Хувийн хэвшлийн мэдээллийн сүлжээ бий болгож чадсанд нь талархах нь зайлшгүй

Өнөөдөр, Таван цагариг, Ням гариг, UB Post сонин, 25 дугаар суваг телевизийн өнэр бүл ажиллаж хөдөлмөрлөх орчин нөхцөлөө өөрсдийн хүчээр сайжруулан, шинээр цогцлуулсан орон гэртээ буурь сэлгэж, техник, технологийн шинэчлэл хийн, мэдлэг мэдээлэл, оюун ухааны бүтээгдэхүүний үйлчилгээг улам чанарлаг бөгөөд чамбай, шуурхай бөгөөд хүртээмжтэйгээр уншигч, үзэгчдэдээ хүргэх болсныг нүдээр үзэж, машид тоон, дотор сэтгэлдээ баясангуй байгаагаа хачир чимэггүйгээр юуны өмнө хэлье. Энд МN мэдээллиин шинэ төв үүд хаалгаа цэлийтэл нээж, түүний анхны зочдын нэг болсондоо ч би олзуурхангуй байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулийн эрх чөлөөгөө алагчлал ялгаваргүйгээр, хөндлөнгийн зүй буе хяналт, хаалтгүйгээр эдлэхэд энэ төв жинхэнэ чөлөөт индрийн үлгэр загвар болж, бүхэнд үргэлж нээлттэй байгаасай гэж хүснэ.
Хуруу хумсаа хуйхлан, унтах нойроо хугаслан энэ бүхнийг бүтээж өнөөгийн зэрэгт хүргэхэд хөрөнгө мөнгөний гачаал, хүнд суртлын гай, хариуцлагагүйн зуд аль аль нь нэрвэсэн нь тодорхой, Гэсэн хэдий ч сөхөрч цөхрөлгүй ялан дийлж, хувийн хэвшлийн мэдээллийн ийм сүлжээ бий болгож чадсанд нь, түүний төлөө сэтгэл зүтгэлээ зориулсан хүн бүрт, өдөр тутам хамт байдаг үзэгч, уншигчид талархах нь зайлшгүй. Одоо багтаж ядан чихэлдсэн жижиг зах зээлийн орон зайд өөрийн гэсэн өнгэ төрхтэй байр сууриа улам баттай эзлэн суурьшиж, нийтлэл нэвтрүүлгийн чанар, шуурхай байдлыг ямагт эрхэмлэн, цаг хугацаа, агуулга, логикийн торгон мэдрэмжээ тордон хурцалж, зах зээлийн энэрэлгүй, татлаа түлхлээгүй өрсөлдөөнд тэсч үлдэн, үргэлжид шинэ, мөнхөд үнэнийг тугаа болгон хөгжин дэвжээсэй хэмээсэн ерөөлийн үгийг танай хамт олонд хадгалуулан үлдээе. Хуруу нэмэрлээгүй мөртлөө хушуу нэмэрлэх нь утга багатай тул магтаал сайшаал ерөөлийн үгээ цэглэж, магад хэрэгтэй гэж үзсэн цөөн санаагаа сэтгүүлч нөхөдтэй одоо хуваалцъя. Хэвлэлийн эрх чөлөөг тунхаглан зарлаж, чөлөөт хэвлэлийн атрын шан татсанаас хойш даруй 15 жил өнгөрчээ. Эрх чөлөө, хариуцлага нэг зоосны хоёр тал юм. Тиим болохоор өнгөрсөн жил сэтгүүлчидтэй уулзахдаа хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг уриалсны учир эндээс эхтэй. Хуурын чавхдас мэт байнга хамтдаа, жин тун нь үргэлж таарч тохирч байх учиртай энэ хоёр ойлголтын харьцаа алдагдах тохиолдол цөөнгүй. Өөрөөр хэлбэл эрх чөлөөндөө эрдээд хариуцлагаа умартах нялхсын өвчин ужгирсан хэвээр байна гэсэн үг.
