Оюутан охин гэрээслэл бичээд амиа хорложээ

Буудлын өрөөг 8000 төгрөгөөр хөлслөн орсон тэрбээр урд оройн 23.00 цагийн үед л бие засахаар явж байгаа харагдаад дахин гарч ирээгүй байна. Өглөө нь үйлчлэгч өрөөнд нь ороход хэдийнэ амьсгал хураасан байжээ. Тэрбээр хоёр хуудас гэрээслэл бичиж үлдээн арав гаруй боодол демидрол уугаад хорвоог орхисон аж. Гэрээслэлдээ Бусдаас дутуугүй төрүүлж, өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ би гомдоогүй шүү. Айлд амьдарна гэдэг үнэхээр хэцүү юм байна.
Гэрээс юм алга боллоо гэх зэргээр хардаж, амьдрахад үнэхээр дарамттай байлаа гэх агуулгатай зүйлүүд бичээд ах, дүү хоёртоо хаягласан байсан гэнэ. Үүнээс үзвэл тэрээр хөдөөний хүүхэд байсан бололтой. Харин өөрийгөө дөрөвдүгээр дамжаанд сурч байгаа гэж аав, ээж, ах, дүү нартаа хэлдэг байсан боловч үнэндээ хоёрдугаар курсээсээ эхлээд л бараг хичээлд суугаагүй нэгэн гэнэ. Түүнийг амиа хорлохынхоо өмнөх өдөр нэг найзынхаасаа 20 мянган төгрөг хэлэлгүй авч гарсан гэх мэдээлэл ч байгаа юм. Талийгаач охин Баянгол дүүргийн XҮIII хороон орших 43 дугаар байрын 158 тоотод суудаг байсан гэх боловч уг хаягаар очиж асуухад Манайд ямар ч охин, хүүхэн байгаагүй гэсэн хариулт өгөв. Гэвч тухайн байрны оршин суугчид А нэртэй, бор шаргал үстэй охин үүгээр ирдэг, чухам аль тоотод суудгийг мэдэхгүй, зэргэлдээх орцныхоо охидтой нийлдэг, одоогоос гурав хоногийн өмнө тэгэхдээ шөнө дунд үерхдэг охиноо сураглаад явсан гэцгээсэн юм. Цагдаагийнхан охины амьдардаг байсан айлын хүмүүс түүнийг үхэлд хүргэсэн гэж үзэж байгаа тул тус тоотынхон хэвлэлийнхнээс ийн нүүр буруулсан ч байж болох.
(өдрийн сонин 2004.12.16)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button