Чоноор халхалж, гурван цаг сархадыг рекламдав

Монголчууд цагаа барьдаггүй нь энэ удаад ч давтагдаж тус тоглолт товлосноосоо бараг нэг цагийн дараа эхэлсэн юм. Гэхдээ 30 минутын өмнө үзэгчидээ суулгасан байсан. Учир нь АПУ компанийн шинэ сурталчилгаануудын тулд. Боргио пиво Болор архинд зориулан хийгдсэн шинэхэн рекламуудыг тоглолтыг далимдуулан хахаж цацталаа сурталчилаад авсан байх. Уг нь архи пивоны рекламыг олон нийтэд хүргэхийг хориглосон шүү дээ. Үүнтэй давхцуулан гадаа ч гэсэн Боргио пивоны амталгааг явуулсан. Энэ мэтчилэн гадаа ч, дотор ч сархадаар амьсгалсан уг тоглолт 3 цаг үргэлжилсэн ч ихэнхи хүний сэтгэлд нийцсэнгүй. Яагаад гэхээр дэндүү зохион байгуулалттай хиймэл байсан болохоор. Тайзан дээр үе үе гарч ирэн сэгсэгнэх жаахан бацаанууд, хамталгийн гишүүдийг хааяа гүйж очин тэврэх охид гээд л бүгд шал худлаа жүжиг. Хэрэв тэд үнэхээр л Чоныг, тэр тусмаа рокыг мэдэрч ойлгодог, хүсэн хүлээдэг юм бол 5000 төгрөгний тоглолтоо дуустал нь үзнэ биз дээ. Өнөөх рокын гал улаан фэнүүд нэг нэгээрээ цувран гарч азаартсан нь хэсэг хүнийг ярих яриатай болгоно билээ. Мөн яриад байсан шигээ сюрпризүүдийг тус хамтлагийнхан огт барьсангүй. харин ч овоо хэдэн хүнийг бэртээж харагдсан. Савтай пиво үзэгчид рүү шидэлж, олон хүний уцаарыг хүргэн, үсийг нь босгосон байх аа. Хүмүүс ямар сайндаа л тоглолтыг орхин гарахав. Мөн шидэлсэн пивыг нь үзэгчид ууж шальсангүй эргүүлж өөрсөд рүү нь чулуудаж сандаргасан. Хамгаалагчид нь гэж хөөрхийлөлтэй амьтад. Эмс, хүүхнүүдэд уцаараа гаргаж, хааяахан тайзан дээр гүйн гарах нь Од болох гэж ядаж буй юм шиг. Ганц магтчихаар зүйл гэвэл тайз засалт нь шинэлэг агаад үзэмжтэй болсон байна лээ. Үүнийгээ Чоныхон Матриксын гавъяа гэж тайлбарласан. Үүнээс гадна тэд жинхэнэ хүнд рок дуугаа нэг их дуулаагүй. Хуран цуглагсад хнд рок хүнд рок хэмээн орилоод ч нэмэр болоогүй юм. Хэн ч билээ дээ? Байгаа үгүй нь мэдэгдэхгүй чимээгүй зогсоод байдаг гитарчин нь Боргио, Доргио зэргээр муухай орилж үзэгчдээс Галзуу хоч авсан. Иймэрхүү маягаар уг тоглолт АПУ гэдэг нэрийг 3 цагийн турш рекламдаад өнгөрсөн. Хэрэв Чонын залуус хаа нэг газар рекламны менежер байсан бол ч….
2004.12.15, Монгол төрх