Цовдлуулсан прометей буюу Элбэгдорж

Ээ бурхан минь, Эсхил энэ цаг үед амьдарч байсансан бол ингэж л тэрлэх байлаа. Эртний Грекийн эмгэнэлт бүтээлүүдийн охь оргил Цовдлуулсан Прометей-н монгол хувилбарыг бид өнөөдөр үээж сууна.

YЗЭГДЭЛ 1.
Ц.Элбэгдорж бурхан, буг хоерын аль алинтай нь хэл амаа ололцдог байв. Яг Прометей шиг. Тэр цагт бурхад, ад зэтгэр, аварга биетнүүд гал, ус гэхчлэн байгалийн сүр хүчийг ээлж дараалан эрхшээлдээ байлгаж, залуур жолоог нь хоорондоо булаалдан алалддаг байлаа. Эрх мэдлийн төлөө эх захгүй дайны нэг баатар нь Прометей. Мань Прометей тулааны талбарт бурхан Зэвсийг дэмжин үзэлцэнэ. Харин манай Элбэгдорж туйлширч сүйд бололгүй Иргэний нийгэм, ард түмний төлөө, эх орны хөгжил ирээдүйн тулд хэмээх алдах сиймхийгүй, төв, ерөнхий уриан дор Хархоринд хариугүй төвхнөхөөр зэхэж суутал…
Энэ цагийн Зэвсээр М.Энхсайханыг тодруулбал тэр гомдож орхих вий. Түүхийн хүрд ганц жигүүрт хандан, ганхан чихарч байх үест М.Энхсайхан залууртай зууралдаж, зам чигийг нь тэгшлээгүй бил үү. Бурхад хэмээн өөрсдийгөө өргөм-жилсөн, буг чөтгөргүй газар галзуурсан, өнгөрсөн дөрвөн жилийн лидерүүдтэй үзэл-цэхэд нь М.Энхсайханд Элбэгээ тусалж, зөв төв санаагаар олны санаа сэтгэлийг урвуулж эхэллээ. Эсхилийн монгол тайз өнгөрсөн зуны эхээр иймэрхүү л өнгө төрхтэй харагдсан юм.
…Гэтэл Зевс ялал-тын бүрээгээ үлээв уу угуй юу өөрийг нь тушиж тулсан хань хамсаат-иуудаа орхмж… Эсхил цааш нь ингэж бичжээ. Тунамал хар бэхэндээ өдний үзүүр хөнгөхөн хүргээд, дэнлүүний бүдэг гэрэл дор эрх мэдлийн төлөөх тэмцлииг үргэлжлүүлэн буулгасаар. Атлантын далай харлан бараантаж, их давалгаа юу юугүй нөмрөх нь үү гэмээр эвгүй чимээгүй оргино. Далайд Прометейн дүүгийн сүно хоргоджээ. Гомдож тэсч ядсан ад зэтгэрийн нэрийг Атлант хэмээдэг байсан юм. Прометейн мах цусны тасархай, Бурхадтай үзэлцсэн залуухан Атлантыг Зевс үгүй хийж өш хорслоо тайлсан. Тэнгэрийн цэргийн армийг Зевс тэр чигт нь дайчилж Атлантыг даран сөнөөжээ.
Эх орон-Ардчилал эвслийн далбаан дор намын даргаа даган гишүүд нь зорилго нэгдэж, нягт найрамдалтай мэт явсан цаг саяхан. Сонгуульд ялах, эрх мэдэлд хүрэх гагц зорилго тэднийг хөтөлж байлаа. Харин зуны адаг сарын гандуу өдрүүдэд нэг багийнхан бие биеэ гоочилж эхэлсэн юм.

