Баасан гараг баяр биш

Сонголт алга. Тэгвэл пүрэв гариг. Бас ч гэж яахав, шоуны өмнөх өдөр. Тэгэхээр бас битүүрэх боломж бий. Гэхдээ л зөвхөн баасан, Рпйау, РИ-с!ау, Рпс1ау . .. !
Шоучид бэлтгэлдээ орлоо. Диско клубүүд гэрлээ анивчуулж эхлэв. Ховор явдал тОхиож буй мэт энэ өдөр тэр чигээрээ баярын хэмнэлээр хөглөгдсөөр өнгөрнө. Дараачийн баасан гариг. Бас л өнөөх танил хэмнэл давтагдана. Юу болоод байна вэ? Баасан гариг бүрт ямар баяр тэмдэгпэдэг билээ, санахгүй байх чинь.
Олон улсын шоуны өдөр, Баасан ахын төрсен өдөр, Шоудахад таарсан өдөр гэх зэргээр хариулт хөвөрнө.
Тэгвэл бид ийм хариулт өгмөөргүй байна. Үүнтэй санал нэгтэй залуус чамгүй олон бий гэдэгт найдъя. Зугаа цэнгэлийг уриалан дуудан, бэлгэ тэмдэг болох хэмжээнд тэмдэглэж буй ийм хэлбэрийг тэгтлээ юунд таашаана вэ?
Их ажил шувтарч, алжаал ядаргаа тайлах таа-тай үе бол баасан гаригийн орой гэдэгтэй хэн ч санал нийлнэ.
Гэтэл түүхэнд тохиосон чухал өдөр мэтээр тунхаг-лаад байдаг нь юу билээ. Энэ үг хичээл номоо умартаад, баасан гаригийн талөө төрсен мэт аяглах залууст бүр ч хамаатай.
Тэдний имиж гэвэл зөвхөн шоучин гэсэн тодотголоос өер үг бараг буухгүй болов
уу.
Шоучдын орон зай бол диско клуб. Тэднийг багтаах баар ховор гэхийн зовлон хаа очиж манай хотод алга. Лазер лэнд, Медуза, Мизе, Холливуд зэрэг клуб бол шоучдын байнгын үүр гэхэд болно. Зөвхөн Улаанбаатарт гэхэд баар, цэнгээний газар 700 гаруй бий гэсэн албан ёсны бүрт-гэл бий. Сурч боловерох насаа туулж буй оюутан залууст хэрэгтэй номын сангаас нь хавьгүй олон. Гэтэл бүр багадна гээч.
Чка өдөр-өөр уриалан дууддаг Камертон-ы тоглолт манай хотын залуусын баргийг нь байлдан дагуулах үед диско клубүүдэд хэл гишгэх зайгүй шахам цэнгэж л байх. Ер нь энэ өдөр ажлын сүүлч гэсэн имижээсээ халиад, олон улсын шоуных хэмээн нэрлэх хэмжээнд хүреэн юм бол. Хөгжлөөр тэргүүлж буй барууны орны залуус ч баасан гаригийг ийн тэмдэглэдэг гэсэн ярианд итгэсэн юм биш биз.
Даваа гаригийн үдэш найз нартайгаа гудамжаар алхаж явсан залуутай америк анд нь таарчээ. Диско клуб руү зүглэж буйгаа бахархалтай нь аргагүй хэлсний хариуд Даваа гаригт уу. Өнөөдөр баасан гариг биш шүү дээ гэсэн ёжилсон хэрнээ учир битүүлэг үг сонссон гэдэг. Энэ бол онигоо биш. Болсон явдал гэхэд ч хаашаа юм. Харин даваа биш баасан гаригт америкчууд шоуддаг гэсэн таамаглалдаа бат итгэлээс баасан ах энэ өдөр мэндэлеэн бололтой.
Ингэхэд чөлөөт цагаа яаж өнгөрүүлэх нь бусдад хамаагүй хувь хүний хэрэг гэсэн бухимдал төрж байна уу? Муу хүн идсэнээ гэдэг үг бий. Үүний адилаар зугаацан цэнгэснээ зарлан тунхаглаж, баярын ёслолын байдалтай тэмдэглэх нь ичгэвтэр. Алжаалаа тайлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нь бидний амьдралын зөвхөн хэв маяг шүү дээ.
Залуусын сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж буй баасан гаригийн уриалагч бол хамтлаг, дуучид. Тэд энэ өдрийг баяегалантай нь аргагүй магтан дуулах боллоо. Үүний салхийг хагалсан Намайг дагаад цэнгэ дуу залуу байтугай ахмадуудыг хүртэл уруу татсан гэхэд болно. Цас бороо, уул уены тухай дуу сонирхол татахаа нэгэнт больсон тул ийм сэдвийг рок, попынхон хөөж эхэлеэн.
Гэтэл охидтой зугаацах, шар айрагны лонх тулгах төдиихнөөр баасан гаригийг дүрсэлеэн ялгарах онцлоггүй клип олноор гарсан. Дуртай өдөр, Friday night, Баасан гариг, В.А.Party, Намайг дагаад цэнгэ дуунууд бүгд ижилхэн.
Бүр зарим дуунд нь янаг амраглалын тухай эрээ цээргүй өгүүлдэг. Тэднийг. дагаад зохиолын дуучид баасан гариг гээд дуулаад эхлэх вий дээ. Өнөөгийн залуусын чөлөөт цаг иимэрхүү л сэдвийн хүрээнд эргэлдэх болсон нь харамсмаар.
Залуус аа! Тэгэхээр баасан ахын төрсөн өдөр гэж туйлшрахаа больё. Наргиж цэнгэх нас гэж өөрсдийгөө өмгөөлөхөө түр азная. Чөлөөт цагаа архи, дарсанд зориулахгүй байхыг хичээе.
(өнөөдөр 2004.12.17 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button