Ханиад томуунаас сэргийлж вакцин хийлгэж болно

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэж байна. Томуу, томуу төст өвчин тархаж буй энэ үед амны хаалт зүүх, гарын ариун цэврээ сахих, үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх, амин
дэм агуулсан, чанартай хоолыг 2-3 цагийн зайтай хэрэглэх, чадцаргна, аньсны шүүс зэрэг шингэнийг хоногт 2-3 литрийг уух хэрэгтэй. Үүний зэрэгцээ утлага хийх, хөлрөх, цэгэн иллэг хийх, хоолойгоо марганц, фурациллин, содын уусмалаар зайлах,
хамрын салстыг сонгино, саримны тосон хандаар арчих, цэвэр агаарт салхилах, витамин С-г өдөрт 0,5-1 гр-аар 1-2 удаа уухад томуунаас сэргийлж боллох юм байна.
Зургаан сартайгаас дээш бүх насны хүмүүс томуугийн А хүрээний эсрэг вакцин хийлгэж болно. Энэ вакциныг дархлаажуулалтын кабинетад 4200 төгрөг төлөөд хийлгэж болох юм байна.
/2004.12.16 Зууны мэдээ /