Нэг эмэгтэйн гарт хоёр эрэгтэй

Сургуульд ч ороогүй нялх хүүхдүүдийнхээ нүдэн дээр хүний амь бүрэлгэсэн тэр одоо Ганц худагт хоригдож байна. Мэсэнд өртсөн нэг нь газар дээрээ нас барж, нөгөө нь Гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн ч одоо болтол бие нь төдийлөн сайжирсангүй. Одоогоос ес хоногийн өмнө үйлдэгдсэн энэ ноцтой гэмт хэргийг мөрдөж буй Сүхбаатар дүүргийн Цагдаагийн мөрдөн байцаагч, дэслэгч Э. Мөнхжаргалтай уулзлаа.
-Энэ тухай хэн, хэзээ мэдэгдсэн бэ?
-Энэ сарын 8-9-нд шилжих шөнө Соntenintal зочид буудлын баруун талын хашаанд хэрэг үйлдэгдсэн. Энэ нь манай дүүргийн хорооны нутаг. Буудлын хажууд барилга барих хашаанд сахиулаар ажиллаж байсан эмэгтэй хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Хэргийн газар дээр очиход тэр эмэгтэйд хутгалуулсан хоёр хүний нэг нь нас барсан байсан. Нөгөө нь бэртсэн чигээрээ орон дээр хэвтэж байсан. Хэрэг гарсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны орой энэ айлд түргэн тусламж, цагдаа дуудаж л дээ. Түргэн тусламжийнхан ирээд тэднийг аваад явах гэхэд тэд өөрсдөө явахгүй гэсэн гэнэ. Харин хоёр хүн хутгалсан эмэгтэйг тэр орой нь Хан-Уул дүүргийн эрүүлжүүлэхэд хүргэсэн байсан. Тэгээд л тэр айлынхан унтацгааж. Бид 9-ний өглөө хэргийн гаэар очсон л доо. Нас барсан, шархадсан хоёр хүнтэй хамт гэрт тэр эмэгтэйн хоёр жаахан хүүхэд л байсан.
-Эхлээд цагдаа очсон юм байна. Яагаад тэр шархадсан хоёр хүнийг орхиод явсан юм бол. Хэрэг хэдэн цагийн үед гарсан юм бэ?
-Тэр орой нь анх очсон цагдаа, түргэний эмч хоёулаа Таны шарх хүнд юм байна аа, эмнэлэгт очихгүй бол болохгүй нь гэж хэлсэн байгаа юм. Тэгэхэд нь тэд явахгүй ээ гээд, бүр шал согтуу байж. Энэ нь оройн 19 цагийн үе.
-Хүнд шархадсан хүн нь арай амьсгал хураачихаагүй байсан гэсэн үг үү?
-Тиим.
– Урьд орой нь түргэн тусламж дуудахад ч тэр, өглөө нь ч тэр байдлыг та бүхэнд хэн мэдээлж байсан болж байна аа?
-Хүүхдүүд зургаа, найман настай. Хэрэг үйлдсэн эмэгтэйтэй хамтран амьдардаг хүн нь мэдээлж байсан юм билээ.
-Юунаас болж тэр эмэгтэй ингэж их хилэгнээ вэ. Энэ талаар гэрчийн мэдүүлэг байгаа л байх?
-Тэд бүгд архи уусан байсан.
-Хэрэг үйлдсэн эмэгтэй тэр хоёр эрэгтэй хүнтэй ямар холбоотой юм бол?
-Мэсэнд өртсөн хоёр эр, тэр эмэгтэйн нэг нутгийнх, эртний найзууд байж.
– Аль аймгийнх юм бэ?
-Өвөрхангайн гаралтай улс. Олон жил уулзаагүй. Уулзсаных гээд л архидсан байж.
-Нутгийнх нь хүмүүс хөдөөнөөс тэр эмэгтэйнд ирээд байсан юм уу?
