Ирэх жил 80 угалз, 150 чоныг тусгай төлбөртэй агнуулна

Тогтоолд тусгасны дагуу ирэх онд 80 угалз, 280 тэх, 60 хар сүүлт, 40 бор гөрөөс, 100 цагаан зээр, 10 зэрэлг гахай, 150 чоно, найман шилүүс мий, 1200 хүртэл ус, намаг, ой хээрийн агнуурын шувууг тусгай төлбөртэй агнуулах ажээ. Түүнчлэн 10 хүртэл толгой мануул мийг амьдаар нь тусгай төлбөртэйгөөр гадаадад гаргахаар тусгасан байна. Мөн дээрх тогтоолоор олон улсын ангийн үзэсглэн худалдаанаас зохион байгуулдаг ангийн дуудлаг худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтныг агнах эрхийг дуудлагад оруулах арга хэмжээ аваахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрчээ.
/2004.12.16 Монголын мэдээ/