Зоос хэзээ үүссэн бэ?

Түүгээр эд баялаг, алдар нэрийг олж, идэж уух, өмсч зүүхээ хүртэл авдаг болохоор төдийгөөс өдий хүртэл үнэ цэнэ нь буурсангүй. Харин ч хэрэглээ, ач холбогдол нь өсөн нэмэгдсээр. Өдгөө бүр гоёл чимэглэл бэлэг дурсгалын салбарт хамгийн хүндэт байрыг эзлэх болжээ, зоос.
Тэгвэл шунал тачаал, атаа хорсол, алдар нэрийг араасаа дагуулах шидтэй, тэр байтугай тухайн цаг үе, улс орныхоо үүх түүхийг хойчийн хойчид үлдээх энэ зоосны түүх хэдийнээс эхтэй юм бол.
Монгол аймгуудаас хамгийн эртний зоосон олдвор нь Хүннүгиин үетэй холбоотой аж. 1932, 1937, 1941 онд Өвөр Монголын Халуун гол дахь Гон Ди гэдэг тазарт хийсэн малтлагаар Хүннүгиин шөвген үзүүрт хутган зоосыг олжээ. Энэхүү өвөрмөц зоосон дээрх тэмдэг үсгүүд нь Хүннүгиин булшнуудаас олдсон хуучин тамга үсгүүдтэй ягтохирч байгаа төдийгүй энэ нь хүрлийн үеийн онцгой ховор олдвор юм. Зоосны хийц хэлбэр, үг үсгийг нь тайлснаар Хүннүгиин үеийн аж амьдрал, соёл иргэншил, ёс заншлыг мэдэх боломжтой болохоор ийн онцгойлон үзэж байгаа хэрэг.
Баруун Түрүгийн хаан Датугийн Түрүг хаан ба тэнгэрийн бичиг хэмээх бичигтэй зоос нь Ү зуунд хамааралтай. Энэ бол Түрүгийн зургадугаар үеийн хааны гаргасан зоос юм. Уг зоос нь эртний гууль адил цагаавтар өнгөтэй нэлээд сайн боловсруулсан зэрэг байдлаас нь харж тухайн үед төмрийн боловсруулалт өндөр түвшинд хүрсэн гэж судлаачид дүгнэжээ. Бас Түрүгүүд уйгар бичгийг зориуд хэрэглэж байсан нь Уйгарын соёл иргэншил ихэд дэлгэрч хүчтэй нөлөөлж байсныг харуулах тод баримт гэж үздэг. Мөн зоос үл гаргагдах муруй бичээс үсгээрээ археологийн ховор олдворт тооцогддог. Уйгар улсын 747-758 оны хооронд цутгуулсан Уйгарын тэнгэр Куль-Билгэ ногон хаан гэсэн уйгар бичигтэй зоос Монголын нутагт аж төрж байсан эртний улсуудын холбогдолтой ховор олдвор билээ. Уг зоосны нүүрэн дээр бичсэн Куль гэдэг үг нь хүндэт гэсэн утгыг агуулдаг бол билгэ нь мэргэн хэмээх утгыг илэрхийлдэг. Зоосны нөгөө талд нь Зарилгаар улсыг хамгаалагч гэж бичжээ.
Харин Кидан гүрэн 971-1121 оны хооронд 10 удаа зоос цутгасан баримт байна. Тэдгээр зоосноос харвал Киданчууд зоосон дээрээ тухайн зоос гаргасан хааны ширээнд суусан оныг бичдэг байсан аж.