-Мэсэнд өртсөн хоёр эрэгтэй хотод байдаг юм шиг билээ. Одоогоор оршин суудаг хаяг нь тодорхойгүй байна. Ямар ч бичиг баримтгүй. Тэд Өвөрхангайгаас хотод ирээд лав л жил орчим амьдарч байгаа. Харин хэрэг үйлдсэн эмэгтэй хотод ирээд таван жил болж байгаа юм билээ. Сахиул хийж байгаа учир гэртээ байдаг. Дунд боловсролтой энэ эмэгтэй 40 настай.
-Тэр барилгын сахиулаар ажиллаад хэр удаж байгаа юм бол. Өмнө нь хаана, ямаражил хийдэг байсан хүн бэ. Ээжийнхээ тухай хүүхдүүд нь ямар нэг юм ярьсан уу. Тэр ер нь архи уудаг юм болов уу?
-Ирээд л тэнд сахиул хийсэн байх. Өмнө нь нутаг орондоо ямар ажил хийж байсныг нь мэдэхгүй. Хэрэгтний талаар тэр бүр бүрэн мэдээлэл авч чадаагүй байна. Хэргийн дараа Өвөрхангайгаас дүүг нь дуудуулсан. Одоо хүүхдүүд нь тэр дүүтэй нь байгаа. Үндсэн хуульд заасан ёсоор хүн ойр дотны хүмүүсийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Ер нь эмэгтэйн ар гэрийнхэн, хамаатнууд энэ хэргээс болж хүнд байдалд байгаа. Хоёр хүүхэд нь маш их цочирдсон. Бид байцаалт ч авч чадахгүй байна. Нэлээд тайвшруулж байгаад сурган хүмүүжүүлэгч, өмгөөлөгч байлцуулж хэргийн нөхцөл байдлын талаар тодруулна.
-Хүн рүү мэс барих болсон шалтгаанаа тэр эмэгтэй юу гэж тайлбарласан юм бэ?
-Маргаанаас болсон гэж байгаа. Тэр эмэгтэй Чи дандаа надаас архи уудаг, гар, зайл гэж эрэгтэйчүүд рүү дайрсан тухай хүүхдүүд нь ярьсан. Эмэгтэй өөрөө Би согтуу байсан, юу ч мэдэхгүй байна. Надад тэр хоёр руу мэс барих ямар ч шалтгаан байгаагүй. Согтуугийн гайгаар л ийм боллоо гэж байгаа. Хамтран амьдрагч гэж байгаа хүн нь Чи хүн хутгалчихлаа шүү дээ гээд барьж авахад нь л ухаан орсон гэж хариулсан.
-Харин гэмтэлд хэвтэж байгаа хүн маргааныхаа шалтгааныг юу гэж мэдүүл-сэн нь сонин байна?
-Тухайн үеийг сайн санахгүй байна л гэж байгаа. Гэхдзэ санаж байгаагаа хэлс-нээр бол Эмэгтэй эргүүлэгнээсээ хутга аваад талийгаачийг хутгалсан. Чи яаж байна аа гэхэд Чамайг ч гэсэн ийм болгоно доо гээд намайг хутгалсан гэж хэлсэн.
-Тэднийг хэдэн удаа хутгалсан юм бэ?
-Талийгаач эрийг нуруунд нь нэг удаа хутгалсан байсан. Тэр нь бөөрөнд нь хүрч, дотуур цус их алдсанаас болж амиа алдсан. Нөгөө нь хоёр шархтай. Тэд мэн 40 орчим настай. Хутгалуулсан хоёр хэвтэж байгаад, өглөө боломод нэг нь нас барсан байж л дээ. Тэгээд л мэдэгдсэн юм билээ.
-Тэднийг эмнэлэгт очихгүй гэсний зоргоор эмч орхиод явчихдаг хэрэг үү. Хэрвээ эмнэлгийн тусламж эрт авсан бол амьд үлдэх боломж байж. Тиим үү?
