М.Энхсайхан өөрийг нь огцруулах гэж байсан АН-ын ҮЗХ-ны хурлыг хойшлуулж дөнгөлөө

Уг хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болоод намын ажлын тайланг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсан авч цаана нь өөрт нь томоохон аюул нүүрлэж байгааг М.Энхсайхан дарга мэдээд авчээ.
Учир юун гэвээс ҮЗХ-н дотроо олонх болон хүчирхэгжсэн Алтан гадас ассоциацынхан болоод бие дааж нэр дэвшээд УИХ-д суусан Д.Одхүү, Я.Санжмятав, Гадаад хэргийн дэд сайдаар саяхан томилогдсон А.Баттөр гээд олон хүн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж М.Энхсайханыг огцруулах тохиролцоонд хүрээд байлаа. Сонгуулийн үеэр дээрх гурвыг М.Энхсайхан намаас хөөсөн гэж мэдэгдэж байсан ч эдгээр нөхдүүд намдаа хэвээрээ байгаа юм. Энэ мессежийг тайлж уншсан М.Энхсайхан сандарч Улсын дээд шүүхийн дэргэд захиргааны хэргийн танхим байгуулагдсан учраас 24, 59-р тойргуудын асуудлыг ойрын үед шийдэх боллоо гэсэн
шалтаг гарган хурлыг хойшлуулж чадлаа. ҮЗХ-ны нэгэн гишүүн ярихдаа М.Энхсайхан суудалдаа үлдэхийн тулд Л.Гүндалай, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нарын олон хүмүүсийг дуугүй болгох ятгалга хайж эхлээд байна гэсэн юм.

/2004.12.16 Маш нууц/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button