Цахилгааны алдагдлыг нарийвчлан судалж байна

Чихэнд чимэгтэй захирамжийн хуудас монголчуудыг хэсэгтээ л санаа амар алхах чөлөө олгов. Гэвч Ерөнхий сайдын тушаалд 100 хувь найдчихаж бас болохгүй нь ээ. Үүнээс гадна нүүрсний үнэ нэмэгдэх сураг айдас дагуулсаар.
Яг одоо цахилгаан, дулааны үнийг нэмэх асуудлыг өмнөхөөсөө илүү нухацтай хэлэлцэж байгаа гэнэ. Эрчим хүчний зохицуулах газрын Үнэ тарифын албаныхан ийн хэллээ. Одоогоор тэдэнд тевийн бүсийн 13 компани цахилгаан, дулааны үнэ нэмэх асуудлаар саналаа ирүүлээд байгаа аж. Тус газрын Үнэ тарифын албаны дарга Н.Ганчимэг
Энэ удаад бид бүр нарийн судалж, тооцоо хийнэ. Урд нь цахилгаан, дулааны үнийг нэмэх шалтгаан, тайлбарыг голдуу ерөнхийд нь, багцалж мэдээлж байсан. Тэгвэл одоо эдгээр компаниудын зардал, орлого, ашиг гаэд санхүүгийн дэлгэрэнгүй тооцоог бид хүлээж аваад ажиллаж байна. Ирэх долоо хоногоос эцсийн дүгнэлт гарах байх гэв.
(өнөөдөр 2004.12.16 292)