Дэлхийн интернэт хэрэглээний өнөөгийн байдал

Интернэтийг хамгийн өргэн хэрэглэдэг 15 улсад нийт хэрэглэгчдийн 70 хувь нь ногдож байна. АНУ-д 186 сая хүн интернат хэрэглэж байгаа нь дэлхийн нийт хэрэглэгчийн 20 орчим хувь болдог. Гурван жилийн өмнө АНУ нийт хэрэглэгчийн 45 орчим хувийг эзэлдэг байснаас үзэхэд интернэт дэлхийн бусад оронд асар хурдацтай хөгжиж байгаа нь харагдаж байна. Ялангуяа Хятад, Энэтхэг, ОХУ, Бразил, Индонез зэрэг хөгжиж буй орнуудад интернэтийн хэрэглээ тургэн нэмэгдэж байна.
Ер нь судалгааны байгууллагууд интернэтийн хөгжил ойрын 10 жилд хөгжиж буй орнуудад үлэмж нэмэгдэж, хөгжингүй орнуудын өнөөгиин байр суурь алдагдана гэж тооцож байгаа.
Нийт хэрэглэгчдийн дотор өндөр хурдны интернэт хэрэглэгчийн тоо маш түргэн өсч байна. Тухайлбал, өндөр хурдны интернэт холболтын хамгийн өргэн тархсан технологи болох 031,-ийг хэрэглэгчийн тоо 2004 оны гуравдугаар улирлын байдлаар 85 саяд хүрээд байна.
Өнгөрсөн оны гуравдугаар улиралд энэ тоо 54.6 сая байснаа жилийн дотор даруй 56 хувь өсчээ. Нийт DSL- хэрэглэгчийн тоо 2005 оны эхэн гэхэд 100 саяд хүрэх төлөвтэй байна. АНУ-д сүүлийн нэг жилийн дотор 3.2 сая хэрэглэгч шинээр нэмэгдсэн хэдий ч DSL. үилчилгээ тус улсын хувьд хамгийн түгээмэл өндөр хурдны интернэт үйлчилгээнд тооцогдохгүй байгаа. Учир нь, нийт 19 сая хэрэглэгчийг хамруулсан КаТВ DSL үйлчилгээнээс илүү өргэн тархсан. Харин дэлхийн бусад улсад 031 үилчилгээ хамгийн өргэн тархсан үйлчилгээнд тооцогддог юм.
(өнөөдөр 2004.12.17 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button