Сэтгүүл зүйд сэтгэл зүрх, ёс зүй, соёлын мэдрэмж, үнэний зориг, шударга ёс цөм цогцлон байж, ингэснээрээ өөрийн бүтээлийн гол захиалагч, хэрэглэгч болсон уншигч, үзэгч, сонсогчдынхоо мэдлэгийг тэлж, сэтгэлийг ариусгахад үйлчлэх ёстой. Сэтгүүл зүй өөрөө ийм хариуцлагатай байж л хүмүүнлэг иргэний нийгмийг төлөвшүүлэхэд туйлах үүргээ нэр төртэй гүйцэтгэж, дөрөв дэх засаглалын нэр сүр, хүч нөлөө ч тэр аясаараа өсөх болно гэж өмнө хэлсэн санаагаа давтан сануулахаас аргагүйдхүрлээ. Хэвлэл мэдээллиин байгууллагуудыг хараат бусаар, бие даан мэдээллиин зах зээлд шударгаар өрсөлдөх адил ижил нөхцөл боломжоор хангаж, дархлаа тогтоохын төлөө тал талаасаа эв саналаа нэгтгэн ажиллацгаая.
Хэвлэл мэдээллиин хэрэгсэл хараат хэвээр байна уу гэж надаас асуувал Тиим ээ гэж эргэлзээ тээнэгэлзээгүй хариулна. Эдүгээ тэдний дийлэнх нь улс төр, эрх мэдэл, мөнгөний хараат байдалд ямар нэг хэмжээгээр хүлээстэй байгааг нуугаад яах вэ. Манай хамгийн том мэдээллийн хэрэгсэл радио, телевиз үндэсний гэх тодотголтой ч Засгийн газар, эрх баригчдаас бүрэн хамаарал-тай, шууд хараат хэвээр он цагийг элээж буй. Төсөв, боловсон хүчний бодлогоор дамжсан хараат байдлыг арилгахаар арваад жил амаа аргатал ярьж, семинардаж, хуралдаж, хэрэлдэж, цэцэрхэж, тэр ч бүү хэл өлсөж, жагсаж, дайрч . орж байсан ч өнөөг хүртэл бахь байдгаараа. Үндэсний радио, телевизийн тухай хуулийг яарал-тай баталж, ард түмний мэдэлд шилжүүлэх хэрэгтэй гэж олон жил ярьж, шаардаж ирсэн байр сууриа дахин давтан нотолж байна. Радио, телевизийг үндэсний болгож байна гээд чонын амнаас гаргаад барын аманд гэгч болох вий гэсэн болгоомж-лол би өмнө хэлж байсныг та бүхэн анзаарсан байж магад. Засгийн газрын эрх мэдлээс холдуулаад түүнээс долоон дор, хорлонтой, худрагагүй хэсэг бүлэг хүмүүсийн мэдэлд битгий өгчихөөсэй гэсэн хаширласан бодлоо урьдчилан сануулсан хэрэг юм. Үүнийг эрхбиш бодож тунгааж, ёстой нөгөө долоо хэмжиж нэг огтлох зарчмаар шийдвэрээ гаргаж, дороо суурьтай, дотроо бодолтойгоор хэрэгжүүлэх ажлаа зохион байгуулж чадвал Монголын ардчиллын хөгжилд том алхам хийх болно.

БУСАРМАГ ҮЙЛДЭЛТЭЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮД САВРАА ТАТ
Ам нээвэл уушги нээ гэдэг. Чөлөөт хэвлэлийн хөгжил болон зах зээлийн шударга өрсөлдөөнд бул хар чулуу болж байгаа зарим асуудлын талаар өөрийн бодлоо хэлье. Засгийн газар зарим сонинд төсвөөс мөнгө хуваарилан өгч байгааг шударга өрсөлдөөнд дайсагнасан бурангуй үйл ажиллагаа гэж би эсэргүүцдэг юм. Бэлэн мөнгө май гээд өгч байгаа нь авч байгаадаа ч, аваагүй үлдсэнд нь ч хорлолтой. Мөнгө өгсөн хүн хөгжмөө захиалдаг тул мөнгөний хариуг нэхэж нийтлэлийн бодлогод нь хөндлөнгөөс оролцож тухайн сонины өнгэ төрхийг өөрчлөн төрөл арилжуулах магадлалтай. Тэгээд ч бэлэнчлэх сэтгэлгээнд амтшин дасч, мөнгөний зүй буе урегал хаагдсан нөхцөлд өрсөлдөх хүч тамир нь сульдах, улмаар амьдрах чадваргүй болохыг үгүйсгэхгүй. Авсан мөнгө юунд зарагдав гэдэг туйлын эргэлзээтэй. Үүнийг шалгах хэрэгтэй. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгө. Мөнгө аваагүй үлдсэн сонинууд шударга буе өрсөлдөөний золиос болох осолтой. Тиймээс хэвлэлээ тэтгэе, дэмжье гэж сүү шиг сайхан сэтгэл гаргаж байгаа бол алагчлал ялгаваргүй эдийн засгийн боломжит хөшүүргээр дамжуулан бүгдэд нь хүртээлтэй дэмжвэл шударга ёсонд нийцнэ, шударга буе өрсөлдөөнийг хязгаарлана, чөлөөт хэвлэлийн жам ёсны хөгжлийн алхааг түргэтгэнэ.
