Үндэс угсаа… үг удам … минь.

Ерөөсөө төрөөс иргэний хүмүүнлэг нийгэм байгуулна гэж хуульчилчихаад үнэн хэрэг дээрээ монгол үндэстний мөхлийг ихээр дэмжсэн байдалтай байна. Үндсэндээ өнөөдөр Монголчууд хэдийн дотроосоо, дээдсээсээ, доодсоосоо эхлэн идээ бээрэндээ идэгдэн буглаад удахгүй сөнөх, сүйрэхийн ирмэг дээр дэнжигнэж байгаа нь хэн хүнд айдас төрүүлмээр болсон. өөрөөр хэлбэл дээд зиндааныхны хоорондоо сүжрэн хуйвалдан улс үндэстэний баялагийг цөлмөж баяжиж, бүр хэнээ тусах шахаж, доод ядуучууд, траншейныхан гэсэн ангилалынхан гадны шашин, буяны нэр зүүсэн алуурчид, ашиг хонжоо хайгчдын хатгаасаар Монгол улсыг мөхөл рүү нь эрчимтэй хөтөлж байгаа. Яг үнэн хэрэг дээрээ Монголоо гэсэн, амьдралаа гэсэн, ард түмнээ гэсэн нийгмийн баялагийг дундаж давхаргийнхан ихээр хэлмэгдэх боллоо. Ниймгийн сэтгэл зүй ерөөсөө гуйлагчлалд орсон учир үндэс угсаагаараа бахархах ямар ч ухамсаргүйгээр мөнгөний төлөө янханчлал, эх захгүй хормойн донд залуу үе өрсөлдөн орсоор байна. Монголын эмгэнэл – Монголын төгсгөлийг ил далд өөхшүүлсээр байгаа хужаа нартай ч тэмцэх цаг болсон. 1990 – ээд оны эхээр манай нэгэн сонинд Мэс заслын ширээн дээрх Монголын амьсгал зогсож байна гэсэнчлэн өнөөдөр зүрхгүй, сэтгэлгүй жинхэнэ үхэр малнууд олширчихлоо. Яах вэ Монголчуудаа! өвөг дээдсийнхээ сүр сүлд, ариун дагшин удам угсаагаа ингээд хөсөр хаях уу. Үндэс угсаа… үг удам … минь. 2004-11-23
/Саунд тухалж баар хэссэн шинэ үеийн биеэ үнэлэгчид/