан байсан Александр Понькин бөгөөд нөгөөх нь болох Александр Литвиненкртой хамт 1998 онд дуулиантай гэгч нь хэвлэлийн бага хурал хйилгэж Холбооны аюулаас хамгаалах алба Березовскийн амь насанд халдах гэж байна хэмээн мэдэгдэж байсан юм.
Внуковийн нисэх онгоцны заоварын газар (№400) бий болоод 60 гаруй жилийн нүүр үзэж байна. Улсын нийт онгоцны тавны нэгийг энд заодаг юм. Түүний дотор Ерөнхийлөгчийн онгоц багтдаг. Гэтэл туе үйлдвэрт онгоцны хулгайлагдсан эд ангийг их хэмжээгээр шахсан мэдээллийг 2002 оны эхээр ДЯЯ авсан байна. Энэ хэрэгт туе үйлдвэрийн ажилтнууд, тэр ч бүү хэл захирлуудын зевлөлийн орлогч дарга бөгөөд үйлдвэрийн бараг эзэн нь болох Юрий Леонов гэгч оролцеон байлаа. Энэ хүн нисэхийн мэргэжлийн хүн биш бөгөөд эмх замбараагаа алдаж байх ид үед уг үйлдвэрийн хувьцааг нь худалдаад авчихсан нэгэн байжээ. Энэхүү Леоновыг хууль бусаар олсон мөнгө угаасан хэрэгт холбогдуулан сар хагасын өмнө шалгасан. Уг хэргийг чухамхүү Леонов гардан зохион байгуулсан бололтой байгаа.
Онгоц гэдэг асар нарийн эд. Нэг л өчүүхэн эд ангиас болж нисч чадахгүйд хүрэх төдийгүй сүйрнэ. Өнгөрсөн оны тавдугаар сард Петропавловскоос хөөрсөн Ил-62 онгоцны дөрөвдүгээр хөдөлгүүр ажиллахаа больсон тохиолдол бий. Тэгсэн чинь ашиглаж болохгүй диск тавьчихсан байсныг нь мэргэжилтнууд илрүулеэн. 1988онд яг ийм шалтгаанаас болж онгоц агаарт шатсан. Статистикийн мэдээнээс үзвэл дээрх үйлдвэрт хийсэн чанаргүй засвараас болж сүүлийн дөрвөн жилд 34 удаа осол болох дөхсөн байна. Ийм баримт олон бий. Нисэх онгоцны хийгээд түүний засварын үйлдвэрүүдэд иймэрхүү явдал түгээмэл болсон . Бид их гэнэн юм. Ямар ч алан хядах ажиллагаа, мэргэн бууч, амиа золиослогчгүйгээр актлагдсан ганцхан жижиг эд анги байхад л болох нь байна шүү дээ. Ийм тохиолдолд хамгийн гол нь ослын шалтгааны талаар хэн ч юу ч мэдэж чадахгүй.
Ерөнхийлөгч Путинийг Энэтхэгт айлчлахад хөтөч болж явсан онгоц очих газраа хүрээгүй байхдаа буухаас аргагүй болсон юм. Энэ явдлыг улс төрийн хүрээнийхэн шүүн тунгаах гэж одоо хэр нь оролдсоор байна. Уг онгоцонд хэвлэл, мэдээллийн төв байгууллагуудын сурвалжлагчид, төлөөлөгчдийн гишүүн-өндөр дээд албаны хүмүүс сууж явсан. Бангалор хотыг зорьж явсан онгоц осолдолгүй Бомбейд бууж чадсан. Гэхдээ л тун таагүй ул мөр үлдээсэн нь ойлгомжтой.
Энэ явдлыг нүдээр үзсэн хүмүүс ч олон янзын юм ярьдаг, мэргэжилтнүүд ч олон янзын таамаг дэвшүүлдэг. Ихзнх нь онгоцны сэнсэнд шувуу орсон гэж үзэж буй. Ямар нэг эд анги эвдэреэн гэж хэлдэг ч хүн бий. Ямар ч байсан зорчигчид нь нисгэгчдэдээ, тэдний ур чадварт талархсан. Ийм чухал нислэгийг хамгийн шилдэг нисгэгчид хийдэг л дээ.
Мэргэжлийн ажлаа 40 жил хийсэн штурман тухайн нөхцөл байдлыг хэрхэн үзэж буйгаа манай сониныхонд хэлэхдээ,
-Онгоцыг газардмагц нь авсан зургийг би үзсэн. Тэгэхэд цус гэхээр юм би олж хараагүй. Хэрэв онгоцны сэнсэнд шувуу орсон бол цус заавал байх ёстой. Шувуутай мөргөлдсөн онгоцонд би гурван ч удаа үзлэг хийсэн. Бүгдэд нь цус байсан гэсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн онгоцтой юу юу тохиолдож байсныг эцэст нь өгүүлье.
2000 оны дөрөвдүгээр сарын 5-нд Мурманск руу нисч явсан Путиний онгоц цаг агаарын таагүй байдлаас болж аргагүйн эрхэнд Санкт-Петербургд буусан.
Ерөнхийлөгчийг Азийн орнуудаар айлчлахад нь дагалдсан телөөлөгчдийн гишүүд, сэтгүүлчдийн сууж явсан Ил-62 онгоц Бишкекээс Москва орох замдаа 2002 оны арванхоёрдугаар сарын 5-нд Актюбинск (Казахстан)-эд мэн буухаас аргагүй болсон. Цагийн дараа Ерөнхийлөгчийн мэдлийн. бас нэг онгоц энд газардсан. Шатахууны саванд байоан түлш нь чанарын шаардлага хангахгүй байснаас ингэхэд хүрснээ онгоцны багийнхан хүлээдэг,
. 2004 оны арваннэгдүгээр сарын 19-нд Лиссабондшалгах нислэг хийж байсан Ерөнхийлөгчийн онгоц Испанийн онгоцноос шалтгаалан нислэгээ үргэлжлүүлж чадахгүй гурван цаг саатсан.
2004 оны арваннэгдүгээр сарын 25-нд Путиний онгоц өтгөн манантай, үзэгдэх талбай бараг байхгүй байхад Амстердамын Схинхол буудалд буусан юм. Түүний ард явсан онгоц энд бууж чадалгүй Брюсселийг зорьсон. Уг онгоцонд сэтгүүлчид сууж явсан.
Московский комсомолец сонинд
Александр Хиңштейн, Елизавета Маетная
нарын бичсэнээс авав.
(өнөөдөр 2004.12.16 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button