Хумсаар чинь хэр арчаатай болохыг тодорхойлно

Гоёмсог зассан хумс харилцаж байгаа хүний чинь харцыг өөрийн эрхгүй татах болно. Иймээс бид байнга гараа арчилж залуу бас булбарай байлгахаас гадна хумсаа донжыг нь тааруулж сайхан засаж чаддаг байх ёстой. Энэ бүхнийг бий болгохын тулд долоо хоногт доод тал нь нэг удаа тогтмол хумсаа засч байх ёстой ба орой бүр гартаа тэжээлийн тос түрхэж занш. Учир нь сайхан хумс гартай байна гэдэг бол нягт нямбай арчилгааны үр яалт ч үгүй мөн.
1. Хумсаа лав авч болохгүй.
2. Хумсаа богиносгосны дараа зүлгүүрээр хуурайдах хэрэгтэй.
Ингэхдээ төмөр буюу хатуу зүлгүүр хэрэглэхээс татгалз. Учир нь ийм зүлгүүрүүд нь хумсыг гэмтээж цуууралт өгдөг байна. Иймээс цаасан зөөлөн хуурай сонгоорой.
3. Хуурайдахдаа зөвхөн нэг чиглэл рүү хуурайдаарай. Гадна талаас дунд хэсэг рүү нь. Энэ тохиолдолд үзүүрүүд нь мөлгөр өө сэвгүй болох болно. Энгийн үед хумс хурууны үзүүрээс 2-3мм гарсан урттай байх ёстой. Харин баяр ёслолын үед бол уртавтар хумс гоёлын даашинз дээр чинь гоёмсог харагдах болно. Гэхдээ хэт урт байх нь зохимжгүй. 5-7мм байхад л хангалттай.
4. Хумсаа хуурайдсаны дараа савантай бүлээн усанд дүрэх буюу угааж занш. Ингэснээр хумсны эргэн тойрондох арьс зөөлөрч завсрын бохирдол цэвэрлэгдэнэ.
5. Хумсны эргэн тойрондох арьсыг хумсны хутгаар авч болохгүй. Харин зөөллөж өгсний дараа хумсны мах авагчаар аваарай.
6. Эцэст нь хумс болон гарандаа тос түрхэнэ.

Хэрхэн гоёлын будалт хийх вэ?
Сайн хумсны лак нь хумсыг гэмтээх биш харин хамгаалдаг. Гэвч лак болон лак арилгагч авахдаа өндөр чанартайг нь сонго. Учир нь ацетон болон чанар муутай лак нь хумсыг гэмтээж хугарамтгай болгодог.
– Гарын чинь өнгө цайвар бол усан болон гэгээтэй өнгийн лак харин боровтор бол бараан сүүдэртэй өнгө сонго. Мөн гар болон биеийн чинь арьс жигд нилээн бор бол цагаан өнгийг ч сонгож болно. Мөн нүдний тень, уруулын будаг, гоёлын даашинзныхаа өнгө дагуу өнгийг ч сонгож болно. Эдгээр нь суурь өнгийн лак болж өгнө.

– Лакныхаа багсанд их биш авч хумсныхаа угаас үзүүрлүү хөнгөн дарж суурь будгаар хумсаа будна.
– Сайтар хатаж жигд будагдсан хумсан дээрээ одоо бүгдээрээ зураг зурцгаая. Цэцэг, сар, навч эсвэл долгион гээд юу ч зурж болно. Энэ бүгдийг гүйцэтгэхэд чинь шүдний чигчлүүр болон нарийн маш нарийн багс хэрэг болно. Гол нь зураг чинь цэвэрхэн зурагдсан байх ёстой. Зураг зурахдаа суурь өнгөнийхөө эсрэг эсвэл тод өнгийн лак ашиглаарай. Жишээлбэл усан ягаан дээр час улаан, ногоон, хөх гэх мэт. Харин хар өнгө дээр цагаан, цагаан дээр хар ч байж болно.
– Сүүлийн даалгавар. Энэ бол өнгөлөгчөөр өнгөлж өгөх. Зураг зурсан лакаа сайтар хатсаны дараа өнгөгүй болон бүдэг ягаан, цэнхэр өнгийн өнгөлөгч лакаар өнгөлж нимгэн будна. Өнгөгүй тунгалаг өнгөлөгч лак нь ямар ч өнгийн лаканд тохиромжтой байдаг. Харин ягаан, цэнхэр туяатай лак нь өнгө дагуу суурь будганд л зохимжтой байдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button