Сэтгэлийн төгс зэмсэг

Түүний энэ үгэнд баясан дулдуйдаж, басхүү энэ үгээр түрүү барин зарим чухал номын талаар уншигчидтайгаа сэтгэгдэл хуваалцмаар санагдах юм. Сайн номыг уншаад сэтгэл хөдлөх, ухаан тэлэн сэргэх, бас ухаарч ядан байж, адгаж догдлох нь энэ орчлонгийн бас нэгжаргал шуу. Нэгэн санаа, сэдвийн учрыг хөөн дэлгэрүүлж олох гэж номноос ном дамжуулан хуудас эргүүлсээр бур сүүлдээ үл гүйцэгдэх түмэн утга санаанд төөрөлдөн мөхөс, ядмаг оюунаа эцээж суух ч жаргалтай. Тиим жаргалыг гүн ухаан, сэтгэл судлал, шашин-соёл, түүх уламжлал, эртний мэргэдийн бүтээлүүд уншигч хүнд илуүтэй өгдөг бололтой. Харин налиг шалиг, садар самуун, аллага хүчирхийлэлийн сэдэвтэй элдэв эрээчвэрээс хүмүүн заяатан хол явах ёстой гэнээ. Бурхан багшийн анх айлдсан 10 хар нүглийн Буруу хурьцал үйлдэх гэсэн хэсгийн хожмын мэргэдийн дэлгэрүүлсэн тайлбарт Садар самууныг үзэх, таашаах, дөгөөж дэвэргэх гэсэн нэмэлт оржээ. Нэгэн мэргэн бээр Аврах ч ном бий, алах ч ном буй хэмээн айлдсан байдаг. Тиим аваас аврах номын зүгт ямагт зүглэвээс жаргалан тэр буйзаа.
Шинэ зуун нэгэнтээ гараалж, хумүүс оюун санаа, гүн сэтгэлгээ, мэргэн ухаанд хошууран дурлацгаах болжээ. Энэ чиглэлээр эх хэл дээр маань өдий төдий даацтай сайхан ном хэвлэгдэж, чухам
хүсэл, биелэл хоёр угталцах болов. Ингэнээгэдгийг доктор Лодонгийн Түдэв гуай олон жилийн тэртээгээс урьдчилан хэлж байсан. Түдэв гуай ард олонд санаа, сэрэг болох олон зүйлийг байнга угтан харж хэлдэг хүн юм шүу. Түүний Дал сонин угтан харахуйн нэгэн утгаараа ачлалт, буянт чанартай байдаг. Гэхдээ энэ тухайд өгүүлэхээ түр азная. Харин олон нийтээс цаад учрыг нь ихэд сонирхдог тарни, нууц Тарнийн тухайд энд өнгөц, тарчиг боловч өгүүлье. Энэ чиглэлээр тайлбар, тайллын сэдэвтэй ном цөөнгүй гарлаа. Тэдгээрээс нэлээд дорвилог, буурьтай нь доктор, профессор Дондогийн Давгадоржийн Буддын нууц тарнийн ёс, Монгол уламжлал хэмээх томхон бүтээл юм. Идэр залуудаа Европд өрнийн гүн ухаан судлахын зэрэгцээ төвд хэл үзэн, дорнын мэргэн ухаанд дурлах болсон Давга-дорж насан туршийн үйлээ буддизмд зориулжээ. Түүний арвин их бүтээл, эрдэм ухаа-ныг манай оюун санааны хурээнийхэн хүндэтгэн үзэж хүлээн зөвшөөрдөг. Түүнийг МУИС, ШУТИС, УБИС хүндэт профессороо болгосон бол Бурханы Шашны Их сургууль хүндэт доктороо болгожээ. Тэр манай Шинжлэх Ухааны Үндэсний Академийн гишүүн, академич билээ. Эдгээр олон зэрэг, дэв, цолнууд түүний чанар, чансааны тодорхойлолт юм.