-Эмчид буруу өгч байгаа. Яахав, тухайн нөхцөл байдлаа хэлээд даргынхаа зөвшөөрлөөр тэндээс явсан байгаа л даа. Тэр эмч шархан дээр нь юм наачихаад л яваад өгсөн байгаа. Хэрвээ зүрх ч юм уу, эмзэг газраа шархадсан байсан бол газар дээрээ үхэж болно л доо. Энэ нөхцөлд амьд үлдэх боломж байсан ч анхны тусламж үзүүлж чадаагүй.
-Яагаад хоёрын хоёр эрэгтэй хүн биеэ хамгаалаагүй юм бол. Тэдний ар гэрийнхэн гэж ямар хүмүүс байдаг талаар мэдсэн үү?
-Согтуу байсан. Юугаа ч мэдээгүй гэсэн тайлбар л хэлж байгаа. Хутгалуулсан эрчүүдийн ар гэрийнхэн байтугай оршин суудаг хаяг нь тодорхойгүй байна.
Хэрэг байдал ийм болжээ. Хэдийгээр хоёр согтуу эр эмнэлэг рүү явахгүй гэсэн ч тэнд очсон эмч арай хүнлэг хандсан бол өнөөдөр нэг хүн нас барж, хоёр хүүхдийн ээж 10-аас доошгүй жил ял эдлэхээр болохгүй байсан ч байж мэднэ. Талийгаач үхэлд хүрэхгүй байж болох байсныг эмчийн буруутай үйлдэлд нялзааж болох ч бараг ач зээгээ үзэх шахсан эмэгтэй ийм харгис хэрэг үйлджээ. Бодит байдал дээр юу болсныг тодруулахаар Гэмтэл согогийн сэргээн засах төв клиникт эмчлүүлж байгаа Цэгмид дээр очлоо. Тэрээр нуруундаа, баруун гарныхаа шуунд гэмтжээ.
Гарын бэртэл мэдрэлийн судсуудыг нь гэмтээсэн гэсэн оноштой байгаа аж. Хуруунууд нь хвдөлгөөн муутай байсан. Нямдорж руу дайрахад би Юу болж байна аа, чи хүн хутгалчихлаа ш дээ гээд салгах гэхэд өөдөөс далайхаар нь баруун га-раараа хамгаалснаар ингэж бэртсэн. Хэрвээ гараараа халхлаагүй бол хүзүү рүү хутга орох байсан. Би эмэгтэй хүнд хутгалуулсан гэв. Та тэр эмэгтэйтэй ямар хол-боотой юм бэ гэхэд Хандаа чинь манай нутгийн бэр юм аа гэж хариулав. Тэрээр хоёр хүүхдиинх нь эцэгтэй найз байсан аж. Эртний найзын холбоогоор тэднийд зо-чилж олон цагаар архиджээ. Хандаа талийгаачийг хутгалахыг би харсан. Тэр үед тиим ч их согтуу байгаагүй. Юу болоод байгааг мэдсэн л дээ. Түргэн тусламжийнхан ирэхэд би явахгүй гэсэн нь үнэн. Гайгүй юм шиг л санагдаад байсан. Гэтэл өглөө бостол Н нас барсан байхаар нь маш их балмагдсан. Тэгээд л Хандаатай одоо цуг амьдарч байгаа залуу нь цагдаад мэдэгдсэн байх гэхчлэн ярьлаа. Хандааг хотод суурьшаад тав, зургаан жил болж байгаа ч өнгөрсөн наймдугаар сараас эхлээд тэр барилгын сахиул хийж байгааг мэн хэлэв. Өмнө нь цайны газруудад тогооч хийх зэргээр янз бүрийн ажил хийж явсныг нь ч дурьдсан. Цэгмид Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат бөгөөд хотод ирж ажиллаад хэдхэн сар болж байгаа аж. Гэр бүл нь одоо сумандаа байгаа гэнэ.
(өдрийн сонин 2004.12.17 309)