ЮКОС дампуурлын тухай өргөдлөө Хьюстоны шүүхэд өгчээ

Техас муж улсын Хьюстон хот дахь дампуурлын асуудлаарх тойргийн шүүхэд хандсан ЮКОС-ын шийдвэрийн талаар Төрийн департмент ийнхүү байр сууриа илэрхийлэв.
Хьюстоны тойргийн шүүхэд өчигдөр ЮКОС-ын активын бүх гүйлгээг түр хугацаагаар зогсоосон асуудлыг хэлэлцэж эхлэхээр товлосон аж. Тус нефтийн компаиийн тараасан албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, ЮКОС-ын удирдлага АНУ- ын Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр бүлгийн 11-д заасныг үндэслэн, компанийг дампууруулж дахин зохион байгуулах асуудлаарх ергөдлөө энэ сарын 15-нд мэдүүлжээ. АНУ-д дампуурлын тухай өргөдөл нь тухайн компанийг бизнесээ шинээр эмхлэн зохион байгуулах явцад нь бүх зээлдүүлэгчийн шаардлагаас амгаалах аталгаа болж өгдөг. Ердөө хоёрхон хоногийн дараа буюу ням гаригт ЮКОС-ын нефтийн гол олборлогч үйлдвэр Юганскнефтегаз-ыг дуудлагаар худалдах албан ёсны тов гарчихаад байгаа. Тэгвэл ЮКОС-ынхон энэхүү дуудлага худалдаанд ч хориг тавиулах гэж бас хөөцөлдөж байгаа юм. Нийт олборлолтынх нь 60 орчим хувийг хангадаг Юганск-ыг арилжчихвал ЮКОС дахиж хэл дээрээ босохооргүй хүнд цохилт амсах нь тодорхой. ЮКОС-ын удирдлага компаниа аврахаар Хьюстоны шүүхэд хандах болсон нь энд тус компанийн тодорхой хэмжээний хөрөнгө актив), үнэт цаас эргэлдэж байдагтай холбоотой. Үүнээс гадна ЮКОС-ын санхүугийн захирал Брюс Мизамор дэлхийн нефть, хийн томоохон төвүүдийн нэг Хьюстонд амьдарч байгаа юм байна.
Бас АНУ-ын Дампуурлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж нь хариуцагчийн өмчийн харилцааны хувьд хүчин төгэлдер үйлчлэх дэлхийн шинжтэй гэдгийг ЮКОС иш үндэс болгон далайн цаадах том гүрний хуулийн байгууллагад хандахад хүрчээ.
Тэгэх тусам нь Оросын шүүхийн эрх баригчид Техасын шүүхээс гаргасан ямар ч шийдвэрийг ОХУ-ын нутаг дэвегэр дээр хүчин төгэлдер буе хэмээн үзэхээ нэгэнт мэдэгдээд байгаа юм. Мэн ЮКОС-ын захирлуудын зөвлөлийн гадаад гурван гишүүн огцорч, боловеон хүчний хямрал нүүрлээд байгаа аж.
(өнөөдөр 2004.12.17 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button