Эрх мэдэлтнүүд өөрт таагүй, хуруу гарын үзүүр, алсын зайны удирдлагад нь дуулгавартай захирагддаггүй сонин, сэтгүүлчдийг төрийн төмөр нударгаар дарамтлах өс бус хандлагыг өөгшүүлж, мэдеэн ч мэдээгүй мэт өнгөрч огт болохгүй. Цөөн бус сонин, сэтгүүлийг татвар, цагдаагаар айлгаж, хатуу чихийг нь зөөлрүүлэх зохиегүй оролдлого үе үе хийгддэг тухай мэдээлэл надад ирдэг юм. Татвар, цагдаа сонины өөдөөс барьдаг төрийн хар муна биш. Ёстой төртэй, хуультай засагтай төрийн байгууллагууд.
Би энд үүрэг гүйцэтгэж байгаа татварын байцаагч, цагдаагийн дэслэгчийг
буруутгахыг зориогүй. Тэд зөвхөн гүйцэтгэх ажилтнууд, үүрэг биелүүлэгчид. Дээр, дээрээс шатлан үүрэг захиалга өгдөг буруу бодолтой бусармаг үйлдэлтэй эрх мэдэлтнүүдийг савраа тат гэж хэлж байгаа юм. Сонинууд санхүү-гийн хувьд бэх-жиж, хэл дээрээ тогтож хараахан чадаагүй, мөнгө төгрөгний мөн-хийн бэрхшээлтэй байдгийг далим-дуулан зүй бусаар хөлжсөн эрх мэ-дэлтнүүд тодорхой хүмүүсийг худалдан авч аUB Postг нь үдэх хандлага газар авч байгаа тухай таагүй мэдээг би бас сонсдог юм. Энэ буруу үйлдэл чөлөөт хэвлэлийн өсөлт торнилтод үлэмж их хор уршгийг авчрах тул болгоомжлогтун, дотоод хяналтаа чангалагтун.
Сонин, сэтгүүлчид нь худалдагдан, чөдөрлөгдөөд дөрлүүлчихвэл дөрөв дэх засаглал гэж хэчнээн чанга хашгираад үр дүн нь зүүд зэрэглээ, цуурай мэт хоосон үлдэнэ. Бид ийм заUB Postг сонгоогүй ээ. Сэтгүүлчид төр, засагтайгаа ойр дөт ажиллах, мэдээлэл олж авахын төлөө сүйхээчлэх нь буруу зүйл биш. Гэхдээ энэ нь улстөрчид, албаһ тушаалтнуудтай үгеэн хуйвалдаж, тэдний гар хэл, дуу хоолой болж, далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гар гэсэн үг хэрхэвч биш ээ. Харин ардчилсан, чөлөөт хэвлэл нь улс төр, нийгмийн аливаа үйл ажиллагааны гол зангилаан дээр байж, үүсч болох, даамжирч болзошгүй, бугшин нуугдаж магадгүй алдаа дутагдлаас сэргийлэн сэрэмжлүүлж, бурууд нүд хурц, эндүүд чих сонор, сэтгэл шударга, зоримог золбоотой байгаасай гэж би хүсдэг юм. Хэн нэгэн алдаа хийвэл цаг алдалгүй засч залруулахыг маш шаргуу шаарддаг байх хэрэггэй. Алдааг мэдеэн мөртлөө засахыг шаардахгүй байна гэдэг өөрөө том алдаа, сэтгүүлчийн төрөлх араншинд гал, уе мэт харш зүйл билээ.
