Н.Алтансүхийн үгэнд гишүүд орох уу?

Өчигдөр сэтгүүлчдийг цуглуулж Сангийн сайд Н.Алтанхуяг байр сууриа дуулгалаа. Бүрэн эрхийнхээ дагуу тавьсан Ерөнхийлөгчийн хоригт Сангийн сайд тун дургүй байна лээ. Одоо түүнд хоёрхон найдвар байгаа гэнэ. Ерөнхийлөгч хоригоо буцааж авах, эс бөгөөс УИХ-ын гишүүд Н.Алтанхуягийн үгэнд орж хэрүүлтэйхэн баталсан хуулиа цээжээрээ хамгаалах л үлдсэн бололтой юм. Онцгой татвар нэмэгдснээр үндэсний үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлнө гэдгийг бизнесийнхэн хэлж байсан. Харин Сангийн сайд үүнийг үгүйсгэж байна. Жижиг үйдвэрлэгчдийн татвар хоёр дахин нэмэгдэнэ. Хоёр, гуравхан том татвар төлөгчдийнх л жаахан нэмэгдэх байх гэж тэрбээр учирлав. Хулхи архи үйлдвэрлэгчдэд томоохон цохилт болно. Үүнийг Ерөнхийлөгч маань ойлгохгүй байгаа юм болов уу гэсэн нэмэлт тайлбар хийхээ ч мартсангүй.
Ерөнхийлөгчийн хоригоос болж 2005 оны долдугаар сарын 1-нээс 2-3 мянга орчим төгрөгөөр нэмэгдэх цалин, тэтгэвэрийн горьдлого алга болох нь гэж болгоомжилж буй Сангийн сайд Н.Алтанхуяг ойрын үед Ерөнхийлөгчтэй уулзаж хоригоо татаж авах талаар нь учирлах гэнэ.
(өнөөдөр 2004.12.17 293)