Цагаан толгой 27 үсэгтэй болох уу?

Энэ ажил ямар үе шатандаа вж байгаа болон шинэ дүрмээр хэрхэн бичих талаар монгол кирил бичгийн зөв бичих дүрмийн шинэчлэн боловсруулах ажлын хэсгийн ахлагч, МУИС~ийн багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Төмөртогоотой ярилцлаа.
-Кирил бичгийн зөв бичих дүрмийг Шинэчлэн боловсруулах ажлын хэсэг хэзээ байгуулагдсан юм бэ?
-1942 онд манайх анх кирил бичгийг авч хэрэглэсэн шүү дээ. Нийтээр бичиг үсэг-тэй болоход энэ үсэг маш их гавьяатай. Дэлхийн соёл, шинжлэх ухааны ололт, мон-голчууд өерсдийнхөө оюуны бүтээлийг хэвлэн нийтлэх, дэлгэрүүлэхэд кирил бичиг их ач тусаа өгсөн. Зөв бичгийн дүрмийг шинэчилж байгаа нь кирил бичгийг үгүйсгэж байгаа хэрэг огт биш гэдгийг энд хэлье. Харин ч улам сайж-руулах, ул үндэстэй болгох, хялбаршуулах зорилготой.
ШУА, БСШУЯ, Боловсролын их сургуулийн хэл шинжлэлийн эрдэмтдийн хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн онд байгуулагдсан юм. Ажлын хэсэгт ийм дүрэм гарга, ингэ тэг гэж хэн ч заавар өгөөгүй. Одоо байгаа дүрмийг боловсронгуй болго л гэсэн.
-Тэгээд л ажлын хэсэг судалж эхэлсэн үү?
-Бид өөрсдөө зохиогоод цоо шинээр гаргаад ирж байгаа зүйл биш юм. 1950-иад оноос хойш шинэ үсгийн дүрмийг боловсронгуй болгох талаар эрдэмтэд саналаа тавьж байжээ. 1957 онд Монгол, Зөвлөлт, Хятадын хэл шинжлэлийн эрдэмтдийн хамтарсан олон улсын хурал болсон. Академич Б.Ринчен, С.Лувсанвандан, А.Лувсандэндэв, толь зүйч эрдэмтэн Я.Цэвэл, Т.Пагва, Э.Вандуй, Ж.Надмид нар өөр өөрсдийн саналаа гаргаж, өгүүлэл бичин эрдэм шинжилгээний бүтээлдээ оруулж байв. Энэ эрдэмтдийн гаргасан саналыг бид нэгтгээд үзсэн. Ер нь үүн дээр л тулгуурласан даа. Орос, Хятад, Финландын эрдэмтдийн санал ч орсон байгаа. Эдгээр эрдэмтний саналыг нэгтэн, хялбаршуулсан шинэ дүрмийг боловсруулсан. Нөгөө талаас кирил бичгийн дурмийг өөрчлөх санал, оролдлого 1950-иад оноос
хойш хэд хэдэн удаа хийж байсан ч эрдэмтдийн саналыг бүгдийг нь тусгаж чадаагүй. Тиймээс тодорхой нэг үгийн бичлэгийг шинээр тогтоох зэргээс хэтэрч байгаагүй.
-Эхний байдлаар шинэчилсэн дүрэм гарчихсан байгаа юм байна. Үүнийхээ талаар манай уншигчдад тайлбарлахгүй юу?
-Одоогийн зөв бичгийн дүрэмд сайн зүйл олон бий. Монгол хэлний авианы тог-толцоо, үгийн бүтэц, хэл зүйн хэлбэрийг зохих хэмжээгээр тусгасан. Гэвч авианы байр-лалыг зарим талаар өрөөсгөл тусгасан нь гол алдаа. Үүнээс үүдэн олон зохиомол дүрэм үүссэн. Тухайлбал, балархай, гээгдэх, шилжих эгшиг, дараалсан гийгүүлэгчийн дүрэм одоо мөрдөж буй дүрмийн ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс монгол хэлний авианы бодитой хууль дээр тулгуурлаагүй зохиомол дүрмээс чөлөөлөх, хэлнийхээ бодит зүй тогтолд тулгуурлан гаргасан цөөн дүрэм бий болгох шаардлагатай байгаа юм. Одоо ярианы хэлний дуудлагыг ч тусгаж чадаагүй үг олон бий. Шинэчилсэн дүрмийн тухайд ямар нэг зохиогчийн тухай ярих хэрэггүй юм. Олон эрдэмтдийн саналыг нэгтгэсэн гаргасан дүрэм.
-Хэдэн дүрэмтэй байсныг хэд болгож байгаа юм бэ?
-Одоо бол кирил бичгийн 130 гаруй дүрэм байгаа. Шинэ төслөөр 40 гаруй л дүрэмтэй болж байгаа. Үүний тал хувь нь цэг, тэмдгийн дүрэм гээд үзвэл яг зөв бичгийнх 10-аад л байгаа юм.
