Монгол Ньюс-ийн MN-Мэдээллийн төв үүдээ нээлээ

60 хүний суудалтай, орчин үеиин техник, төхөөрөмжөөр тоноглогдсон уг мэдээллийн төвииг нээж, тууз хаичилсан Ерөнхийлөгч Монголын сэтгүүлзүйн өнөөгийн төлөвшил, сэтгүүлчдийн ёс зүйн тухай шүүмжлэлтэй, хурц үг хэлснийхээ дараа сурвалжлагчдын асуултад хариулав. Эхний асуултыг түүнд Монгол ньюс группэас эрхлэн гаргадаг UB POST сонины редактор Робин тавилаа. Асуултын марафон-ыг цааш нь Өнөөдөр сонин, 25 дугаар суваг телевиз үргэлжлүүлэв. Тэдгээр асуултад өгсөн хариултыг дор бүрэн эхээр нь толилуулж байна.
-Авлига болон өөр ноцтой сэдвээр бичдэг сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар алхам хийх хэрэгтэй гэж Та бодож байна?
-Сэтгүүлч эрсдэлтэй мэргэжил. Монголын нөхцөлд захиалгат аллага таллага алга. Гэхдээ сайны хажуугаар саар гэдгийг үргэлж санаж явах учиртай. Эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг, халдлагад өртөж болзошгүй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах хуулийг санаачлах хэрэгтэй. Энэ бол эрх зүйн хамгаалалт. Нөгөө талаар ажил олгогчид, сэтгүүлчид өөрсдийнхөө аюулгүй байдлыг сахин хангах талаар анхаарах цаг үе нь ирсэн гэдгийг хэлье.
-Бялдууч, зусарч зан чанар сэтгүүлчдэд төрөлхийн биш, олдмол гэж Та хэллээ. Манай сэтгүүлчид яагаад ийм зан чанартай болов оо? Улстөрчид тэдэнд ийм зан чанарыг бий болгоод байгаа юм биш үү?
-Сэтгүүлчдийн мэргэжлийнх нь хувьд энэ бол төрөлхийн зан чанар мэдээж биш. Хувь хүн ямар араншинтай байхыг аав, ээж, байгаль эхтэй цогцлуулан бий болгож өгдөг. Сэтгүүлчдэд бялдууч зан шүгэлж байгаа нь хоёр талтай. Үүнийг улстөрчид, мөнгөтэй хүмүүс бий болгож байгаа гэдгийг би огт үгүйсгэхгүй.
Нөгөө талаар сэтгүүлчид ядуу байна л даа, хөөрхий. Цалин пүнлүү нь хүрэхгүй байна. Юмны үнэ өсч байна. Үүнээсээ болж, мэргэжлээ, төрөлх араншингаа худалдах явдал гардаг гэдгийг та нар ч мэдэж байгаа. Уншиг,чид үүнийг илүү тод харж байгаа. ҮүНээс ангид байгаасай. Бурууд хатуу, зөвд зөөлөн гэдэг зарчмаар ажиллаасай гэж хүсч байна.
-Хэдийгээр та төрийн тэргүүн ч жирийн уншигч. Өнөөдер сониныг хэд-хэн үгээр дүгнэж хэлэхгүй юу?
-Өнөөдөр сониныг магтаад эхэлчихвэл дагнасан сурталчилгаа хийсэн хэрэгт орно. Ерөнхий эрхлэгч.нь, энэ хоёр найз юм гэнэ билээ, сониныг нь тэнгэрт тултал магтаад нөгөө хэдэн сониныг нь доош хийгээд ирлээ, рекламдлаа гэдэг хэрэгт орохыг хүсэхгүй байна. Нөгөө талдаа, Өнөөдөр-ийг муулмааргүй байна. Шинэ байранд ирээд, шинэ галаа түлээд, өрхөө татаад, цайгаа чанаж байгаа айлд ирээд бэлгэгүй үг хэлбэл гомдоно биз дээ, та нар. Тэгэхээр алтан дунджийг бариад одоогийнхоо нийтлэлээс хазайлгүй, бодлогоо чанга барьж, ямагт үнэний индэр байж, олон түмний дуу хоолой болҗ, түмэнд хэрэгтэй сэдвийг хөндөж, ард түмнийхээ хөтөч байгаасай гэж хэлэх байна.
-Таны хэлсэн үгүүд жинтэй, утга, агуулга сай-тай, зарим үед сэт-гүүлчдийн бичсан нийт-лэлүүдээс илүү хүчтэй байдаг. Хэзээ нэгэн цагт сонины хуудаснаас ч юм уу, таны нэрээр овоглосон нийтлолүудийг унших болов уу?
