Архаг хордолт хэзээ ч эмчлэгддэггүй

Уурхай, станцууд дэлбэрч, осол гарна. Одоогоос яг 14 жилийн емнөх энэ өдөр Налайхын уурхайд дэлбэрэлт болж хорь гаруй хүн амь үрэгдсэнийг хэн ч мартаагүй. Өнөөдөр монголчууд тэр чигээрээ агаараас, хүнснээс, архинаас хордож үхэл рүүгээ сөөм сөөмөөр ойртож байна. Энд тэнд наркологийн төв бий боловч бүх төрлийн хордлогыг эмчилдэг эмнэлэг, тасаг гэж Монголд байхгүй бололтой. Энэ бүхэнтэй холбогдуулан бид хүний их эмч П.Алиманцэцэгтэй уулзаж ярилцлаа. Түүнийг клиникийн хордлого тайлах нарийн мэргэжлийн ганц эмч гэх юм билээ.
-Таныг клиникийн хордлого тайлах нарийн мэргэжлийн ганц эмч гэх. Гэтэл та өнөөдөр хаана, ямар ажил хийж явна вэ?
-Би одоо хувийн компанитай л байна. Олон улсын статустай хувийн эмнэлэг байгуулах бодолтой. Энэ эмнэлэгт бүх төрлийн хордолтыг эмчлэх юм.
-Монгол Улсад анхны хордлого тайлах төвийг санаачилж байгуулалцсан гэж дуулсан?
-Тэгсэн.
-Энэ төв өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юу. Та оролцож байна уу?
-Хордлого тайлах төв анх 1990 онд Армийн тев эмнэлгийн дотрын зургадугаар тасгийн дэргэд зургаан ортойгоор, туршилтын журмаар байгуулагдсан шүү дээ. Тэ-гээд Налайхын уурхайн ослоор улам өргөжин, хоёр яамны сайдын тушаалаар Хордлогын үндэсний төв нэртэй бүхэл бүтэн эмнэлэг байгуулагдаж байлаа.
-Тэнд бүх төрлийн хордолтыг оношилж, эмчилдэг биз дээ?
-Өнөөдрийг хүртэл тэнд гол төлев ахуйн хордолт л авч байгаа. Эмийн бодис, архины гүн хордолт л авдаг. Учир нь нарийн мэргэжлийн эмч нарын хүчин чадал дутуу учраас тэнд төге эмчилгээ хийгдэж чадахгүй байгаа. Энэ уг нь Монголын анагаах ухаанд цоо шинэ салбар шүү дээ. Монголд өнөөдөр бүх төрлийн хордолт давамгаилж байна. Бод л доо. Хотын хэмжээнд агаар мандлаасаа авахуулаад хотын хэмжээнд бохирдолттой. Хүнсний хордлого ч их. Бид эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээг-дэхүүн хэрэглэж чадахгүй байгаа шүү дээ. Архийг хавтгай хэрэглэж байна. Хар тамхи, мансуурах донтой өвчтөнгүүд гэхчлэн зах зээл хөгжсөнтэй холбоотойгоор энэ хордолтын асуудал газар авчихлаа. Ерөнхийлөгчөөс хүртэл Архидан согтуурахтай тэмцэх үндэсний хөтөл-бөр гэдгийг бий болгосон. Гэвч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Үүнийг ганц хэрэгжүүлж байгаа байгуул-лага нь үндсэндээ цагдаагийн газар л байна шүү дээ. Эмнэлгийн байгууллагууд архичдыг тэр бүр авахгүй байгаа. Наркологийн төвд сэтгэл мэдрэлийн эмч нар ажиллаж байна. Тэд архины хурц хордолтыг эмчилж чадахгүй. Тэнд ердөө хор тайлах эмчилгээг л хийж байгаа байхгүй юу.
-Ер нь хордлогыг яаж эмчилдэг юм бэ?
-Нарийн л даа. Зөвхөн элгийг нь угаагаад архинаас гарчихна гэж байхгүй. Хэрэв спиртэд хордсон байлаа гэхэд сод өгөх гэхчлэн саар-магжуулах эмчилгээг хийх ёстой. Манайд өнөөдөр иж бүрэн эмчилгээний цогц асуудлыг шийдэх цаг болж. Эрүүл мэндийн системд архины тухай огт авч хэлэл-цэхгүй байна шүү дээ. Архи битгий уугаач ээ гэж л сурталчлаад байгаагаас өөр дор-витой арга хэмжээ авахгүй байгаа. Засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалмаар байна. Монгол Улс хүүхэд, залуучуудгүй хавтгайран архидаж, өнөөдөр хэн нь өвчтөн нь мэдэгдэхгүй болчихож. Архины үйлдвэрүүдэд гэхэд уены хяналт, үйлдвэрлэлийн хяналт алга. Ялангуяа асар анхаарал татах асуудал чинь түүхий эд нь шүү дээ.
-Бүгд л цэвэр улаан буудайн спиртээр үйлдвэрлэв гэдэг шүү дээ?
-Тэгдэг боловч үгүй. Хята-даас оруулж ирж буй спиртийн ихэнх нь техникийн спирт.
-Архи хэдий хугацааны дараагаас эд эрхтнийг өвч-лүүлж эхэлдэг юм бэ?