-Яг ямар дурмүүд хасагдсан бол?
-Гээгдэх, шилжих, балархай эгшиг, дараалсан гийгүүлэгчийн дүрэм бүгд чөлөөлөгдөнө. Одоогийн зөв бичих дүрмийн ихэнх нь дээрх дүрэм байгаа шүү дээ.
-Цагаан толгойн үсэг цөөрнө гэсэн үү?
-Цагаан толгойд зарим авиаг тэмдгээр тэмдэглэсэн байдаг шүү дээ. Иймээс монгол үгийг тэмдэглэхэд шаардлагагүй зарим үсгийг хасна. Зөөлний тэмдэг и болохгүй. Тэмдэг үсэг хэрэглэхгүй болохоор үүнтэй холбоотой дүрэм ч өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл, ъ, ь, ы, щ болон я-гийн төрлийн дөрвөн үсгийг хасаад цагаан толгой долоон эгшиг, 20 гийгүүлэгчтэй болох юм. Гэхдээ гадаад үг бичихэд нөгөө үсгүүдээ хэрэглэнэ.
-Шинэ дүрэм зохиож байгаа нь монгол бичгийг үгүйсгэж байгаа хэрэг гэж үзэх хүн ч байгаа. Та үүн дээр юу хэлэх вэ?
-Кирил бичгийн шинэчилсэн дүрэм нь монгол бичгийг үгүйсгэсэн, хэрэглээг нь багасгасан хэрэг ерөөсөө биш юм. Харин ч монгол бичгийн уламжлалт дүрмээс авч тусгасан зүйл цөөнгүй бий. Зохиомол дүрмийг алга бол-госноор эгшиг авиа гээгдэхгүй болж, үгийн язгуур эвдрэхгүй сайн талтай болж байгаа.
Мэн монгол бичиг, кирил бичиг хоёрын хооронд хөрвөх компьютерийн программ хийхэд илүү хялбар болсон. Одоо ийм программ хийж байгаа.
Түүнээс гадна 2002 онд манайх латин үсгийн үндэсний хетөлбөр боловсруулсан ч яаж хэрэглэх дурэмгүй байсан. Латин үсгийг мэйл бичих, мессеж дамжуулахаас эхлээд манайхан ашиглаж эхэлсэн ч хүн бүгд өөр өөрийнхөөрөө бичиж байгаа. Тэгвэл шинэ дүрэм кирил, латин үсгийн дундын дүрэм болох юм. Ингэсээр кирил, латин бичиг ч хоорондоо хөрвөхөд амар хялбар болж байгаа.
Шинэ дүрмээр үгийн язгуур өөрчлөгдөхгүй тогтвортой байх болно гэж би түрүүн хэлсэн. Энэ нь компьютерийн тусламжтайгаар хэлний болон авиа зүйн толь хийхэд маш амар болсон. Компьютерт үгийн язгуураа өгөөд дагавраа өгөхөд шууд залгагдах ёстой байтал одоогийн дүрмээр эгшиг гээгддэг, үгийг язгуур өөрчлөгддөг учраас ингэж хийх их хүндрэлтэй. Харин шинэ дүрэмд ямар ч асуудал байхгүй.
-Шинэ дүрмээр монгол хэл сурахад их амархан болж байгаа гэсэн үү?
-Шинэчилсэн дүрмийн давуу тал нь хэл шинжлэлиин онолын үүднээс монгол хэлний авианы бүтэц, бүрэлдэхүүн байрлалыг зөв тусгасан. Үүний үр дүнд залгамал бүтэцтэй монгол хэлний үгийн язгуур үндэс эвдэгдэхгүй тогтвортой болж байгаа. Энэ нь эх хэлээ шинээр сурч байгаа бага ангийн сурагч болон гадны хүн монгол хэлийг сурахад маш хялбар болсон. Гэхдээ сурахад амар болгож байна гээд аргацаасан юм биш. Хэл шинжлэлиин онолын үүднээс тогтоосон хатуу дүрэмтэй.
-Шинэ дүрэм нийтийн хэрэглээ болоход хэр зай байгаа вэ. Одоо хэрэглэж байгаа дүрмээрээ бичээд сурсав хүмүүст хэцүү байх даа?
-Одоо бид боловсруулсан төслөө Төрийн зөвлөлийн хурлаар оруулах учиртай. Дараа Засгийн газрын хуралдаанаар орох юм. Гэхдээ юу юугүй өнөө маргаашаас шинэ дүрмээрээ бичнэ гэсэн юм байхгүй. Одоо зевхөн төсөл яригдаж байгаа.
Шинэ дүрэм батлагдлаа гэхэд хуучин дүрмээ хэрэглэж заншсан хүмүүст зохих бэрхшээл гарах нь ойлгомжтой.
(өдрийн сонин 2004.12.17 309)