Монгол орныг монголчуудаас өөр хэн ч бодохгүй

Монгол хүн Монгол орноос өөр нэг ч Орос, Хятад, АНУ, Япон манай нутаг эх орныг бодохгүй. Тэд зөвхөн өөрсдийн эрх ашиг бизнесийг л бодно. Тиймээс бид энэ үгэнд хууртаад нэг ганц компанийг ойлгоод өрөвдөөд байх юм ер алга.
Ер нь хойшид бид хэд өөрсдөө сайн бодох хэрэгтэй. Гадаад эзэнтэй гадагшаа мөнгө нь гардаг, гадаадууд хөлждөг тийм бизнесийг бид угаасаа дэмжихгүй байх хэрэгтэй. Үүнд заавал хууль гардаад, дүрэм журам гаргаад байх шаардалага алга зүгээр л хувь хүн дотроо бүгд бодож тэднийг нутаг дэвсгэрээсээ зайлуулах бодлого барьж байвал боллоо. Би үүнийг хамтарсан хэлбэр болон Монголд орох хөрөнгө оруулалтыг үгүйсгэж байгаа юм биш, гагцхүү тэр ашгаас Монгол хүн Монгол захирал хүртэж Монгол газар шороонд эргээд шингэж байвал боллоо.

/ЮКОС-РМ хаалттай хувьцаат нийгэмлэгийн албан ёсны мэдэгдэл нийтлэлд/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button