Камертон сумод хүч үзлээ

Харамсалтай нь охидын харцыг ямагт булаадаг Эба энэ удаа өрсөлдөгчдөө өчиггүй ялагдав. Энэ бол UBS телевизийн цэнгээнт шоу Star wars. Сандалтай сүмод хүч сорихдоо Эба зохимжгүй сандал сонгосондоо өөрийгөө буруутгасан бол камертончууд Бид дараагийн удаа ялна, даагаа заавал нөхнө хэмээн мань эрийг тайвшруулсан аж.
Шинэ жилийг Америкт үдэхээр мордсон камертончууд Star wars -ын дараагийн тулаанд оролцохоор шаралхаж, хоорондоо өдөр бүр барилдан сүмогийн бэлтгэлээ хангах болсон гэнэ. Тэмцээний бооцоо тэдэнд чухал бус, ялалт л илүү үнэ цэнэтэй байгаа гэдэг шүү.
(өнөөдөр 2004.12.17 293)