Ерөнхий сайдыг огцруулах хуйвалдаан эхэлжээ

Өөрөө ч гол дүрд нь чамгүй тоглох бололтой. Тэрээр өөрт оногдсон Батлан хамгаалахын сайдын суудлаа чамлаж доромжлол хэмээн үзэж байгаагаа ч бусдаас нуухгүй байгаа гэнэ.
Ерөнхий сайдыг огцруулах түүний операцид өөрийнх нь намаас гадна бялуу
хүртээгүйдээ гомдсон АН-ын гишүүд төдийгүй Алтангадас-ын зарим нэг хүн ч оролцож буй аж. МАХН доторхи хуучиныг баримтлагчид ч тэднийг дэмжиж байгаа сурагтай. Хуучин бууны хугархай гэгдэх тэдгээр хашрууд үе үе парламетынхаа гишүүдтэй уулзаж их л ажил хэрэгч байдлаар ордон дотор хөлхөлдөх болжээ. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулж чадах юм бол энэ нь Алтангадасынханд том цохилт болох нь тодорхой. Тэд нар нь бас тэнэг юм биш болохоор хариу арга хэмжээ авч эхлээд байгаа гэнэ. Эцсийн эцэст Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг хэр удаан тэсэхийг хүлээх үлдлээ.
/2004.12.15 Монгол төрх/