Зоригийн хэргийг илэрүүлэхийн тулд

Хурц дайчин үг хэлээрээ цугласан олныг байлдан дагуулж байсан ардчиллын партизанууд тэр үед тун ноцтой ноцтой зүйлсийг ард түмэнд мэдэгдэн зарим нэг нь үүнийхээ төлөө Улсын нууц задруулсан хэрэгт ч холбогдон сандарч байсан билээ. Тэдний нэг болох эдүгээгийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Хятадын тагнуулын үйл ажиллагаатай холбоотой улсын нууцыг дэлгэж байсан бол Билэгт гэх залуу НАХЯ-ны нууц мэдээлэгчдийг зарлан тунхаглаж эцэст нь тэрбээр өөрөө Боролдой гэх нууц нэртэй мэдээлэгч байсан нь илчлэгдэн журмын нөхдийнхөө дунд шившиг болж байлаа. Хэдэн жилийн хойно буюу 1998 онд С.Зоригийг алагдсаны дараа ардчиллын төлөөх намуудын зохион байгуулсан цуглаан дээр Б.Билэгт С.Зоригийг МҮАН-ынхан тэр дундаа М.Энхсайхан, Да.Ганболд нар алсан гэж улс даяар чанга дуугаар зарласан. Бас үүндээ МАХН-ыг ч хавчуулаад авсан. Ер нь С.Зоригийн аллагын эзнийг нэр устай нь зарласан ганц тохиолдол нь энэ
болсон билээ. Түүнийг өнөөдөр гүйцэтгэх засгалалын тэргүүн Ц.Элбэгдорж ТЕГ-ын даргаар томилсон нь тиймчиг санандгүй томилгоо биш аж. Учир нь Б.Билэгт НАХЯ-д мэдээлэгч байсан агаад ямархуу аргаар ажилладгийг нь мэднэ, нөгөөтэйгүүр С.Зоригийн аллагын эзнийг ч мэддэг болохоор илрэлгүй олон жил болсон Зоригийн хэргийг илрүүлнэ гэж найдсантай холбоотой бололтой. Хэрвээ Билэгт Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед энэ хэргийг илрүүлчихвэл нэр хүндэд нь чухал хэрэгтэй бөгөөд тэрбээр хоёр байтугай жил Ерөнхий сайдаараа ажиллах бүрэн боломжтой болох нь гарцаагүй. Гэхдээ ноён Билэгт аллагын эзнээр хэнийг илрүүлэхээс бүх зүйл шалтгаална. Анх хэлж байснаараа М.Энхсайхан, Да.Ганболд хоёрын гарт гав зүүгээд шалгаж эхлэхийг үгүйсгэх аргагүй. Ийм тохиолдолд М.Энхсайханы хувьд намын тэргүүн нь Ерөнхий сайд байх ёстой гэх шалтгаанаар Ерөнхий сайдаас нь огцруулж байсных нь хувьд Ц.Элбэгдоржид тийм ч таатай ханддаггүй Да-гийн хувьд Ц.Элбэгдоржийг огцорсны дараа Ерөнхий сайдад долоон удаа зүтгээд бараагүй билээ.
Тэгээд ч тухайн үед С.Зоригоос өөр Ерөнхий сайд болох боломжтой хүн байхгүй байлаа. Энэ бүхнээс үүдээд Билэгт тэднийг алуурчин гэж зарлаж байсныг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ өөр чухал нарийн ширийн зүйлийг мэддэг байсан ч байж магадгүй.
Ер нь мэддэг учраас л түүнийг одоо ТЕГ-ын даргаар тавьсан байх. Б.Билэгт хэдийгээр дарга болсон ч тухайн байгууллагынхан нь хүлээж авах тун дургүй байгаагаа ил далд илрэхийлж байсан. Билэгт биш бол өөр хэн ч яахав гэсэн байр суурьтай байсан ч үүнийг нь үл ойшоон Ерөнхий сайд Ц.Элбэгдорж бярдаж тавьсан болохоор одоо хичнээн эсэргүүцээд нэмэргүй биз. Харин нийгмийн гол хүсэл зориг болсоС.Зоригийн хэргийг илрүүлээсэй гэж залбирч суух нь дээр биз. Мөн хамаагүй халаа сэлгээ хийж бэлтгэгдсэн боловсон хүчнээ гудманд гаргахгүй байхыг хүсэх байна. Хэрэв ингэвэл
Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхээс өөр нэмэргүй билээ. Тэгээд ч Билэгт халаа сэлгээ хийдгээрээ алдартай нэгэн бөгөөд РТХЭГ-ын дарга байх үеэсээ л үүгээрээ алдартай нэгэн. Бас чамгүй зодоонч нэгэн бөгөөд УИХ-ын гишүүн асан журмын нөхөр Хувьтөгөлдөрийгөө эмнэлэгт хэвттэл нь зодсоноос боевик Билэгт гэгдэх болсон. Үүнийг нь өөрийгөө рекламдах нэг арга нь гэхээсээ илүүтэй хувь хүнийх нь характертэй холбон тайлбарлах нь илүүтэй гэдэг. Тэрбээр бас албан тушаалаа ашиглан өөрийгөө хөөрхөн рекламдаад авдаг байсан бөгөөд 2000 оны сонгуулиар өөрийнхөө тоглосон Ирэх хаврын цэцэг гэдэг киногоо сонгуулийн урьд
орой үндэсний телевизээр орон даяар цацаж олон хүний инээд уур хоёрыг зэрэг барж байсан нэгэн билээ. Үүнээсээ хойш тэрбэээр сураггүй алга болсон бөгөөд улстөрийн хүрээнийхэн дунд нэг их үгүйлэгдэлгүй өнгөрсөн хугацааг үдсэн юм. Ийм л нэгэн сонирхолтой адал явдалтай Боевик гэх хочоороо олны танил болсон нэгэн Монгол Улсын ТЕГ-ыг тэргүүллээ.
/2004.12.15 Монгол төрх/