Давгадорж гуай тарний ёсны тухай бүтээлээ Богд Зонховын Тарнийн мөрийн зэрэг хэмээх зохиолд тулгуур-лан бичжээ. Ном гурван хэс-гээс бүтэж байна. Эхнийхд нь Зонховын эх зохиолд дүн шинжилгээ хийж, удаахьд нь уг зохиолыг орчуулсан байна. Зохиолын гурав дахь хэсэгт үгсийн тайлбар оржээ. Номын энэ оновчтой бүтцээс тун их бодож тунгаасан байдал харагдана. Тарни гэдэг нь заавал санскрит хэлээр ун-ших, түүгээр хүслийг бүтээхэд зориулагдсан номын нэр ажээ. Их хөлгөн нь дотроо хоёр хэсэгтэй аж. Түүний нэг нь нууц тарний хөлгөн юм. Тарни бол хүн өөрийгөө удирдах сэтгэлийн хур хүчийг бий болгох, сэтгэлийн эрчилж, зангирсан ариун хүчийг бий болгох нарийн арга ажээ. Тарнийн шид бүтээлээр бясалгал хийж улмаар хоосон чанарыг бодиттойгоор барин таньж, хурдан түргэн гэгээрдэг байна. Зонховын зохиолд тарнийн бясалгал хийсэн хүн сэтгэлийн гурван зэргэмжит эрдмийг эзэмшдэг гэнэ. Эхнийх нь сэтгэлээ нэгэн зүгт хэлбэрэлтгүй төвлөрүүлэх чадвар, аргыг эзэмшдэг байна. Ингэснээр сэтгэл төрөх, орших, эвдрэх гурваас хагацаж, хоосон чанарын онох сэтгэлд хүрдэг аж. Гурав дахь нь ухаан зангирч тодорхой, хоосон хоёр нэгдэн машид арилсан сэтгэлд ордог гэнэ. Энэ нь хүний сэтгэлийн хамгийн дээд төлөв байдал ажээ.
Монгол лам нар бясалгал бүтээл хийх гэж хоршоо үгээр ярилцдаг билээ. Үнэхээр сэтгэлээ цэгцлэж, агуу хоосныг онон барих зэрэг нь хүний бүхий л бүтээлийн дээд гэнээ. Энэ тухайд Д.Дагвадорж гуай Тарний ёс бол бясалгалаар оюун судлахуйн хүрдэн орчинд хамаарах сэтгэхүйн дээд төлвийн ойлголт. Сэтгэл цацагдан сарниж бутрах байдлыг бие, сэтгэлийн гүн, дотоод ертөнцөд зангидан буулгаж, мэдлэгийн чанад хязгаарт хүрэх нь тарнийн ёс юм. Цэгцрэн бүтээгдэх оюуны ертөнцийн зангирмал хүчин аяндаа буе, харин судал, хий, дусал хэмээх бодь хүчний эрчимжсэн чадавхиар бие, хэл, сэтгэлийнүйлийгжолоо-дон нэгэн зүгт хөвчрүүлэн тогтоон барих нь тарнийн бясалгалын арга, зорилго, ёс юм гэж бичжээ. Тарнийн бясалгалын ач холбогдол дараах долоон зүйлээр илрэн гардаг байна.
Үүнд-Бясалгалын хүчээр сэтгэлийн тэнцвэрт байдлыг олдог байна. Сэтгэлээ ариусгах аргыг тогтоон барьдаг байна.
3. Оршихуйн түгээмэл үнэнийг бясалгалын төвлөрлөөр олж гэгээрэх Саин, муу үзлийн ялгаварт чанарыг сэтгэхүйн дасгал, сургуулилтаар олох Оюун ухаанаа гэгээрэхүйн мөрд дадуулах Бясалгалын хүч, зэргэмжээр хүмүүнлэг энэрэнгүй сургаалын гүн утгыг мэн чанар болгон хувиргах Сэтгэлийн хат тогтоох хамгийн дээд нарийн гол оньс бүрэлдэх аргуудыг тусгайлан зааж сургамжилж өгдөг эдгээр
ажээ.
Галын тарнитай хүн улайегасан төмөр долоох зэргээр бясалгалаар тарнийн хүчийг олсон идтэн, шидтэн олон байдаг нь одоо нэгэнт илэрхий болсон байна. Хүний сэтгэлийн гайхамшигт хүчийг нээн илрүүлэх арга зүй тарнийн ёсонд нэгэн зүйл болон шингэжээ. Гэхдээ энэ нь тарний ёсны хамгийн чухал зүйл буе, харин дагалдах төдий зүйл ажээ.