Манай сэтгүүлчид асуудал дэвшүүлеэн, шүүмжлэлт, судалж үзэн шийдвэрлэх, засч залруулан сайжруулах даацтай нийтлэл, нэвтрүүлэг чамлахааргүй бичиж, нийтэлж, нэвтрүүлж байна. Нийтлэл, нэвтрүүлгийн мөрөөр хэн юу хийж, ямар цочроо санамж авч байна вэ? Илжигний чихэнд алт хийсэн ч, уе хийсэн ч сэгерээстэй гэдэг шиг зохиегүй хандлага газар авах нь уу гэдэг бодол үе үе орж ирдэг боллоо. Шүүмжлэлээс дохио санаа авахын оронд хэн бичив, хэн бичүүлэв гэдэг хардлага, мөрдлөг мөшгөлт, ангуучлал, дахин дугарахгүй болгох арга заUB Postг хайх нь элбэгшсэнийг эрүүл саруул үйлдэл гэж үзэхийн аргагүй. Сэтгүүлчийн нер их хөдөлмөр, цаг хугацаа заран байж туурвисан бүтээл элеэнд асгасан уе мэт ор мөргүй шингэн алга болох ёегүй. Нийтлэл нэвтрүүлэгт туссан санаа сэдэл, дэвшүүлэн тавьсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө чармайхыг төрийн бүх шатны байгууллагын ажил үүргийн салшгүй хэсэг болгууштай байна. Ингэвээс хэвлэлийн нийгмийн үүрэг илүү бодитой үр дүнтэй, үлдэц унацтай болохеон билээ.
Реклам, сурталчилгаа сэтгүүл зүйн тодорхой чиглэл болон тун хурдацтай хөгжиж байгаа нь олзуурхууштай. Манай ард түмэн Муу уг модон улаатай, сайн үг салхин чимээтэй гэж ярьдаг. Энэ бол аливаа мэдээ мэдээлэл ард олонд ямаршуухан хурдацтайгаар түгэж, нөлөөлдөг болохыг дүйцүүлэн хэлж байгаа эүйрлэл. Реклам, зар сурталчилгаа нь зах зээлийн өрсөлдөөний хөдөлгөгч хүч, хэвлэл мэдээллийнхний хувьд амьжиргааны ширгэшгүй ундаргат эх булаг юм. Хэвлэлийнхэн реклам, зар сурталчилгааны шуурхай, хүртээмжтэй өгөөжтэй талд илүү санаа тавьж ард иргэд, төрийн болон төрийн буе байгууллага, бизнес эрхлэгчид түүнийг хөгжил дэвшил, хэрэглээнийхээ хөтөч болгон ашиглаж сурахыг хичээх хэрэгтэй.

ХЭРЭЭС ХЭТЭРСЭН МАГТААЛ УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТНИИ УЛС ТӨРИЙН НАСЫГ ХОРООН БОГИНОСГОДОГ

Одоо сэтгүүлчдэд шууд хандсан зарим санаагаа хэлье. Эхлээд өнгөрсөн зуны сонгуулийн сурталчилгааг эргэн санацгаая. Хүүхдэд арван мянган төгрөг өгөх, эсэх асуудлаар манай сэтгүүлчид хоёр тийш савлан хошуурч, хорон үгээр цэнэглэсэн цаасан бөмбөг шидэлцэн, цусгүй тулаан хийцгээсэн. Одоо өгөх, авах дээр тулаад ирэхээр дэмжсэн эсэргүүцсэн аль аль нь ус балгасан мэт таг чиг. Үзэл бодолдоо туйлбартай, үнэт зүйлеээ эрхэмлэдэг байх нь сэтгүүлчийн хувьд бусдаас ялгарах таних тэмдэг нь байх ёстой, сургамж аваасай гэсэндээ үүнийг сануулж буй хэрэг. Зарим сэтгүүлч дарга нарыг магтах дон шүглэж, хөндлөнгийн хүний нүүр халуу оргиж, чих улайтал зусарддаг боллоо. Редакц шуурхай дээрээ ярьж жаахан хазаарлаж авахгүй бол монгол хэлний магтаалын үгний ханш хэтэрхий буурч болзошгүй болох нь ээ. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж гэдэг. Зусар бялдууч зан сэтгүүлчид төрөлхөөс заяамал буе, олдмол араншин гэдгийг эрхбиш мэдмээр. Хэрээс хэтэреэн магтаал улс төрийн зүтгэлтний улс төрийн насыг хороон богиноегодог гэдгийг бодолцмоор. Хүнд тус хүргэх гээд уе цацаж болохгүй ээ.