YЗЭГДЭЛ 2.
Галын бурхан Зэвсээс хүмүүс юу хүлээсэн билээ? Гэрэл дулаан, итгэл найдвар, илүү сайхан ирээдүй ирэх нь гэж таамагласан. Гэтэл Олимпийн уулнаа мөнөөх галыг жоорлоод, тээр дор өөрсдийг нь хүлээн ширтэх хүмүүсийг үл анзаарч эхлэв. Прометейг Зевс тарын хүн болгохоор ажиллалаа. Ц.Элбэгдоржийг Засгийн газрын тэргүүнээр томилсон наймдугаар сарын үйл явдал, өнгэ төрх ч бас ийм л байсан.
Ерөнхий сайд шинэ зөвлөхүүдээ зарлаж, тэд нь дандаа өнгөрсөн зууны баатар эре байсныг яана. Шинэ содон олон санаа агуулсан романтик илтгэл, ишлэл Ц.Элбэгдоржийн ам-наас урсч, бүгдээрээ түүнийг хөөрөн дагахад бэлэн боллоо. Тэдгээр нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн удиртгал үге байсан юм. Тун өвөрмөц ажлууд хийх нь дээ Хүмүүс ингэж төсөөлөөд чих тавин хүлээв. Харин Үзэгдэл 2-т өрнөх үйл явдал дэндүү хомс байсан даа. Чих дэлдийтэл хүлээсэн цаг хугацаа эдүгээ дөрвөн сар буюу 120 хоног болон сунжирчихаад байна. Шинэ үеийн манай Прометей юу хийж чадсан бэ?
Засгийн газрын хуралдаанууд эрхбиш болж, аар саар асуудлууд шийдсэн. 2000 оны намар эмхлэгдсэн МАХН-ын танхимын эхний шахуу шийдвэр нь цахилгаан, дулааны үнийг хөдөлгөх тухЗй байлаа. Элбэгдвржийн баг иймэрхүү том асуудал барьж авч хэзээ ч чадахгүй. Хөдлөх тоолонд намын бүлгүүд түүнийг өөлж гоочлон нам дарж байна. Юм хийсэн дорвол хал балгүй ингэсгээд хоёр жилийг ардаа орхих нь өлзийтэй. Засгийн газрын өнгөрсөн хугацаанд гараас гаргасан ганц том ажил нь 26 хуудас бүхий Мөрийн хөтөлбөр, 2005 оны төсөв.