-Миний баримталдаг нэг зарчим бий. Өөрөөсөө илүү юм мэддэг хүнд тухайн сэдвээр зөвлөгөө өгөх дургүй. Мэргэжлийн бус ажилд мэргэжилтний дүр эегэж суух Дургүй. Би өөрөө мэргэжлийн сэтгүүлч бус учраас намайг хэчнээн шахаад 53-ын кузовоос дүүжилчихсэн чийг нь гарсан бяслаг шиг л байх байх даа. Тиим болохоор өрсөлдөөнөөс айх хэрэггүй. Би та нарт өрсөлдөгч биш.
-Засгийн газраас зарим чөлөөт хэвлэлд мөнгө өгсөн тухай Та дурдлаа. Хэрэв чөлөөт хэвлэлийг дэмжих юм бол бүгдийг нь алагчлахгүй, адилхан туслах ёстой гэлээ. Ер нь дөрөв дэх засаглалд төр засгаас туслалцаа үзүүлэх шаардлагатай юу? Тиим бол ямар хэлбэрээр?
-Төрөөс, Засгийн газраас хэвлэл, мэдээллийнхэнд туслалцаа үзүүлж байх ёстой. Хамгийн сайн тус бол саад хийхгүй байх. Төрийн маши-ныг тэдний эерэг ажиллуу-лахгүй байх. Шударга өрсөлдөөнийгнь дэмжих. Татварын бодлогоор дарамтлахтүй, хяналтын шаналгаагаар зовоохгүй байх. Ингээд яривал нэлээд урт жагсаалт болно.
Мөнгө өгч тэтгэдгийг буруу гэж үзэж байна. Ийм хандлага байсан. Үүнийг тухайн үед Засгийн газар, холбогдох байгууллагуудад эсэргүүцэж, албан бичигөгч, хууль эрх зүйн хүрээнд хийх ёстой бүх ажлуудыг нь шийдсэн. Магадгүй, тэр дагуу жаахан хамжааргатай болсон байх. Цаашдаа, үүнд соргог байх хэрэгтэй.
Шударга буе өрсөлдөөний талбарт нэг их сүрхий хөгждөггүй юмаа гэхэд байрнаасаа хөдлөхгүй. Нийгэм урагшилж байна шүү дээ. Түрүүлдэггүй юмаа гэхэд ядаж хамт алхах хэрэгтэй. Тиим учраас л шударга байх хэрэгтэй гээд байгаа юм.
-Засаглалтай холбоотой асуулт тавья. Нелөө бүхий хүмүүс, тухайлбал зарим улстөрч Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ярьж байна?
-Үндсэн хуулийг шүүмжлэх болж. Үндсэн хууль төгс төгөлдөр, мөнхийн бүтээл биш л дээ. Цаг үеийн шаардлагаар, нийгмийн хөгжилтэйгээ дүйцээд өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх нь зүй. Гэхдээ монголчууд 1992 онд .баталсан Үндсэн хуулийнхаа бүрэн чадавхийг нээн ашиглаж чадаагүй байгаа.
Гол гол улс төрийн хүчнүүд парламентын засаглалыг өөрсдийн мөрийн хөтөлбөр, наUB Postнхаа дүрэм программ, бүх зүйлд шингээгээд өгчихсөн, одоогоор хөдөлгөөнгүй сууж байна.
Монгол Улсын төрийн тэргүүний хувьд засаглалын ямар хэлбэр байх нь зүйтэй вэ гэдгийг би байнга судлуулж, эрдэмтэдтэй санал солилцож байсан. Олон нийтийн дунд судалгаа явуулдаг. Судалгаанд хамрагдагсдын 60 гаруй хувь нь Ерөнхийлөгчийн засаглалтай байх нь зүйтэй гэсэн дүн гардаг юм. Ажиглахад, жил бүр энэ тоо өсөх хандлагатай байна. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч хуульч, эрдэмтэд, Үндсэн хуулиар мэргэшсэн хүмүүсийг цуглуулаад Үндсэн хуулийн төрийн байгуулалтын тухай III бүлгийг өөрчлөх төсөл хийчихсэн хадгалаастай байгаа. Нэгэнт парламентад суудалтай улстөрийн гол хүчнүүд Ерөнхийлөгчийн засаглалыг өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийн ноён нуруу болгож авч үзээгүй учраас энэ төсөл парламентын хаалгаар ороод, тэгээд гарах бололцоо байхгүй. Тиим учраас би үүнийг хөндөн тавьдаггүй. Хэзээ нэг цагт энэ асуудлыг ярих байх.
Саяхан АНУ-ын Азийн сан байгуулагдсаны 50, Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойд зориулж Үндсэн хуулийн үзэл баримт-лалаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Тэр хурал дээр бодлоготой, бодлогогүйгээр Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэсэн санал хэлж байна. Гэхдээ тэр хүмүүс бүгд Үндсэн хуулийн шинэ үзэл баримтлал бий болгочихоод, хуулийн төсөл хийчихээд, туүнийгээ ярьж байгаа хэрэг огт биш.