Сэтгүүл зүй, мэдээллийн үйлдвэрлэлд шинэ техник, технолог маш хурдацтай нэвтэрч байна. Энэ сайшаалтай. Гэхдээ хэчнээн өндөр хүчин чадал, хурдтай компьютер байгаад хөдөлмөр хөнгөвчилж, цаг хугацаа хэмнэхээс сэтгүүлчийн авьяас чадвар, оюун ухааныг орлож чадахгүй юм. Та нар билэг авьяастай бол хичээл зүтгэл түүнийг чинь улам бататгаж өснө. Хэрвээ авьяасгүй бол хичээл зүтгэл түүнийг чинь орлох болно. Ви чадлаараа хичээж зүтгээд үзье гэж шийдсэн юм аа. Билэг авьяасгүй гэдгээ еврее тү-мэнтээ сайн мэдэж байсан болохоор гэж хичээл зүтгз-лээрэз хүрч болох оргилд хүреэн нэгэн их хүн дурсан бичсэн нь бий. Хичээл зүтгэл амжилтын чинь шавхагдашгүй ундарга шүү. Сэтгүүлч хүн бүхнээс илүү гүйцэтгэх чадвартай байх ёстой гэж би үздэг юм.
Гүйцэтгэх чадваргүй хүн амжилтад хүреэн нь үгүй. Бас дээр нь сэтгүүлчийн сэтгэл гаргаж туурвисан бүтээл Я уншигч, үзэгч, сонсогчдынхоо сэтгэл зүрхэнд хүрдэг юм шүү гэдгийг хэрэглэгчийн хувьд ажигласнаа эл ялдамд та бүхэнд хүргэе. Бичсэн өгүүлбэр бүхэндээ сэтгэлээ шингээж, хичээн зүтгэж ажиллаваас сэтгүүлч таны амьдралын зам мөр үргэлж дардан бөгөөд шулуухан, өгөөж хишгээр дүүрэн байх нь гарцаагүй. Баян хүн гурван төрд нүүртэй гэдэг шиг чадалтай сайн сэтгүүлч аль ч төрд нүүр бардам.
Үндэсний аюулгүй байдал, үндэстэн ястны асуудал, шашин шүтлэг, улс хоорондын харилцааны асуудалд туйлын нягт нямбай хандаж, улс үндэстнийхээ тусгаар тогтнол аюулгүй байдлыг сахин бэхжүүлэхэд иргэнийхээ, мэргэжлийнхээ үүргийг ямагт чамбай биелүүлж байгаасай гэж төгегөлд нь эрхэмлэн хүсье.
Та бүхний үг уран, үзэг хурц, сэтгэл цагаан, бүтээл бялхан байг.

/Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Монгол ньюс группэд зочлох үеэр сэтгүүлч, хэвлэл мэдээллиин ажилтнуудад хандаж үг хэлэв/

Ерөнхийлөгч ирлээ

Ерөнхийлөгчийг дагаж сурвалжлагад хэдэнтээ л явсансан. Ерөнхийлөгч ирлээ гэсэн үгийг сэтгүүлч бид Ингэж догдолж суугаагүй байгаагүй шиг санагдав. Манай компани, тэр дундаа Өнөедөр сонин… Бидний ажилтай танилцахаар ирж байгаа шүү гэж бодохдоо л ийн догдолсон байх. Тэгэхээр сурвалжлагаар явахдаа бид тухайн байгууллага, тэдний хамт олны баяр хөөрийг ойлтодоггүй байжээ гэж өөрсдийгөө дүгнэлээ.
Төрийн хамгаалалтын албаны залуус редакцийн өрөөнүүдээр орж, ийш тийш харж ажиглаад л… Тэдний ажил эхэлжээ. Ерөнхийлөгч ирэх дөхсөн бололтой. Манайхан цонхон дээрээ шавчихаж, зарим нь нэгдүгээр давхрын үүдний өрөөгөер хөлхөж хамгаа-лагчдад нь төвөг удсан байх аа. Ганц Монгол ньюс-ийнхан бид ч биш улсынхаа Ерөнхийлөгчийг урьсан, Ерөнхийлөгч урилгыг нь хүлээн.авч зочлох гэж байгаа газар бүрт л ийм хэл хөөрцөг болдог болов уу. Төрөө дээдэлж, сүлдэндээ залбирдаг монголчууд ийн догдлохоос аргагүй ээ.
Монгол ньюс ХХК-ийн ерөнхий захирал Ц.Балдорж, МN-25 дугаар суваг телевизийн захирал З.Алтай, орлогч захирал А.Авирмэд, Улаанбаатар хотын мэр М.Энхболд, Чингэлтэй дүүргиин Засаг дарга нарын олон хүн Ерөнхийлөгчийг угтлаа. Хүндэт зочныг радио, телевиз, сонин хэвлэлийн мэргэжил нэгт нөхөд минь дагалджээ. Өнөөдөр, Таван цагараг, UB POST, Ням гариг сониныг эрхлэн гаргадаг Монгол ньюс-компани Жуулчны гудамж дахь найман давхар шинэ байрандаа төвхнөөд хоёр сар болж буй. UB POST-25 дугаар сувагтелевиз ч энэ байранд хамт амьдардаг.
