Н.Энхбаярын сөрөг имижийг судалжээ

Тэрбээр спикер Н.Энхбаярын сөрөг имижийг Монгол таймс, Өдрийн сонин хэрхэн илэрхийлж буйг УИХ-ын Хэвлэл.мэдээллийн албаны захиалгаар судалжээ. Түүний ажигласнаар, Монгол таймс сонин Н.Энхбаярыг муулсан хэний ч болов ярилцлага, утсаар илгээсэн мессеж, уншигчиин захидал зэргийг ниитэлчихдэг аж. Түүнчлэн тус сонины мэдээллүүдэд учир мэдэх хүмүүсийн ярих нь, зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, олон хүний амнаас ийм утгатай үг цухуйж байсан гэснийг найдвартай эх сурвалж гэхгүйг Ч.Чойсамба онцлов.
Н.Энхбаяр далд амласан амлалтдаа ороогдчихоод тарчилж байна. Энэ нь түүний чинэрч хүрлийсэн царайнаас илхэн гэж Монгол таймс-т бичсэнийг Ч.Чойсамба Царай зүсээр нь л тэр тэгчихжээ, энэ ингэчихжээ гээд тогтоочихдог сэтгүүлч дэлхий дээр хэд байдаг бол хэмээгээд сэтгүүл зүйд тэгдэг байх, тиим л байж таараа гэсэн хандлага байж болохгүй, гагцхүү баримт түшихийг хэвлэл мэдээллийнхэнд анхаарууллаа.
(өнөөдөр 2004.12.17 293)