СЕХ-г намуудын тэнцүү төлөөлөлтэй болгох уу?

Гэвч сонгуулийн үйл ажиллагааг нэг намын бүрэлдэхүүн бүхий Сонгуулийн хороо зохион байгуулж байгаа нь ардчиллын хэм хэмжээ зөрчигдсөн гэж УИХ дахь эвслийн бүлэг үзэж байна. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 11 гишүүний 10 нь МАХН-ын гишүүн, нэг нь Ардчилсан намын гишүүн байгаад түдгэлзсэн байна. 2004 оны УИХ-ын сонгуулийн эргэн тойрон гарсан зөрчлийг хянан шийдвэрлэх явцад хэдийгээр гишүүд нь намын харьяаллаас түдгэлзсэн гэх боловч СЕХ- илт нэг талыг баримталсан үйл ажиллагаа явуулж байсан. Тус хороонд намуудын төлөөлөл хангагдаагүй байсан буюу Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хатөлбөр хэрэгжээгүйгээс СЕХ УИХ-ын 24,59 дүгээр тойргийн сонгуулийг будлиантуулж, нэгэнт гарсан будлиан маргааныг холбогдох хуулийн дагуу цагт нь шийдвэрлээгүй. Дээрх хоёр тойрогт Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигчид ялсан нь илт байсан бөгөөд хэрэв энэ хоёр тойргийн ялалтыг эвсэлд хамааруулан тооцож, дээр нь бие даагч гурван гишүүнийг нэмбэл Эх орон-Ардчилал эвсэл 39 суудал авч Засгийн газрыг дангаараа байгуулах бүрэн боломжтой байсан юм. Гэвч одоо захиргааны шүүхээр шийдвэрлэх нэрийдлээр асуудлыг удаашруулсаар байгаагийн эцсийн хариуцлагыг одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа СЕХ хүлээх ёстой. Иймээс УИХ-аар батлагдсан Монгол Улсад хүний эрхийг хангах хөтөлбөрт СЕХ болон тойрог, хэсгийн хороодын гишүүний бүрэлдэхүүнд сонгуульд оролцогч аль нэг нам, эвслийн төлөөлөл давамгайлахыг хязгаарлана гэж заасныг үндэслэн сонгууль эрхлэн явуулах дээд шатны байгууллага болох Монгол Улсын СЕХ-ны бүрэлдэхүүнийг УИХ- суудалтай намуудын хвь тэнцүү төлөөлөлтэй болгох нь зохистой гэж Эх орон-Ардчилал эвслийн бүлэг үзэж байна.
/2004.12.16 Монголын мэдээ/