Алтан төгрөг банк буc санхүүгийн байгууллага, UB-3 ресторан, хөнгөн зуушны газар, UB POST-25 дугаар суваг телевизийн шууд ярилцлагын том танхим нэгдугээр давхарт бий.
Харин телевизийнхэн маань хоёрдугаар давхрыг бүхэлд нь эзэгнэдэг. Нэг дор байдаг ч тэднийхтэй танил-цаж гүйцээгүй байлаа. Эфи-рийн студиэр нь эхлээд оров. Нэвтрүүлэгч тухалдаг урт ширээ. Ерөнхийлөгчид ажлаа танилцуулахдаа Энд бизне-сийн мэдээ, харин энд нь үдшийн мэдээ, тэнд нь спортын, тэр талд нь дотоодын болоод гадаадын цаг агаарын мэдээгээ бичдэг юм гэж А.Авирмэд захирал хэллээ. Зурагтаар их л гоё харагдаад байдаг юм гэж хэлээд Ерөнхийлөгч инээхэд З.Алтай эахирал Булан, зай болгоныг бид ашигладаг. Алдарт ВВС ч ингэж ажилладаг шүү гэж нэмэлт тайлбар өгөөд орхив.
Би бичиж байна.
Тэгэхээр би амьдарч байна. Стадс Теркепийн үг үзэг цаас нийлүүлдэг хэнд ч нэгийг бодогдуулах вий. Өнөөдөр, Таван цагараг, UB POST, Ням гариг сонины редакцтай танилцахдаа Ерөнхийлөгч түүнийг дагалдсан хүмүүс бүгд энэ үгийг уншсан.
Фото зургийн өрөөгөөр дараа нь орлоо. Манай хам-гийн ахмад сэтгүүлч Р.Чулуун хадаг дэлгэн Олимпийн медальт монголчууд номоо дурегаад Ерөнхийлөгч та урт наслаж удаан жаргаарай гэж ерөөсөн. Гэрэл зургийн албаныхан Ерөнхийлөгчийн гадаад улс оронд болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллахад нь амжиж дарсан кадраасаа сонгож шилдэг 60-аад зураг бүхий цомгоо зо-чиндоо бэлэглэснийг энд он-цолъё.
Реклам залгигчид. Тэд дөрөвдүгээр давхарт төвхнө-сөн. Манай компаниас эрхлэн гаргадаг олон сонины хам-гийн гол хүч нь тэд нар. Сүү-лийн үед үзэмж, дизайн сайтай өнгөт рекламаар уншигчдыг тэд татаж чадаж буй.
АВМ-ын залуус реклам залгигчидтай бөөр бөөрөө түшин ажилладаг хөршүүд. Сонин борлуулдаг АВМ-ийн 100 гаруй цэг нийслэлд бий. Хотын даргын захирамж гарч бид ийм үйлчилгээ нэвтрүүлж эхэлеэн гэж Ерөнхий захирлыг хэлэхэд Ерөнхийлөгч Орлого бага байх. Гэхдээ пивоны мухлаг ажиллуулахаас хамаагүй дээр гэлээ.
UB POST мэдээллийн төв.
Ерөнхийлөгч, хотын дарга М.Энхболд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Батхишиг, Монгол ньюс группийн тэргүүн Ц.Балдорж, 25 дугаар суваг телевизийн захирал З.Алтай, Өнөөдөр сонины нэгдүгээр орлогч эрхлэгч С.Батбаатар нар тууз хайчилж, мэдээллийн төв хүн болгоны өмнө хаалгаа цэлийтэл нээлээ. Дуу, дүрс бичлэгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй, 60 хүний суудал бүхий эл төвд хэвлэлийн бага хурал зарлан хийлгэсэн хүмүүсийн хурлын бичлэгийг аудио хальсанд баримтжуулан хадгална. Дизайны өвөрмөц шийдэл бүхий ийм төв Монголд үүнээс өөр үгүй. Ерөнхийлөгчийн хэлснээр энэ төв жинхэнэ чөлөөт индрийн үлгэр загвар болж, хүн бүхэнд нээлттэй байх болно.
(өнөөдөр 2004.12.17 293)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button