Анхаар. Монгол хүн бүр сэрэмжлэгтүн

Энэ талаар ДОХ-ын төвийнхөн ямар ч тайлбар хийгээгүй байгаа. Гэтэл манай сонины и-мэйл хягаар Шведэд аж төрдөг нэр бүхий монгол хүнээс ДОХ-той монгол эмэгтэйн тухай бичсэн захидал ирсэн юм.
Эхэндээ бид дээрх мэдээлэлд эргэлзсэн боловч захидал бичигч болох ДОХ-той гэгдэж буй хүний Монголд байдаг гэр орон, утсаар нь тандан тодруулж хэдэнтээ харилцан баталгаажуулсаны эцэст бүтэн нэр, Монгол дахь гэр орных нь хаягийг нууцлан холбогдох байгууллага болоод Шведэд амьдарч байсан хүмүүст сануулга болгон нийтэлж байна. Шведийн иргэн 54 настай Lars Birgkquist гэгч эртэй Н гэгч монгол эмэгтэй хэдэн жилийн өмнө ханилан суужээ. Харамсалтай нь Lars Birgkquist нь ДОХ-оор өвчлөн эмнэлгийн хяналтанд орсоноор Н бүсгүй түүнээс салсан аж. Н бүсгүй хоёр охиноо Монголоос авч ирсэн бөгөөд одоо 22 настай ирак залуутай амьдарч байгаа гэнэ. Хамгийн аймшигтай нь Н хөгшин шведтэй амьдарч байхдаа монгол эрчүүдтэй нэг бус удаа жиг ургуулж байсан нь дээрх хүний сэтгэлийг эмзэглүүлээд байгаа юм. Уг захидлыг бичигч нь Н-тэй ханилж байсан Lars Birgkquist-тай сайн танил нэгэн юм. Захидлын эзэн Монголынхоо аюулгүй байдалд санаа зовнисон гэдгээ илэрхийлэн өөрийнхөө Монголд байдаг ар гэрийнхээ хаяг болоод Н-ийн гэрийн хаяг, утасны дугаарыг маш тодорхой бичсэн. Цаашлаад Шведэд аж төрж байгаад Монголд ирсэн мөн л хаяг, нэр нь тодорхой эмэгтэйг бүрэн дүүрэн батлана гэдгийг ч бичжээ. Тэгэхлээр ДОХ-той хүнтэй ханилж байгаад салсан энэ эмэгтэйтэй хавьтагчид Монголд ирчихээд хэрхэн манаргаж байгаа бол гэхээс нуруугаар хүйт оргих шиг. Иймийн тулд Тагнуулын Ерөнхий Газар болон ДОХ-ын Эсрэг үндэсний төвийнхөн манай сонинд хандаж ДОХ-оор өвчилсөн байж болзошгүй эмэгтэйн тухай тодорхой мэдээллийг авч болно.
(2004.12.16, Маш нууц)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button