-Ерөөс таваас дээш жил уухад л дотоод эрхтнүүд хордож эхэлдэг байхгүй юу. Ялангуяа элэг, бөөр хоёр. Өнөөдөр бөөрний дутагдалд орлоо л гээд байна. Энэ чинь ерөөсөө химийн хордлоготой л холбоотой юм. Манайхан хоосон ходоодон дээрээ уухыг нь яана. Бид өнөөдөр хордолтыг эмчлэх олон улсын эмнэлэг байгуулах гээд хөөцөлдөж байна. Архи уусан хүмүүсийг цагдаа нар авч эрүүлжүүлж байна шүү дээ. Гэтэл тэднийг чинь эмнэлэг авч эмчлэх хэрэгтэй л байхгүй юу.
-Клиникийн хордлогын чиглэлээр төгесөн эмч манайд ер нь байдаг уу?
-Хордлогын чиглэлээр төгесөн долоо, найман мэргэжлийн эмч бий. Гэхдээ практик дээр ажиллаагүй ээ. Уг нь Монголд эрүүл ахуйн институт хүртэл байна шүү дээ. Тэд өнөедөр л яг ард түмнийхээ дунд, агаарын бохирдол, химийн бодисын, архины хордолт дээр ажилла-маар байгаа байхгүй юу. Зөвхөн нэг газрын хоол төдий-хөнг амеч үзээд яваад байх хэрэггүй юм. Дэлгүүрт ороод лаазалсан бүтээгдэхүүний он сарыг нь харчихаад л яваад өгч байна. Одоо он сарыг борлуулагч байгууллагууд өөрсдөө цохичихдог болчихсон байхад шүү. Түүн дотор ямар чанартай юм байгаад манай иргэд идээд байгааг мэдэхгүй л байгаа байхгүй юу. Ингэж л ажиллаж байгаа юм, үнэндээ. Ер нь эмч нар маань эмчилгээг өөрсдөөсөө эхэл-мээр байна. Эмч, цагдаа нар өөрсдөө л архи уугаад яваад байна шүү дээ. Монголд эмийн бодисын хордолт, агаар мандлын хордолт, архины хордолт хэрээс хэтэр-чихээд байхад бүхэл бүтэн цогцолбор байгуулаад ажил-лах хэрэгтэй биз дээ.
-Жимсийг хэтрүүлж хэрэглэвэл шууд үхэлд хүргэдэг гэж дуулсан. Та клиникийн хордлогын нарийн мэргэжлийн хувьд бодит ойлголтыг өгөхгүй юү. Үнэхээр тиим бол яг ямар жимс ийнхүү хордуулах вэ?
-Нэрс байна. Энэ чинь өөрөө исэлдэн ангижрах их сайн ордог жимс шүү дээ. Дээрээс нь будагч бодис ихтэй. Нэг талаар витаминлаг боловч нөгөө талдаа будагч бодисоос авахуулаад хордуулагч нь ч байж байдаг. Хэтрүүлэн хэрэглэснээс шууд хордож байсан тохиолдол амьдрал дээр бий. Чацарганын шүүсийг эмчилгээнд хэрэглэдэг, дарс ч хийж байна. Чарганын будагч бодисууд чинь хортой шүү дээ. Хэтрүүлж хэрэглэвэл үхэлд ч хүргэж болох аюултай.
-Мэргэжлийн хордлогуудыг мөн энд ярих хэрэгтэй байх?
-Тэгэлгүй яахав. Үйлдвэрийн архаг хордолтыг анхаарах хэрэгтэй байна. Алт, нүүрс, фосфорын гэхчлэн өчнөөн уурхай байна шүү дээ. Ямар ч хөдөлмөр хам-гаалал байхгүй. Тэнд ажиллагсад болоод ойр орчимд нь амьдрагч ард тумэн тэр чигээрээ хордож байна. Архаг хордолт хэзээ ч эмчлэгд-дэггүй.
-Ингэхэд Монголд хордолтын нарийн мэргэжлийн эмч нар ажиллахгүй байна гэж байна. Тэгээд энэ мэргэжлийн гэхчлэн янз бүрийн хордолттой ирж байгаа хүмүүсийг яг хэн эмчлээд байгаа юм бэ?
-Сэтгэл мэдрэлийн эмч нар л эмчилж байна. Тэд эмчилж болно л доо. Гэхдээ тэд организмаас буруу хорыг нь тайлж байна уу гэдгээ ялгаж чадахгүй л байгаа байхгүй юу. Жинхэнэ мэргэжлийн хордолтын эмч нарыг үнэхээр оролцуулах хэрэгтэй. Тиим эмнэлгийг бий болгож, өнөөдөр ажиллаж байгаа мэргэжлийн төстэй эмнэлгүүдийг нэгтгэж яагаад болохгүй гэж. Эсвэл улсын эмнэлгүүд ч хордлогыг эмчилж болно шүү дээ. Заавал тусдаа байгаад байх ч шаардлагагүй. Хордолтыг эрүүлжүүлэх тогтолцоо Монголын эрүүл мэндийн системд нь байхгүй байна шүү дээ. Бүх эмнэлэг хордолттой иргэдээ бүртгэж аваад эмч-лээч дээ.
(өдрийн сонин 2004.12.17 309)