1206 онд Чингис хаан Монголын тулгар төр улсыг байгуулж анхныхаа мөнгийг цутган гаргасан нь морь унаж, сэлэм барьсан хүний хөрөгтэй зоос байжээ. Их хаан зоосон мөнгө хийж гүйлгээнд гаргах нь таваар мөнгөнии хоцрогдсон харилцааг гэтлэх хамгийн сайн арга гэж үзсэн байна. Тэрээр 1220-1225 онд Самарканд, Афганистанд нүүрэн талдаа Үнэн өлзийт еренхий өрлөг жанжин, нөгөө талдаа Туйлый дээд Чингис хаан гэсэн бичигтэй зоос цутгуулан гүйлгээнд оруулж байв. Өөд болохынхоо емнө жил тэрээр олон төрлийн менгэн зоос гаргаж байсан баримтбайдаг.
Чингис хаан амьдралынхаа сүүлийн жил дэлхийд анх удаа цаасан мөнгийг гүйлгээнд гаргаж хэрэглэсэн нь хүн төрөлхтний соёл иргэншилд асар том хувь нэмэр оруулсан гэж үздэг.
Өгөөдэй хааны үед нэг нэгж нь нэг лан менгетэй тэнцэх ханштай таван түмэн нэгж цаасан мөнгийг гаргажээ. Тэгвэл Мөнх хаан Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс буюу одоогийнхоор бол банк байгуулж байсан баримт бидэнд олдсон билээ. Энэчлэн их эзэн Чингис хаанаас хойш түүний үе залгамжл агч ид нийтдээ 100 гаруй төрлийн алт, мөнгө, зэс, гууль, хүрэн зоос, цаасан тэмдэгтийг гаргаж, хэрэглэж байсан түүхтэй.
Хожим монголчууд харийн дарлалд орсноос хойш зоосон болон цаасан мөнгөний уламжлалаа 400-гаад жил мартсан билээ.
Харин Ардын хувьсгал ялсны дараа буюу 1925 онд Монгол улс анхныхаа зоосон мөнгийг гаргажээ. Хойд хөршид үйлдвэрлэсэн энэхүү зоосыг 1970 онд албан ёсоор гүйлгээнээс хассан бөгөөд энэ оноос эхлэн зоосон мөнгийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн байна.
Ер нь 1925-2001 оны хооронд нийтдээ 10 удаа зоосон мөнгө гаргасан аж. Эдгээр зоос нь мөнгө, никель, гууль, хөнгөн цагаан, зэсээр хийгдсэн бөгөөд монгол бичигтэй, Улсын сүлд, алтан соёмбон чимэглэлтэй болохоор зоос сонирхогч, цуглуулагчдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ.
Дурсгалын зоосыг Монголд 1970-аад оноос хийж эхэлсэн гэдэг. 1971 онд буюу ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан нэгтөгрегийн нэр-лэсэн үнэлгээтэй дурсгалын зоосыг алт, мөнгө, никель, хүрэлээрХБНГУ-д хийлгэснээс хойш одоог хүртэл 200 гаруй дурсгалын зоос гарчээ.
Өдгөө 1970, 1980-аад онд үйлдвэрлэсэн дурсгалын зоос ихэд ховордож буй гэнэ.
Одоо ч зоосон мөнгө үнэ цэнээ алдаагүй. Хамгийн сүүлд Монгол банкнаас 20-т, 50-т, 100-т, 500-тийн зоосон мөнгө гүйлгээнд оруулсан юм. Харин хамгийн их мөнгөний агуулгыг илэрхийлсэн алт, мөнгөн зоосыг Төв Азийн хөрөнгө оруулалт хадга-ламжзээлийн хоршооноос гаргасан байна. Эдгээр алт, мөнгөн зоосыг гүйлгээнд гаргаагүй бөгөөд өөрсдийн хадгаламж эзэмшигчдэдээ зориулсан аж. Тэд үйлчлүүлэгчдийнхээ хадгалуулсан мөнгөний хэмжээнээс хамааруулан ийм зоосыг дурсгал болгон өгч байгаа юм байна. Ийн зоосон мөнгө хүндэтгэлийн агуулгыг тээн үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн хоорондын итгэлийн гүүр боллоо.
(өдрийн сонин 2004.12.17 309)