Монгол Улсын Засгийн газар, УИХ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Ерөнхийлөгч Засаг захиргааныхаа нэг-жийг өөрчлөх ажлын хэегийг Ерөнхий сайдаар ахлуулан гаргуулсан. Зарлиг гарсан. Энэ хууль өөрчлөгдсөн нөхцөлд Үндсэн хуульд жижиг,сажиг засвар орохыг үгүйсгэхгүй. Тэрийг бодож хэлсэн үг байж болох талтай.
Төрийн байгуулалтын хувьд цаашдаа сонгуулийнхаа хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна. Би сүүлийн дөрвөн жил үүнийг УИХ-аас шаардаж байгаа. Сонгуулийн хуулийн ард өөрсдийгөө толинд хараад байдаг учраас гар хүрч чаддаггүй. Дахиад нэг сонгогдчихож магадгүй гэсэн горьдлого байнга тархинд нь хадаатай учраас хүлээж аваагүй. Гэхдээ, улстөрчид нэг зүйлийг ухаарах хэрэгтэй. Хэн нэгэн хүнд буюу аль нэг улс төрийн намд туйлын зохистой хууль гэж байхгүй. Үүнийг 1991 оноос хойшх бүх сонгууль батална. Үүнээс үүдээд дэлхийн оюуны өв ба хөгжлийнхөө хандлагад тохируулаад сонгуулийн шинэ хуультай болох ёстой. Ийм нөхцөлд Үндсэн хуульдаа, эмэгтэйчүүдийн косметик засвар гэж ярьдаг, магадгүй түүнээс гунзгий засвар хийхийг үгүйсгэхгүй.
Нийгэмд зөв ойлголт өгөхийн тулд би энэ асуудлыг нэлээд дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Өнөө маргаашгүй Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулаад, Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод, шинэ сонгууль явуулаад, Монголын Буш, Путин тодорчихно гэж одоогоор төсөөлөхгүй байна.
-Хэрэгцээтэй мэдээлэл олж авахаар өдөрт хэчнээн цагийг сонин унших, зурагт үзэхэд зарцуулдаг вэ?
-Цаг зав бага л даа. Өглөө ирэхэд ширээн дээр тогтмол хэвлэлүүд тавьсан байдаг. Түүнийг та нар шиг түргэхэн гарчиглана.
Хэрэгтэй гэж үзсэнээ фото дискэнд буулгана. Орой хариад гэрийн даалгавар хийхдээ үүнийгээ үзнэ. Хэдэн цаг зарцуулдаг гэдгийгээ тооцож үэээгүй юм байна шүү. Ер нь тооцож үзье байз,
-Төрөөс Танд барьж өгөх орон сууц суулийн уеийн шуугиан болоод байна. 50 сая төгрөг, 100 мянган ам.доллараар барих гэнэ гээд. Энэ тухай мэдээллийг уншихад Танд таатай биш байдаг байх. Цаашид уунийг яажзохицуулах вэ?
-Төрөөс орон сууц барьж өгөх байлгүй дээ. Хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан надтай уулзлаа. Танд 70 саяар байшин барьж өгөх гэнэ ээ. Толгойтын таван шард гурван өрөө байр авах юм байна даа гэж хэлсэн. Тэр бизнесийн хүн, юмны ханш, чанар чансааг надаас илүү мэдэж байгаа байх.
Цаашдаа Ерөнхийлөгчийн орон сууцны асуудлыг оновчтой хэлбэрээр шийдэх биз дээ. Би бодоод байгаа юм. Төрөөс орон сууц барьж өгөхгүй бол Монголын барилга барьдаг компаниуд нэг өдөр цуглаад, нэг сарын дотор ороод суучих юм бариад өгөх байлгүй дээ. Би тэднээс хүсэхгүй. Гэхдээ тиим байна байх гэсэн бо-долтой явдаг. Төрийн тэргүүн олон биш л дээ. Түрүү түрүүчээсээ хорогдоод явахаар олон хүн сууц бариулаад байхгүй л байх болов уу.
Орон сууц барьж өгнө гэдэг нь зөвхөн толгой хоргодох орон байртай болгоё гэсэн санаа биш байх аа. Энэ нь цаанаа төрийн дэг жаягтай холбоотой. Төр толгойлж байсан хүний тархинд байгаа зүйлийг төрөөс хамгаалахтай холбоотой байх. Олны дунд хутгалдуулахгүй байх санаа энд бас байдаг. Ил задгай, аманцар болчихвол яана. Хамаагүй ярьдаг. Радио, телевиз шиг гэчихвэл гомдох байх даа.