Дандарын буюу тарний ёс хэзээ бий болсон вэ?. Энэ тухайд олон үзэл, таамаг байдаг аж. Нийт буддистууд Бурхан багшийн сургаалд анх тарнийн ёс номлогдсон гэж итгэлтэй үздэг байна. Үүнээс өөр баримтлал ч байдаг аж. Судлаач Чулуунбатын Эрдэнэ дэлхийн соёл-түүхийн шинэ загвар хэлхээг бий болгох зорилгын үүднээс Их гур-валжин хэмээх нэн сонирхолтой.даацтай ном бичсэн билээ. Тэр номонд Энэтхэгийн гүн ухаан, шашны нийт өвийг хиндуизм гэнэ. Тантризм бол түүний хамгийн эртний угшилтай салаа, мөчир. Тиймээс Дандарын ном, зан үйлийн нөлөөгүй шашин, суртал Энэтхэг зүгт байхгүй. Монгол дахь умардын буддизм ч өөрцгүй. Тантризмийн угшил бур эртний чулуун зэс-гийн үеэс иреэн бололтой гэж судлаачид гайхаад цааш ахиж дөхөх аргагүйдэн орхисон байдаг гэж бичжээ. Ч.Эрдэнэ цааш нь Дандарын номонд хүний бие, сэтгэлийгсансрын бие, сэтгэлтэй адилтган үзнэ. Энэ үзлээс тарний ёсны бүхий л аж төрөх ёс, зан үйл, домог, гүн ухаан, дүрс тэмдэг, тантра, янтра хийгээд урлах ухааны онцлогууд урган гарна. Энэтхэгийн урлагийн онол, гоо зүйн цогцолбор бүхэлдээ тантризм. Дандарын номлолын гол агуулга нь хүн, сансрыг адилтган шүтэл-цүүлэхийн хамт аливаа юмсын дотоод эрчим хүч, энергийг эм билиг шинжид хамаатуулан оршооно. Нүдэнд үзэгдэх хэлбэр тухайлбал, урлагт энэ нь дагинас, хандма, иогини, шакти зэрэг охин тэнгэрийн дүрээр илэрнэ. Эдгээр ууган ойлголтын нь Шакти бөгөөд эрчим хүч гэсэн утгатай язгуураас бүтнэ гэж бичжээ. Дандарын ёсны урлагийн олон дүрслэл одоогийн бидний хэлдгээр Секс симбол байдаг нь тарний ёсны онцгой дэлгэмэл номлолыг нэн хураангуйлж илэрхийлеэн хэрэг ажээ. Нөгөө талаар тарнийн хүчээр эрчим хүч, энерги, чалх, чадлыг буй болгодгийг мэн бэлгэдсэн байна гэж судлаачид үздэг аж. Өндөр гэгээн Занабазарын зохиосон соёмбо нь тарний ёсны дүрсийн онцгой бэлгэдэл юм. Түүнд хүн сэтгэлийн энерги, дотоод эрчим хүчээ бясалган төгөлджүүлэхээс эхлээд манай эх орныг тусгаар тогтнолыг хүртлэх аливааг бэлгэдеэн утга цогцолжээ. Соёмбын утга хязгааргүй бөгөөд зөвхөн түүнийг тайлах билиг ухаан л хэрэгтэй аж. Соёмбо бол билиг ухаантай хүмүүнд дүйх дүрсийн бэлгэдэл юм.
Зарим эрдэмтэн судлаачид шинжлэх ухааныг шашинжиж байна гэж үздэг. Байгалын сонгодог шинжлэл нь бурханыг хэзээ ч үгүйсгэж байгаагүй, харин зөвшөөрч байсан гэсэн үзэл явж байна. Шашны мэдлэг, ардын мэргэн ухааныг хүндэл, түүнээс давах юм алга гэсэн хэллэг бий. Шашны нүгэл гэсэн ойлголт одоогийн хүн төрөлтхнөөс өмнөх үеийн иргэншлээс улбаатай, шашин хоосон санаанаас үүсээгүй. Шашин бол мянганаас мянган дамжсан өмнөх иргэшлүүдиин мэдлэг юм. Бүх шашин нүгэл, чөтгөр, бурхан гэсэн үгсээрээ бидний мэддэгээс зарчмын тэс өөр мэдлэгт хүмүүсийг хүргэхийг зорьж байгаа юм гэж Эрнет Мулдашев бичжээ.
