15 настай Б.Алтаншагай өргөмөл эгчийгээ хүчиндээд амийг нь егүүтгэв

Энэ дуулиан намжаагүй шахам байхад Дархан-Уул аймагт 15 настай хүү эгчийгээ хүчиндээд амийг нь егүүтгэсэн аймшигт хэрэг гарлаа. 12-р сарын 10-ны үдэш Деревеньд байдаг Баянжаргалын хүү Алтаншагай нь Эгч гаднаас хүнд зодуулж ирээд үхчих шиг боллоо гэсээр хамар хашааныхаа айлд сандарсан байдалтай орж иржээ. Хөршийнхөн нь ороход Ц охин үүдэндээ гулдайгаад уначихсан байсныг босгох гэж оролдоход нэгэнт өнгөрчихсөн байжээ. Тэгээд холбогдох газарт нь мэдэгдсэнээр хүчиндүүлээд хүнд биетээр толгойдоо цохиулсаны улмаас амь алдсан гэдэг дүгнэлт шүүх эмнэлгээс гарсан аж. Алтаншагайгийн сэжигтай байдлаас дүгнэлт хйисэн цагдаа нар шуудхан тулгаж асуухад нулимс нь дусалсанаар хэрэгтэн илрэрчээ. Бяцхан алуурчны мэдүүлгээс үзэхэд Ц эгч өргөмөл гэдгийг мэдсэнээс хойш түүнд сайн болсон. Тэгээд л ийм юм болчихлоо гэж өчсөн байна. Ц-г үхэлд хүргэсэн зэвсэг 10 литрийн бидон байсан нь цагдаагийнхны гайхлыг төрүүлсэн ба түүн дээр томоохон хонхорхой үүссэн байжээ.
(2004.12.16, Маш нууц)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button