YЗЭГДЭЛ З.
Зэрлэг бүдүүлэг ард түмнийг дарангуйлах ёстой гэж бурхад үзжээ. Одоо буг чөтгөр байхгүй болсон. Бүгдийг нь устгаж дараад, дандаа тэнгэрийн заяатууд хүмүүсийг дээрээс харж байлаа. Эсхилийн эмгэнэлт домог ингэж үргэлжилдэг. Монголд бол бурхад зөвшилцөж, тохиролцож, гэрээ байгуулцгаав, Бие биеэ ар хударгаар нь тавимаар санагдвал сонинд бор шувуугаа шиднэ. Хувьсгалт намын бурхад Цагаан ордондоо хуралдана. Эвслийн намын бүлэг Элбэгээг үе үе дуудаж зааварчлага өгнө. Үгийг нь сонсохгүй бол хоёр талаас нь Огцроорой гэж шахна. …Буг чөтгөрүүдийг дарж гүйцеэний дараа бурхад хүмүүст хүйтэн догшин хандах болов. Прометей энэ үед ард түмэнд туслахаар шийдлээ…
Эсхил цааш нь ийн бичжээ.
Ц.Элбэгдорж танхимаа бүрдүүлж чадахгүй нэг сар зүдэрлээ. Намын бүлгүүд шийдээ өгөхгүй удсан гэнэ. Засгийн газрын танхимыг УИХ хэлэлцэж томилдог Үндсэн хуулиар тунхагласан дэг жаяг ёс төдий зүйл болж, бүлгүүдийн нууц хуралдаан бүхний хувь заяаг шийдэх цаг ирлээ. Авлигын крантыг заагаад өг. Бид түүнийг хаая, Хос морьтой Засгийн газар эрч хүчтэй ажиллаж чадна, Энэ сонгуулийн үр дүн ховорхон боломж олгоно. Түүнийг ашиглахаар бүгдээ рээ зүтгээд үзье, Манай мөрийн хөтөлбөр батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ, Хувь, хувьегал хоёроо ялгадаггүй хүнд энэ засагт орон тоо байхгүй, Улс төр хувийн ашиг хонжоог урьтал болгосон хэегийн хоргодох газар, хоол олж идэх хэрэгсэл болох ёегүй, Улс төрийг жирийн амьдралд байдаг шиг хатуу шалгууртай, дэг жаягтай, ёс зүйтэй болгоё. Дээрх нь улирч буй оны хувьд төдийгүй, ойрын хэдэн жил Монголын улс төрд сонсогдоогүй тунгалаг агаар, цэвэр өнгө аяс. Ерөнхий сайдын хэлсэн ийм содон үгс ард иргэдийн ой тойнд гүн тод шингэн хоцорчээ. Ерөнхий сайдаа иргэд уухайлан дэмжихэд бэлэн байсан юм. Ц.Элбэгдоржийн танхимд итгэл хүлээлгэе гэж Өнөөдөр сонин ч уриалсан. Гэтэл итгэл цаасан дээр хоцорч, улс төр хэсэг хүмүүсийн хоргодох нуувч, хоол олж идэх бохир машин болохын жишээ өдрөөс өдөрт зузааран нэмэгдэв. Танхим төдийгүй, Засаг дарга нар, агентлагийн тэргүүнүүдийн томилгоонд Ц.Элбэгдоржийн гар хэл хүлээтэй, намын бүлгүүдийн ааш араншин, наймааны байр байдлыг харзналаа. Дөрвөн сарын хойно л Засгийн газар бүрэн бүтэн ажиллах салаа мөчир, бүтэцтэй болсон юм. Танхимын үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй чухал агентлагуудын тэргүүн, дэдүүд гүйцэд томилогдоогүй, өөрөөр хэлбэл бурхад өнөө ч тохиролцож дуусаагүй байна.
Прометей Олимп уулнаас гал хулгайлж ирээд хүмүүст амьдрах арга ухаан заалаа… Цааш нь юу болсныг бид мэднэ. Бүдүүн зүрх гарган, бие дааж шийдвэр гаргасан түүнийг Кавказын өндөр цовдолж орхисон шүү дээ. Өдөр бур бүргэд дүүлэн ирж элгийг нь эмтлэн тамлах авч, шөнөдөө шарх нь төлжеөөр. Прометей мөнөөх цохиот уулсын мухарт мянган жил тамлуулжээ.
Үнэ нэмэгдэх синдром Монголыг эзэлж, хүмүүс цагаан сарын бэлтгэл ажил-даа зул сарын дундуур шуур-хайлан орсон байх юм. Цахилгаан, дулааны үнийг хэсэгтээ нэмэхгүй байхыг, нефть бүтээгдэхүүний дотоо-дын зах зээлийн ханшийг бага ч атугай хянахыг Ц.Элбэгдорж чармайсаар. Намын бүлгийн Зевсүүд баруун гарыг нь хаданд цов-долж, нөгөө намтай хийсэн тохироо зүүн шууг нь хөдөл-гөөнгүй хадаж, хоёр хөлийг нь үнэ ханшийн галзуурал тушаад, УИХ-ын гишүүдийн амлалтын шахаа амыг нь скочдож орхижээ. Хоёр сарын өмнө түүний хэлж ярьж байсан цоглог үгсийн цуурай ч намжжээ.

Мянган жилийн дараа Геракл ирж Прометейг суллав хэмээн бичээд Эсхил цэг хатгасан байх юм. Харин манай Прометей хадандаа хэр удаан дүүжлэгдэхийг бурхад хоорондоо ярилцаж шийднэ. Гэхдээ нөгөө дээдчүүлийг хүмүүс одоо буг чөтгөртэй ойролцоо юм уу гэж хардаг болсон гэнэ. Үзэгдэл үргэлжилж байна.
Олимпийн уулын дархад Прометейг хаданд цовдлон тэлжээ.
Дархчуудын дунд түүнийг дэмждэг хүмүүс ч байсан. Бурхдын их зарлигийн хүчинд автан гар, хөлийг нь хөдөлгөөнгүй гинжилж байхдаа Гефест
Чиний болоод өөрийн хүсэл зоригоос ангид байж
Хад хясаанд нүцгэн биеийг цовдлов.
Амьтан хүний дуу хоолой, анир чимээгүй алтан нар чамайг хайр найргүй шарах байх.
Үдэш шөнөд л чи талархана даа
Өнгөт оддын даашинз төөнөх халуунаас халхална гэжээ.
(өнөөдөр 2004.12.16 292)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button