Архи засгийн газар хоёр дахь дайсан болов.

Социалист нийгмийн үед архитай тэмцсэн туршлагаас бид архины үнийг нэмснээрээ архи уухийг болиулж болдоггүй юм гэдгийг сургамж болгож авсан баймаар. Yнэхээр архидалтыг багасгая гэж байвал архитай биш архичидтайгаа, архи уух явдалтай тэмцэх ёстой. Харин бид архитай тэмцэж үнийг нь нэмснээр архины далд бизнесийг л бий болгоно. Хүмүүс найрка руу илүү их хошуурч, 1990-ээд оных шиг шагчид олширч, томоохон үйлдвэрлэгчид татвараас бултаж эхэлнэ. Тиймээ, архины үнийг нэмэх нь зөвхөн ил, хууль ёсны бизнесийг далд, хууль бус хэлбэр лүү л түлхэнэ, өөр юуг ч өөрчлөхгyй.