Дээрхийн гэгээнтэн Далай лам манайд удаа дараа залрах бүртээ ямар нэг тар-нийн авшиг хайрлаж байсан билээ. Гэгээнтэн хамгийн сүүлд 2002 оны намар Улаанбаатарт морилохдоо ОМ МҮНИ МҮНИ МАХА МҮНИ СВАХА хэмээх Бурхан багшийн тарний авшиг хайрласан байна. Ингээд энэ тарнитай холбогдуулж Мүни хэмээх үг нь ялагч, чадагч гэсэн утгатай үг. Бурхан багш юмсын мэн чанарыг ухаарахад саад болдог муу сэтгэлээ дарж чадсан учраас ялагч, чадагч болсон байна. Иймээс Бурхан багшийн тарнийг тоолохдоо бие биенээ хайрлах, мэн аливаа зүйлийг учир шалтгааны үүднээс таних энэ хоёр сургаалыг санаж байх юм бол тарний хүч маш их болно. Өвчин, зовлон тохиолдсон үед энэ тарнийг тоолж байгаарай. Ингэвэл өвчин, зовлон амирлах учиртай гэж айлдсан байна.
Төвдийн нууц тарнийн үндэс номыг бичсэн үлэмжийн их мэдлэг, ухаантай лам агсан Анагарика Говинда мантра буюу тарнийн үгсийн шид хүчийн тухай мэргэн тайлбар хийсэн байх юм. Тэрбээр Мантра гэдэг үг нь ман-сэтгэх, тра-үг бүтээгч зэмсэг гэсэн хоёр үенээс бүтэх бөгөөд сэтгэхүйн зэмеэг гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл оюуны төсөөлөл дүр зургийг бүтээгч ойл гож болох ба өөрийн авиа дуудпагын хамт, түүний агуул-га нь бодит байдлын бүрэн дүүрэн тусгал болж чадна. Мантра нь бол оюун ухаан эсэргүүцэж ч болох, зугтаж ч болох ердийн үг яриа биш, агуу их хүчний мэн чанар юм. Мантра нь болж байгаа болон тохиолдож буй бүхнийг өөрийн дуу авиагаар илэрхийлж байдаг. Үг өөр хаана ч биш гагцхүү энд л шууд илэрдэг үйл болдог. Үг анх төрөхдөө хүч болон бодит байдлын нэгдэл байсан. Хэл үүсэх бүтээлч чармайлтын үр дүнд хүн адгууснаас ангижирсан. Шашны том судрууд үгийн увидсаар бүтжээ. Тарнийн үг ертөнциин үлэмж дээд цогцыг илрүүлдэг. Оршихуйн үлэмж дээд бодигал нь бүхнээс бодиттой юм гэж догдлонгуй бичсэн байна. Их ламтан цааш нь Зөнч мэргэд, оюун ухаанаараа бүтээгчид, бие махбодиороо мэдрэгч гэгээн хувилгаантан хэн ч гэсэн үзэгдэж мэдрэгдэхгүйгээр илэрхийлсэн цогц хэлбэрийн мэн чанарыг үг авиагаар ухамсарладаг юм. Тэд өчүүхэн жижиг зүйлийг ч үл тоомсорлон орхидоггүй. Учир нь тэд жижиг зүйлд буй том юмыг олж харах чадвартай байдаг. Үүний ачаар үзэг-дэхгүй бүхэн оюун ухааны бүтээлч багаж болж, амьдрал нь мөнхөөс мөнхөд урссан их мөрний урсгал болдог хэмээн дуун алджээ. Энэ тайлбарт тарнийн үгийн шид бүтээлийг сэтгэл оюуныхаа гүнд олж ухаарсан бодигалын танин мэдэхүйн таашаал, нээлтийн баяр догдлол илт мэдэгдэж байх шиг санагдна. Маани, тарнийн үг хэллэг бол Бурхны хэл гэнэ. Бид тэдгээрийг тоолон уншиж буй нь бурхдын ариун хэлээр ярилцаж, тэр хэлийг давтаж чээжилж буй хэрэг юм. Иймээс тэдгээр хэллэг, дуудлагыг утга санаа зөөх доод хэлбэрт оруулан орчуулдагүй байна. Тэрхүү тарни эртнийхээ ариун хэлбэрээрээ байх ёстой ажээ. Харин бид тэдгээрийг уншиж байхдаа ерөнхий утга санааг бясалгаж, сэтгэлээ ариун нандин дээд чанартай байл-гах учиртай ажээ.
(өдрийн сонин 2004.12.17 309)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button